Им Юнь-а

(Юна-с чиглүүлэгдэв)

Юна (윤아, Yoona тайзны нэр) жинхэнэ нэр Им Юнь-а (сол. 임윤아) — Өмнө Солонгосын дуучин, жүжигчин.

Юна
Ерөнхий мэдээлэл
Төрсөн нэр임윤아 → Им Юүн-а
Тайзны нэрYoona
Төрсөн1990 оны 5 сарын 30 (1990-05-30) (
  1. REDIRECTЗагвар:25 настай)
ГаралӨмнө Солонгос, Сөүл
Хөгжмийн урсгалХип хоп, К-поп
Мэргэжилдуучин, жүжигчин, бүжигчин, модель, телевизийн хөтлөгч
Идэвхтэй2007–одоо
СтудиSM Entertainment
Хамтардаг уран бүтээлчидGirls Generation

Юна Солонгосын охидын хамгийн алдартай Сунёшидэ хамтлагийн гишүүн бөгөөд «Чи миний хувь тавилан» (2008); «Сайд бид 2» (2013); «Хайрын бороо» (2012 )зэрэг кинонд тоглосон.

Бага нас

засварлах

Им Юнь-а 1990 оны 5 сарын 30-нд Өмнө Солонгосын Сөүлд төрсөн. Аав, эгчийн хамт амьдардаг. Багадаа S.E.S хамтлагийг үзэж урлагт дурласан гэдэг бөгөөд 2002 онд S.M. Entertainment-ийн нээлттэй шалгаруулалтад оролцож шалгуулан, тус компанийн дадлагажигчаар 5 жил бэлтгэгдсэн. Юнагийн хоолой сайн биш ч гэсэн эвлэгхэн дуулчихдаг бөгөөд сайн бүжигчин болжээ. 2005 онд TVXQ хамтлагийн "Magic Castle" дууны клипэнд тоглосон.

Сунёшидэ

засварлах
 
2011 он. Сунёшидэгийн Юна

2007 оны 8-р сард Юна 9 гишүүнтэй Сунёшидэ (англиар Girls' Generation) хамтлагийн гишүүн болж тайзнаа гарсан. Тэр жилдээ Юна Тэён ахлах сургуулийг төгссөн. Сунёшидэ хамтлаг 2009 оны «Gee» дуунаасаа эхлэн их алдартай болсон ба Юна хамтлагийн нүүр царай билээ. Юна сайн бүжиглэдэг, сайхан бүсгүй, мөн ч яриа хөөрөө сайтай нэгэн болохоор үзэгчдэд их таалагддаг алдартан болжээ.

Жүжигчний замнал

засварлах

Хамтлагт дуулж бүжиглэхийн хажуугаар Юна хэд хэдэн кинонд тоглосон. 2007 онд MBC телевизийн «Ес цохисноос хоёр нь гадаа» олон ангит кинонд туслах дүр бүтээснээр жүжигчний замналаа эхлүүлсэн ба үүний дараа MBC-ийн «Хосгүй сайхан бүсгүй» (2008) тоглосон ба бүтээсэн дүрийг нь жүжигчин Пэ Жон-ок өндрөөр үнэлжээ.

2008 оны 5-р сард, KBS телевизийн «Чи миний хувь тавилан» киноны Чан Сэ-бёгийн дүрд тоглосон байна. Уг кино нь рейтингээрээ 41,5%-д хүрч, энэ дүрээрээ олонд танигдсан. Мөн тухайн дүрээрээ KBS drama awards, 45 дахь удаагийн Пэгсан урлагийн наадмаас «Шилдэг шинэ эмэгтэй жүжигчин»-ий шагнал хүртсэн. 2009 онд тэрээр жүжигчин Квон Сан-угийн хамт «Үнсгэлжин эр» кинонд хамтран тоглосон. 2012 оны 3-р сард, жүжигчин Жан Гын-соктой «Хайрын бороо» кинонд тоглохоор жүжигчдийн бүрэлдэхүүнд багтсан. Кино тийм ч амжилт үзүүлж чадаагүй боловч түүний жүжиглэлтийг өндрөөр үнэлжээ.

Юна 2015 онд Хёнь Бинь-тэй хамт «Cooperation» киноны зураг авахуулж байгаа тухай мэдээлэл цацагдсан. 2016 оны 3-р сард Юна өөрйин анхны бие даасан уран бүтээлээ гаргасан.

Хувийн амьдрал

засварлах

2013 оны 9-р сард Юна жүжигчин И Сын-ги-тэй болзож эхэлсэн боловч 2015 оны 8-р сард хоёр жүжигчний зууч компаниуд цаг завгүйн шалтгаанаар тэр хоёрыг салсан тухай мэдэгдсэн билээ.

