Эсперанто хэл нь түгээмэл тархсан зохиомол хэл бөгөөд Польшийн эрдэмтэн, эмч Лазарус Заменхоф 1887 онд зохиосон. Заменхоф нь Доктор Эсперанто хэмээх нууц нэр ашиглан "Олон улсын хэл" хэмээх номоо анх танилцуулснаар уг хэлний түүх эхэлжээ.

Эсперанто
Lingvo Internacia[1]
Esperanto[2]
ЗохиогчЛазарус Заменхоф
Огноо1887
Тохиргоо ба хэрэглээОлон улсын: дэлхийн ихэнх хэсэг
ХэрэглэгчидТөрөлх: 1,000 орчим (2011)[3]
Хоёрдогч: 30,000-2 сая гэж тооцоолсон
  • Сидни Кулберт: 2 сая орчим
  • Амри Вандел: 2 саяас дээш
  • Свенд Венделбо: 30,000–180,000[4][5]
Зорилго
Эрт хэлбэр
Латин бичиг (Эсперанто цагаан толгой)
Эсперанто брайл
Эх сурвалжЕвропын Энэтхэг-Европ хэлнүүд,[clarification needed] үгийн сан ихэвчлэн роман хэлнээс гаралтай
Албан ёсны хэрэглээ
Тохируулагч
байгууллага
Эсперанто Академи
Томьёолбор
ISO 639-1eo
ISO 639-2epo
ISO 639-3epo
epo
Глоттологespe1235
Linguasphere51-AAB-da
Эсперанто газар орон: 2020 онд нэг сая хүн амд ногдох ДЭХ-ны гишүүдийн тоо.

  none
  < 0.5
  0.5
  1

  2–3
  4–5
  6–9
  10+
IPA авианы тэмдэгт орсон болно. Тохиромжтой үзүүлэх дэмжлэггүйгээр та Юникод тэмдэгтүүдийн оронд асуултын тэмдэг, хайрцаг эсвэл бусад тэмдэгтүүдийг харах магадлалтай.

Эсперанто хэлний үийн сангийн ихэнх нь Индо-Европын хэлний язгуурын Роман хэлний бүлгийн үгсээс бүрэлдсэн бөгөөд дүрэм нь европын олон хэлний дүрмээс хялбарчлан зохиосон байна. Уг хэл дэлхий даяар түгээмэл тархаж, хамгийн олон ярилцагчтай болж чадсан цорын ганц зохиомол хэл юм.

Эсперанто хэлийг албан ёсны хэлээр зарласан улс өдгөө хараахан байхгүй боловч Эсперанто хэлээр хамгийн их ярилцаж буй газар, бүс нутаг бүрийг Эсперанто хэлээр "Esperantujo (монгол хэлээр "Эсперанто газар орон")" хэмээн нэрлэдэг. Сүүлийн жилүүдэд уг хэлний тархац улам хурдтай нэмэгдэхэд интернэт нэн чухал үүрэг гүйцэтгэж байгаа ба өдгөө Google Translate, Duolingo, Wikipedia зэрэг томоохон платформууд уг хэлийг хэдийнээ дэмждэг болсон байна.

Эсперанто хэлийг өнөөгийн Польш улсын нутаг, тухайн үеийн Оросын Эзэнт Гүрний Белосток хэмээх сууринд аж төрдөг еврей гаралтай польш нүдний эмч Лазар Заменхоф 1870 оны сүүл, 1880 оны эхээр зохиосон байна. Түүний зорилго бол нэгт, хүмүүс өөр хоорондоо амар хялбар, маш түргэнээр ойлголцож болох хоёрдогч хэлийг бүтээх, хоёрт, хэлээр дамжуулан энхтайванч үзлийг дэлгэрүүлэх, ярилцагчийн хүй олныг бий болгох байсан байна.

Эл хэлний нэр нь "Международный языкъ", "Lingvo Internacia" буюу Олон улсын хэл байсан боловч эхэн үеийн ярилцагчид зохиогчийн нь нууц нэр болох Эсперанто хэмээх нэрээр нэрлэж заншжээ.

