Михаил Ходорковский
Михаил Борисович Ходорковский (1963 оны 6-р сарын 26-нд ЗХУ-ын Москва хотод төрсөн) -оросын аж ахуй эрхлэгч, олон нийтийн болон улс төрийн зүтгэлтэн, нийтлэгч.
1995-2003 онд оросын газрын тосны "ЮКОС" компанийн хамтран эзэмшигч бөгөөд тэргүүнээр ажиллаж байсан. 2003 оны 10-р сарын 25-нд ОХУ-ын эрх баригчид мөнгө завшсан, татвараас зайлсхийсэн хэргээр баривчилсан байна. Баривчлагдах үедээ тэрээр дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг байсан бөгөөд түүний хөрөнгө 15 тэрбум ам.доллараар үнэлэгдсэн байв.
2005 онд Оросын шүүх түүнийг залилан болон бусад гэмт хэрэгт буруутай гэж үзжээ. "ЮКОС" компани дампуурсан гэж албан ёсоор зарласан. 2010-2011 онд шинэ хэргээр түүнд 14 жилийн хорих ял; дараагийн давж заалдах гомдлыг харгалзан шүүхээс оноосон нийт хугацаа 10 жил 10 сар, бодит хугацаа нь 10 жил 2 сар байсан тул 2013 оны 12-р сард М.Ходорковскийд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өршөөл үзүүлсэн байна.
Михаил Ходорковскийг шүүсэн явдлыг Оросын болон олон улсын олон нийтийн дунд маргаантай хүлээж авсан: зарим нь түүнийг шударгаар ялласан гэж үздэг бол зарим нь улс төрийн шалтгаанаар хэлмэгдсэн "ухамсрын хоригдол" гэж үздэг байна.
Суллагдсаныхаа дараа тэрээр гэр бүлийнхээ хамт Швейцарьт оршин суух зөвшөөрөл авч суурьшсан байна. Ходорковскийн нэр дээр хэд хэдэн компани Женевт бүртгэлтэй байдаг. Forbes сэтгүүл түүний хөрөнгийг 600 сая доллараар үнэлсэн байна.
2016 оны байдлаар тэрээр Лондонд байнга амьдарч байгаа ажээ.