Алексей Навальный
Алексей Анатольевич Навальный (1976 оны 6-р сарын 4-нд ЗХУ-ын Москва хотын ойролцоох Одинцовын дүүргийн цэргийн Бутынь хотхонд төрсөн - 2024 оны 2-р сырын 16-нд [3]) - Оросын улс төрийн болон олон нийтийн зүтгэлтэн, хуульч, видеоблог хөтлөгч. Оросын сөрөг хүчний удирдагчдын нэг байв.
Алексей Навальный | |
---|---|
Ирээдүйн Орос Намын дарга | |
Албан тушаал хашсан 2019 оны 3 сарын 28 – 2021 оны 1 сарын 17 | |
Өмнөх | Иван Юрьевич Жданов |
Дараах | Леонид Михайлович Волков (түр орлогч) |
Албан тушаал хашсан 2013 оны 11 сарын 17 – 2018 оны 5 сарын 19 | |
Өмнөх | Албан тушаал үүссэн |
Дараах | Иван Юрьевич Жданов |
Оросын сөрөг хүчний зөвлөлийн дарга | |
Албан тушаал хашсан 2012 оны 10 сарын 27 – 2012 оны 11 сарын 24 | |
Өмнөх | Албан тушаал үүссэн. |
Дараах | Гарри Каспаров |
Оросын сөрөг хүчний зөвлөлийн гишүүн | |
Албан тушаал хашсан 2012 оны 10 сарын 22 – 2013 оны 10 сарын 19 | |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | 1976 оны 6 сарын 4 Бутынь, Зөвлөлт Холбоот Улс[1] |
Нас барсан | 2024 оны 2 сарын 16 (47 насалсан) Харп, Ямало, Орос |
Улс төрийн нам |
|
Эхнэр, Нөхөр | Юлия Борисовна Навальная (г. 2000) |
Хүүхэд | 2[2] |
Боловсрол |
|
Мэргэжил |
|
Вэб сайт | navalny |
1998 онд 22 настайдаа ОХУ-ын Улс Түмний Найрамдлын Их Сургуулийн (орос.- РУДН) Хууль зүйн ангийг төгссөн. Дараа жил нь тэрээр ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн академийн Санхүү зээлийн ангид ("Үнэт цаас, биржийн бизнес" мэргэжлээр) элсэн орж, 2001 онд төгссөн байна.
2010 онд Гарри Каспаров, Евгения Албатс, Сергей Гурьев, Олег Цывинский нарын дэмжсэн тодорхойлолтын дагуу Йелийн Их Сургуульд "Йелийн Дэлхийн тэтгэлэгт хөтөлбөр"-ийн /«Yale World Fellows»/ хүрээнд зургаан сар суралцсан.
Орос дахь авлигын хэргийг мөрдөж анх алдар цуутай болсон Навальный YouTube-суваг орос хэлээр «Алексей Навальный», «Навальный LIVE» болон «Популярная политика» зэрэг сувгуудыг хөтөлдөг байв.
2011 онд Алексей Навальный "Авлигатай тэмцэх сан" (орос. Фонд борьбы с коррупцией) ашгийн бус сан үүсгэн байгуулсан бөгөөд үндсэн үйл ажиллагаа нь эрэн сурвалжлах сэтгүүл зүй, авлигын схемийг илрүүлэх, Оросын төрийн дээд байгууллагууд дахь авлигыг таслан зогсоох явдал байсан юм.
Тэрээр 2013 оны 9-р сарын 8-нд Оросын нийслэл Москва хотын даргын сонгуульд өрсөлдөж сонгогчдын 27,24 хувийн санал авч, Сергей Собянины дараа хоёрдугаар байрт орсон. 2013 оны 11-р сараас хойш "Ирээдүйн Орос" (орос: Россия будущего) улс төрийн намын Төв зөвлөлийн даргаар ажиллаж байлаа.
2016 оны 12-р сард тэрээр 2018 оны 3-р сард болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоо мэдэгдсэн. "Ведомости" сонины редакцын мэдээлснээр тэрээр үнэндээ 2017 онд сонгуулийн бүрэн хэмжээний кампанит ажил явуулсан цорын ганц улстөрч байсан боловч 2017 оны 12-р сарын 25-нд ОХУ-ын Сонгуулийн Ерөнхий хороо "Кировлес" эрүүгийн хэрэгт ялтай байсан гэж түүнийг сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ. 2017-2018 онд тэрээр Орост болсон олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөний удирдагч байсан.
2010-аад оны эхэн үеэс түүнийг эрүүгийн, захиргааны, иргэний болон арбитрын хэд хэдэн хэрэгт яллагдагч, шүүгдэгч, гэрчээр оролцож байсныг олон улсын хүний эрхийн байгууллагууд энэ бүхнийг улс төрийн зорилготой гэж үзсэн байна.
Навальный "Новичок"-т хордож Германд эмчилгээ хийлгээд 2021 оны 1-р сарын 17-нд Орос руу буцаж ирэхэд түүнийг "Шереметьево" олон улсын нисэх онгоцны буудал дээр саатуулж, шүүхийн шийдвэрээр "Ив Роше"-гийн хэрэгт бодит хугацаагаар Покров дахь хорих анги руу илгээжээ.
2021 оны 2-р сарын 2-ны өдөр Москвагийн Симоновский дүүргийн шүүх Навальныйг 3 жил 6 сарын тэнсэн харгалзах ялаар сольж, Ив Рошегийн хэргийг 2 жил 8 сарын ерөнхий дэглэмтэй колонитой жинхэнэ ялаар сольсон.
2022 оны 3-р сарын 22-нд Оросын Владимир мужид болсон шүүх хурлаар Навальныйг онц их хэмжээний залилан мэхэлсэн, шүүхийг үл хүндэтгэсэн хэрэгт буруутай гэж үзэн, чанга дэглэмтэй колонид есөн жил хорих ял оноосон. Улстөрч өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгджээ.
2021 оны 10-р сард Европын парламент Алексей Навальныйд Европын хүний эрхийн гол шагнал болох "Сахаровын нэрэмжит шагнал"-ыг олгосон байна.
Алексей Навальный нь Оросын Ямало Ненецийн автономит тойргийн нутагт, Умард Туйлын цагаригаас хойш 60 гаруй километр зайтай оршдог онцгой дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид 19 жилийн ял эдэлж байгаад 2024 оны 1-р сарын 16-нд нас баржээ.
Эх Сурвалж
засварлах- ↑ Aden, Mareike (5 September 2013). "Alexej Nawalny: Der dunkle Star" [Alexei Navalny: The Dark Star]. Die Zeit Online (герман хэлээр). Архивласан огноо 15 August 2023. Татаж авсан: 26 October 2020.
- ↑ "Alexei Navalny, Russia's most vociferous Putin critic". BBC News. 16 February 2024. Архивласан огноо 17 February 2024. Татаж авсан: 17 February 2024.
- ↑ Алексей Навальный умер в колонии