Үгийн утгыг үндсээр нь задалбал, Эспер- нь эгээрэх, найдах, итгэх, мөрөөдөх гэсэн утгатай үгийн үндэс, -ант- бол тухайн үйлийг эрхлэгч гэсэн утгыг заадаг дагавар, -о- нь жинхэнэ нэрийн төгсгөл бөгөөд итгэн найдагч, эгээрэн мөрөөдөгч гэсэн утгатай юм.

Орчин үе

засварлах

1954 онд ЮНЕСКО ээлжит чуулганаараа уг хэлний талаар хэлэлцэж, Эсперанто хэл нь олон улсын соёлыг харилцааг өргөтгөн хөгжүүлэхэд хэрэглэх нь нэн чухал гэсэн тогтоолыг гаргасан байдаг. Хэдий тийм боловч Эсперанто хэл нь НҮБ-ын албан ёсны хэлний тоонд ороогүй хэвээр байна.

Интернэтийн хэрэглээ өсөн нэмэгдсэний үр дүнд Эсперанто улам бүр түгэн дэлгэрсээр байна.

Албан хэрэглээ

засварлах

Эсперанто хэл нь аль нэг улсын албан ёсны хэл болоогүй, харин олон улсын нэлээн олон байгууллага уг хэлийг ажил хэрэгтээ хэрэглэдэг, хэд хэдэн улсын боловсролын хөтөлбөрт орсон байдаг. Мөн манай улсад "Монголын Эсперанто хэлний нийгэмлэг" байдаг.

XX зууны эхээр байгуулагдаж байсан Мореснет улс Эсперанто хэлийг албан ёсны хэлээ болгож байв.

БНХАУ-ын төрийн мэдлийн өдөр тутмын мэдээ мэдээллийн china.org.cn сайт 2001 оноос эхлэн Эсперанто хэлээр мэдээ нийтэлдэг болсон ба Хятадын олон улсын радио уг хэлээр мөн нэвтрүүлгээ цацдаг. Мөн El Popola Ĉinio буюу Ардын Эрхт Хятад улсаас хэмээх цахим сэтгүүл бий.

Мөн Ватиканы Радио (The Vatican Radio) нь өөрсдийн цахим хуудсаа Эсперанто хэлний хувилбартай болгосон.

Интернэт дэх хэрэглээ

засварлах

2012 оны 2-р сарын 22-ны өдөр Google Translate дээр нэмэгдсэн 64 дэх хэлээр Эсперанто хэл нэмэгдсэн. 2016 онд Yandex Translate сайт мөн Эсперанто хэлийг орчуулгын машиндаа нэмсэн.

2015 оны 5-р сарын 28-ны өдөр Duolingo платформ нь англи хэлтнүүдэд зориулсан Эсперанто хэлний үнэгүй хичээлийг оруулж эхэлсэн. Өдгөө Duolingo платформоор Эсперанто хэлийг сонирхон судалдаг 2 сая орчим идэвхтэй суралцагчтай болсон байна. Суралцагч нь англи хэлнээс гадна португали, испани, хятад, франц зэрэг хэлүүдээс сонгон Эперанто хэлийг үзэх боломжтой. Одоогоор монгол хэлээр дамжуулан судлах курс хараахан байхгүй байна.

320,000 өгүүлэлтэй Эсперанто хэлний Википедиа нь нийт Википедиа дундаа 35 дахь хамгийн том цахим нэвтэрхий толь болсон бөгөөд зохиомол хэлээрх хамгийн том Википедиа болсон юм. Идэвхтэй 150,000 хэрэглэгч Vikipedio дээр өгүүлэл нэмдэг бөгөөд 2019 оны 10-р сарын байдлаар 117,366 хэрэглэгч уг сайтаар зочилсон байна.