2015 оны 2-р сард Юна Тунгүг Урлагийн сургуулийг жүжигчний мэргэжлээр төгсөж бакалаврын зэрэгтэй дээд боловсрол эзэмшсэн. Хамтлагийнх нь гишүүн Сохён түүнтэй хамт тус сургуульд орж, хамт төгссөн юм.

Жагсаалт

засварлах

Дуу бүжиг

засварлах
Гол өгүүлэл: Сунё Шидэ


Он Нэрийн орчуулга Дууны англи нэр Хугацаа Хэдүүлээ
2010 «Иннисфри өдөр» Innisfree Day 03:42 Гоцлол
2016 «Тогсүгон чулуун зам» Deoksugung Stonewall Walkway 03:42 Гоцлол

Кинонд тоглосон

засварлах

Уран сайхны кино

засварлах
Он Монгол орчуулгын нэр Киноны Солонгос нэр Англи орчуулгын нэр Дүр Найруулагч
2008 Зайлшгүй гэрлэлт 못말리는 결혼 Мутмаллинөн гёльхонь Unstoppable Marriage Долоон гүнжийн нэг (оролцсон) Ким Сонүг

Олон ангит кино

засварлах
Он Монгол орчуулгын нэр Дөрөв нь Солонгос нэр,
нэг нь англиас галигласан нэр
Нэг нь Англи нэр,
дөрөв нь англи орчуулга
Дүр Телевиз
2007 Ес цохисноос хоёр нь гадаа 9회말 2아웃 9 хомаль 2 аус Two Outs in the Ninth Inning Шин Жүён MBC
2008 Хосгүй сайхан бүсгүй 천하일색 박정금 Чонхайлсэйг Паг Чонгөм Woman of Matchless Beauty Ми Эй (оролцсон) MBC
Чи миний хувь тавилан 너는 내 운명 Нонөнь нэй үнмён You Are My Destiny Чан Сэйбёг (гол дүр) KBS
2009 Үнсгэлжин эр 신데렐라 맨 Синдерэлла мэн Cinderella Man Со Южинь (гол дүр) MBC
2012 Хайрын бороо 사랑 비 саран би Love Rain Ким Юньхи / Чон Хана (гол дүр) KBS2
2013 Ерөнхий сайд бид хоёр 총리와 나 Чонрива на Prime Minister and I Нам Дажон (гол дүр) KBS2
2015 Анхны удаа болохоор 처음이라서 Чо-ымирасо Because It's The First Time Өөрөөрөө OnStyle
2016 Дайны бурхан, Зао Юн 武神赵子龙 Ву Шен Зао Зи Лон God of War, Zhao Yun Шиао Күйн И / Ма Юү Роу Hunan Television
2016 К2 더 케이투 Дэ кей тү The K2 Гү Анна tvN

Телевизийн хөгжөөнт хөтөлбөр

засварлах
Он Монгол орчуулгын нэр Хөтөлбөрийн Солонгос нэр Англи орчуулгын нэр Дүр Тодруулга Телевиз
2010 Гэртээ 2 패밀리가 떴다2 Family Outing 2 Өөрөөрөө Байнгын гишүүн SBS

Дууны дүрсэнд тоглосон

засварлах
Он Монгол орчуулгын нэр Дууны солонгос нэр Англи орчуулгын нэр Уран бүтээлч Дүр байдал
2004 Шидэт цайз 마법의 성 Мапобүй сон Magic Castle TVXQ Өөрөөрөө
2006 Чи U Super Junior Өөрөөрөө
Хүсэл тачаал 열정 Ёльжон My Everything The Grace Өөрөөрөө
2007 Чамтай гэрлэе Marry U Super Junior Өөрөөрөө
2008 Амлалт Propose И Сөнчоль Өөрөөрөө
2009 Тэрний хүүхэн That Guy's Woman 24/7 Өөрөөрөө
2010 Карибын булан Caribbean Bay Сунё Шидэ 2PM хоёрын хамтарсан Өөрөөрөө
2011 Эгч та хөөрхөн юм аа 누난 너무 예뻐 Нүнань ному еппо Replay (Япон хувилбар SHINee Өөрөөрөө

Үдэшлэг, ёслолын хөтлөгч

засварлах
Он, сар, өдөр Монгол нэр
(оноосон нэрийг галиглав)
Солонгос нэр Англи нэр
(оноосон нэрийг галиглана)
2011 - 12 - 24 KBS телевизийн хөгжөөнт, цэнгээнт нэвтрүүлгийн шагнал KBS Entertainment Awards
2011 - 12 - 29 SBS телевизийн оны эцсийн хөгжмийн "Каю Тэжон" хөтөлбөр 가요대전 Каю Тэжонь SBS 'Gayo Daejun'
2011 - 11 - 14 Дуу хөгжмийн "Хайраа хуваалцая" тоглолт Love Sharing concert
2011 - 12 - 26 KBS телевизийн хөгжөөнт, цэнгээнт нэвтрүүлгийн шагнал KBS Entertainment Awards

Зар сурталчилгаанд тоглосон

засварлах
 
Гар утасны зар сурталчилгаа

Ихэнх нь гоо сайхан, чамин загварын бүтээгдэхүүний суртачилгаа. Нэрийг англиар нь бичив.

