Борис Немцов (орос. Борис Ефимович Немцов, 1959 оны 10-р сарын 9-нд төрсөн—2015 оны 2-р сарын 27-нд Москва хотод алуулж нас барсан)- Оросын улс төрч, улс төрийн зүтгэлтэн. Үнэн алдартны шашинтан.

Борис Немцов
Бүтэн нэрБорис Ефимович Немцов
Төрсөн өдөр1959 оны 10 сарын 9 (1959-10-09)
Төрсөн газарЗөвлөлт, Орос, Сочи
Өнгөрсөн өдөр2015 оны 2 сарын 27
(
  1. REDIRECTЗагвар:25 насалсан)
Өнгөрсөн газарОрос, Москва
Ажил үйлулс төрч

Борис Немцов 1959 онд ЗХУ-ын Сочи хотод төрсөн. Эцэг нь орос, эх нь еврей үндэстэн.

ЗХУ-ын Горький хотын (өнөгийн Доод Новгород) Приок дүүргийн № 11 дүгээр дунд сургуулийг онц дүнтэй төгссөн.

1976–1981 онд их сургуульд суралцаж, 1990 он хүртэл эрдэм шинжилгээний хүрээлэнд физикийн мэргэжлээрээ ажиллаж байжээ. Немцов энэ үеэр эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд ажиллаж байжээ. Тэрээр плазмын физик, акустик, гидродинамикийн асуудлууд дээр ажилласан байна.

1991 онд болсон ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Немцов Горький мужид Ельциний сонгуулийн итгэмжлэгдсэн хүн байсан. "Наймдугаар сарын үймээн"-ний үеэр Немцов Зөвлөлт Оросын Дээд Зөвлөлийн ("Цагаан ордон") байрыг хамгаалахад оролцсон.

Борис Немцов 1991 оны 11-р сарын 30-нд Ерөнхийлөгч Б.Ельцин Немцовыг Нижний Новгород мужийн захиргааны даргаар томилох тухай зарлигт гарын үсэг зурж, мөн оны 12-р сард Бүс нутгийн зөвлөл Засаг даргын албан тушаалд түүнийг батласан байна.

1997 онд ОХУ-ын Түлш, эрчим хүчний сайд, 1997—1998 онд Ерөнхий сайдын нэгдүгээр орлогчоор ажиллаж байв.

ОХУ-ын ерөнхийлөгч Борис Ельцин Борис Немцовыг ойшоож залгамжлагчаа болгох мэт байсан боловч 1998 онд Хөрөнгийн бирж хямарч ажлаасаа өгчээ.

1998 оны 8-р сарын 24-нд Немцов огцрох өргөдлөө өгсөн бөгөөд 1998 оны 8-р сарын 28-нд ОХУ-ын ерөнхийлөгч Борис Ельциний зарлигаар огцорчээ.

1999 оноос хойш В. Путиний засгийг сөрж шүүмжилдэг хүчний хүн болж 2007, 2010, 2011 онд баривчлагдаж байв.

2004 онд Немцовын Барууны хүчний Холбоо /СПС/ нам Украины ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Виктор Ющенког албан ёсоор дэмжиж байсан. "Улбар шар" хувьсгалын үеэр Немцов Ющенког дэмжиж гарч ирсэн Оросын цөөхөн улстөрчдийн нэг болсон. Немцов Киевт хэд хэдэн удаа айлчилж, "улбар шар" цуглаан дээр үг хэлж байжээ.

2013 оны 12-р сард Немцов Украины "Евромайдан"-ыг идэвхтэй дэмжсэн. Майданы үеэр түүнийг Украины нутаг дэвсгэрт оруулахыг хориглосон байна.

Крымийг ОХУ-д нэгтгэх үеэр тэрээр Украины талаар баримталж буй гадаад бодлогыг Оросыг эрс шүүмжилсэн юм.

Борис Немцовыг 2015 оны 2 сарын 27-ны үдэш 23:31 цагийн үед Москва голын гүүрээр алхаж явахад үл таних этгээд 6 удаа нуруу руу болон толгой руу нь буудан хөнөөсөн.

Цахим холбоос

засварлах
  Commons: Борис Ефимович Немцов – Викимедиа зураг, бичлэг, дууны сан