Хэлзүйн онцлог

засварлах

Ангилал

засварлах

Эсперанто хэлний дүрэм, үгийн сан, авиалах ёс нь Индо-Европын хэлний язгуурын хамгийн нийтлэг гол шинжүүдийг агуулсан байдаг. Үгийн сангийн дийлэнх хувийг Роман гарлын үгс эзэлдэг бол дүрмийн нийтлэг шинжийг Герман хэлний бүлэг болон Слав бүлгийн хэлний ёсноос авсан байдаг. Мөн үлэмжхэн хэмжээний Грек хэлний нөлөө мөн туссан. Өгүүлбэрзүйн хувьд европ хэлүүдийн адил SVO бүтэцтэй. Шинэ үг үүсэхдээ угтвар, дагавар болон нийлмэл үгээс шинэ үг бүтэх арга болон үг зээлэх аргыг ашигладаг. Үгийн санд нь европ хэлэнд түгээмэл тохиолдох хүйсийн ай буюу хүйс зохицох ёс гэж байхгүй. Харин хүйс заасан нэр үгс гэж бий.

Авиазүй

засварлах

Эсперанто хэл нь 21 гийгүүлэгч, 5 эгшиг, 2 саармаг эгшигтэй.

Бичгийн хэл

засварлах

Үсэгзүй

засварлах

Эсперанто цагаан толгой нь латин үсэг суурилсан 28 үсэгтэй бөгөөд зарим үсэгт ◌̂, ◌̆ гэсэн хоёр ялгац тэмдэгтэй 6 үсэг бий. Тэдгээр нь ĉ, ĝ, ĥ, ĵ, ŝ ба ŭ болно. Цахим орчинд эдгээр үсгийг шивэхдээ хэрвээ зориулалтын гарын байрлал байхгүй бол cx, gx, hx, jx, sx, ux гэж бичих боломжтой.

Д/д 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
Том үсгүүд A B C Ĉ D E F G Ĝ H Ĥ I J Ĵ K L M N O P R S Ŝ T U Ŭ V Z
Жижиг үсгүүд a b c ĉ d e f g ĝ h ĥ i j ĵ k l m n o p r s ŝ t u ŭ v z

Эсперанто хэлний үгс нь ойлгомжтой үгийн язгуур, цагаар төгсгөх амар дагавар, шинэ үг үүсгэх хялбар угтвартай бөгөөд энэхүү аргачлал нь тухайн хэлээр ярьж буй хүн маш хурдан ойлгох, үүссэн шинэ үгийг түргэн танихад маш их тусладаг. Мөн нийлмэл үгс нь тодотгож буй үгээ эхэнд тавьдаг байдлаараа англи хэлний нийлмэл үг үүсэх зүй тогтолтой ижил.

Үгийн сангийн хувьд нийтлэг нэр үгс цөм -o төгсгөлтэй байх ба -a төгсгөлтэй бол тэмдэг нэр, -e төгсгөлтэй бол үйл хавсрал (adverb) болдог. Бүх үг нь хүйсийн айн дүрэмгүй бөгөөд үйл үг хувираагүй хэлбэрээрээ цөм -i төгсгөлтэй байна. Одоо цагаар -as дагавартай байх ба захиран тушаах цаг дээр -u дагавар авна. Нэр үг нь ганц тоон дээр -о төгсгөлтэй хэвээр байх бол олон тоон дээр -oj дагавар авдаг. Заахын тийн ялгал авахаар бол -n дагавар авна. Ганц тоо бол -on, олон тоо бол -ojn гэх мэтээр хувирна.

Үйлийн гурван цагтай ба өнгөрсөнд -is, одоо -as, ирээдүй цаг нь -os төгсгөлтэй байна. Жишээ нь, KANT(I)-дуулах, kantis (дуулсан), kantas (дуулна, дуулдаг), kantos (дуулна). Захирах төлөв нь -u, жишээ нь, kantu (дуул), болзолт төлөв нь -us, жишээ нь kantus (дуулваас, дуулвал) болно. Үйл нь ганц тоо, олон тоон дээр хувирахгүй. Жишээ нь Vi kantas (Чи дуулдаг), Ili kantos (тэд дуулцгаах болно), Mi kantos (Би дуулах болно) гэх мэт байна.

Үгийн сан

засварлах

Эсперанто хэлний цөм болсон үгийн сангийн гол эх сурвалж бол Заменхофын 1887 онд хэвлүүлсэн "Lingvo Internacia" хэмээх ном юм. Энэхүү номд 900 үгийн язгуур орсон ба хэлний угтвар, дагавар, нийлмэл үг үүсгэх аргуудыг ашиглан 10,000 шинэ үг үүсгэх боломжтой ажээ. 1894 онд зохиогч маант анхны эсперанто хэлний толь бичиг болох Universala Vortaro номыг хэвлүүлсэн нь маш их үгийн язгуурыг багтаасан байна. Мөн олон улсад түгээмэл ашигладаг үгсийг зээлж авах арга бий.