  • [2004-2008] Elite Uniform Model
  • [2006] Teun Teun English "Follow Me"
  • [2006] Sanyo Eneloop Rechargeable Battery
  • [2006-2007] Elite (SS501 хамтлагийнхантай хамт)
  • [2007] Sunkist Lemonade (Хичоль Канин хоёртой хамт)
  • [2008] Solar-C Vitamin
  • [2008] Elite Uniform (2PM хамтлагийнхантай хамт)
  • [2008-2009] Clean & Clear (Ким Суөнтэй хамт)
  • [2008-2010] YeJiMin
  • [2009-2012] Innisfree
  • [2010] S-Oil
  • [2010] Caribbean Bay (2PM-ийнхэнтэй хамт)
  • [2011-2012] EIDER (И Минхутай хамт)
  • [2012] Ciba Vision's FreshLook & Dailies

Хүртсэн шагнал

засварлах
Он Шагнал Шан Ажил Дүн Эш
2008 Өмнө Солонгосын олон ангит киноны шагнал Цахим сүлжээ хэрэглэгчдийн таашаалд нийцсэн Чи миний хувь тавилан шагнагдсан [1]
KBS телевизийн ОАК-ны шагнал Шилдэг шинэ эмэгтэй жүжигчин шагнагдсан
Цахим сүлжээ хэрэглэгчдийн таашаалд нийцсэн шагнагдсан
2009 Пэгсан урлагийн наадам Олон ангит киноны шилдэг шинэ эмэгтэй жүжигчин шагнагдсан
Олон ангит киноны олны таашаалд нийцсэн эмэгтэй жүжигчин шагнагдсан
2010 Пэгсан урлагийн наадам Эрэгтэй үнсгэлжин шагнагдсан
2012 Mnet 20-иод насныхны сонголт шагнал 20-иод насныхны олон ангит киноны эмэгтэй од Хайрын бороо горилжээ
KBS телевизийн ОАК-ны шагнал Богино олон ангит киноны гарамгай эмэгтэй жүжигчин горилжээ
Цахим сүлжээ хэрэглэгчдийн шан шагнагдсан [2]
2013 Пэгсан урлагийн шагнал Олон ангит киноны олны таашаалд нийцсэн эмэгтэй жүжигчин горилжээ
KBS телевизийн ОАК-ны шагнал Богино олон ангит киноны гарамгай эмэгтэй жүжигчин Сайд бид хоёр шагнагдсан
Шилдэг хос (И Бум-сүтэй хамт) шагнагдсан [3]
Цахим сүлжээ хэрэглэгчдийн шан горилжээ [4]
2014 Пэгсан урлагийн шагнал Олон ангит киноны олны таашаалд нийцсэн эмэгтэй жүжигчин горилжээ
Сөүлийн залуучуудын кино наадам Шилдэг залуу эмэгтэй жүжигчин горилжээ
2015 Дэлхийн тансаг шагнал Дэлхийн аялаж зуулчлал үйлдвэрлэлийн хурлын шан Жао Юнь дайны бурхан шагнагдсан
Өмнө Солонгос улсын татварын газар Шилдэг олны танил татвар төлөгч шагнагдсан [5]

Лавлах бичиг

засварлах
  1. "Actor Kim Wins Top Prize at Korea Drama Festival Awards". The Korea Times. November 2, 2008. Татаж авсан: May 3, 2015. {{cite news}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (help)
  2. "'KBS 연기대상' 송중기·문채원·윤아, 네티즌상 수상" (Korean хэлээр). The Korea Times/Hankooki. December 31, 2012. Татаж авсан: May 27, 2015.{{cite news}}: CS1 maint: unrecognized language (link)
  3. "조정석·아이유, 지성·황정음, 오지호·김혜수, 주원·문채원, 이범수·윤아, KBS연기대상 베스트커플상" (Korean хэлээр). Star News. December 31, 2013. Татаж авсан: May 28, 2015.{{cite news}}: CS1 maint: unrecognized language (link)
  4. "KBS 2013 Drama Awards "Netizen Awards" Voting" (Korean хэлээр). KBS. December 2013. Татаж авсан: May 28, 2015.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  5. ""Beep, Beep" -- Korean Singer YoonA Wins Model Taxpayer Award". Forbes. March 16, 2015. Татаж авсан: April 1, 2016.