Жишээ үгс

засварлах

Patro - Аав, Patr(ino) - Ээж. -ino дагавар нь хүн амьтан заасан нэр үгийн ардаас заавал эм хүйсийг заасан үг болгодог. Kato - Муур, Kat(ino) - Эм муур буюу мийсгий. Varma - Халуун, (Mal)varma - Хүйтэн. Mal- угтвар нь тэмдэг нэрийн урд орох бөгөөд тухайн тэмдэг нэрийн эсрэг утгыг үүсгэдэг. Жишээ нь, Rapida - Хурдан, (Mal)rapida - Удаан гэх мэт.

Доор хүснэгтэд зарим энгийн харилцан яриаг монгол утгатай хавсаргав.

Монгол утга Эсперанто Дуудлага
Сайн байна уу, сайн уу Saluton Са-лу-тон
Тийм Jes Йэс
Үгүй Ne Нэ
Өглөө/Өдөр/Оройн мэнд Bonan matenon/tagon/nokton Бо-нан ма-тэ-нон, та-гон, нок-тон
Таны нэрийг хэн гэдэг вэ? Kio estas via nomo? Ки-о эс-тас ви-а но-мо?
Миний нэрийг Бат гэдэг. Mia nomo estas Bat. Ми-а но-мо эс-тас Бат.
Би чамд хайртай. Mi amas vin. Ми а-мас вин.
Баярлалаа Dankon Дан-кон
Би монголоос ирсэн. Mi venas el Mongolio. Ми вэ-нас эл Мон-го-ли-о.
Би эх орондоо хайртай. Mi amas mian landon. Ми а-мас ми-ан лан-дон.

Эсперанто хэл Монголд

засварлах

Монголын анхны эсперанточ Н.Хаянхярваа гэж хүн байжээ. Тэрээр лам хувраг, Богд хаант Монгол улсын тагнуулч, Ардын хувьсгалын дараа Дотоодыг Хамгаалах Газрын дарга, Эрүүлийг Хамгаалах Газрын дарга, Намын сургуулийн захирал, Намын Төв Хорооны тэргүүлэгч гишүүн, Улсын Их Хурлын гишүүн зэрэг ажил эрхэлж байсан бөгөөд 1920-иод онд Туркт ажиллаж байхдаа эл хэлийг сурсан байна. 1923 онд эх орондоо эргэн ирж хэлээ зааж сургах, гадаадын зохиолчдын зохиол бүтээлийг монголчлох зэргээр Эсперанто хэлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

Монголын эсперанточдын гол гол бүтээл туурвил

засварлах

• Н.Хаянхярваагийн орчуулга “Нүцгэн хаан” Ханс Андэрсэн, ”Бөгтрөгтэй морьхон” Ершов. 1920-иод он.

• Б.Дагва “Монгол-Эсперанто, Эсперанто-Монгол толь”

• Б.Ринчин “Эсперанто хэл өөрөө сурах бичиг”

• Ч.Догсүрэнгийн орчуулга “Фараон” Прус Болеслав. Гурван дэвтэр роман, 1960, 1970, 2000; ”Тамын зовлон эдэлсэн минь” японы баримтат тууж, 1995; ”Дорнодахины охин тэнгэрийн алтан мутрын иллэг” Масаюүки Саионжи. япон бариа заслын ном, 1994; ”Ах дүү хоёр арслан зүрхт” хүүхдийн тууж, 1998; “Эсперанто хэл хорин нэгдүгээр зуунд” Ли Чон Ён, 2002

• Б.Дорж “Арнэ ноёнтон” Сэлма Лагэрлоф. Тууж. 1970

• Ш.Янсанжав “Эсперанто-Монгол толь” 1995, ”Монгол-англи-орос-Эсперанто компьютерийн толь” 2003, ”Монгол-англи-орос-Эсперанто нийгэм, улс төрийн толь” 2005

- "Эсперанто хэл 21-р зуунд" орчуулагч Ч.Догсүрэн, “Esperanto en la 21-a jarcento” LEE Chong-young, 2002, Ulanbatoro .

- Үмэсао Тадао, "Япон орныг тольдохуй" Эсперанто хэлнээс орчуулсан Ч.Энхээ, 2010, Улаанбаатар

Монголын эсперанточдын өнөөгийн үйл ажиллагаа

засварлах

Монголын Эсперанто хэлний байгууллагын үйл ажиллагаа 1993 оноос идэвхжиж, 2002 онд монголын эсперанточдын анхдугаар Их хурал, 2008 онд хоёрдугаар их хурал болсон. Мөн 2010 онд Азийн эсперанточдын 6-р Их хурал Улаанбаатар хотод Ерөнхий сайдын ивээл доор хуралдаж, 30 орчим орны 200 гаруй эсперанточ оролцжээ. Мөн 2019 онд Олон улсын эсперанточ бизнесменүүдийн холбооны 3-р Чуулганыг Улаанбаатарт амжилттай зохион байгуулав.

Монголын Эсперанто-Нийгэмлэг 2009 онд Дэлхийн Эсперанто-Холбоонд гишүүнээр элссэн. Монголын Эсперанто-Нийгэмлэгийн төлөөлөгч 2013-2019 Азийн Эсперанто-Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2019 оноос өнөөг хүртэл тус байгууллагын тэргүүлэгч гишүүнээр, түүнчлэн 2019 оноос Олон улсын эсперанточ бизнесменүүдийн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

Монголын эсперанточид улс орныхоо талаарх мэдээллийг олон улсын Эсперанто сонин, сэтгүүл, вэбсайт, телевиз, радиод тогтмол илгээж, википедиа зэрэг лавлах сайтуудад соёл, түүх, нийгэм, эдийн засгийн мэдээллийг тогтмол шинэчлэн баяжуулсаар ирлээ. Мөн жил бүр Эсперанто хэлтэй жуулчин, аялагчдыг хүлээн авч үйлчилж байна.

Сургалт

засварлах

• Монгол улсын Их сургуулийн дэргэдэх Эсперанто хэлний 2 жилийн курс, 1982-1984

• Монгол улсын Их сургуулийн дэргэдэх Эсперанто хэлний 2 жилийн курс, 1987-1989

• Монгол мэдлэгийн Их сургуулийн дэргэдэх жилийн курс, 1993-1994

• Их Монгол Дээд сургуулийн дэргэдэх жилийн курс, 1996-1997

• Монголын оюутны Үйлдвэрчний эвлэлийн дэргэдэх 45 хоногийн курс, 1994

• Нийгмийн ухааны Дээд сургуулийн албан сургалт, 2007 оноос жил бүр аялал жуулчлалын хоёрдугаар курсын оюутнууд

• Монгол, японы эсперанточдын зуны уулзалт, 1995-2000, 2003-2007

• Цахим сургалт тогтмол болж байна.

Монголын Эсперанто-байгууллагууд

засварлах

• Монголын Эсперанто-Нэгдэл, 1970-1991

• Монголын Эсперанто-Холбоо, 1991-2002

• Монголын Эсперанто-Нийгэмлэг, 2003-

Мөн үзэх

засварлах

Цахим холбоос

засварлах
  Commons: Esperanto – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
 
Wiktionary
Wiktionary: Эсперанто – Энэ үгийг тайлбар толиос харна уу
  1. Zamenhof, Lazaro Ludoviko (1888). "Aldono al la Dua Libro de l' Lingvo Internacia". Dua Libro de l' Lingvo Internacia (эсперанто хэлээр) (2006 ed.). Project Gutenberg. Татаж авсан: 15 March 2022. Rakontinte mallonge la tutan konstruon de l' "Lingvo internacia" kaj ĝian gramatikon,[...]
  2. "Plena Ilustrita Vortaro de Esperanto 2020".
  3. Harald Haarmann, Eta leksikono pri lingvoj, 2011, archive date March 4, 2016: Esperanto. ... estas lernata ankaŭ de pluraj miloj da homoj en la mondo kiel gepatra lingvo. ("Esperanto has also been learned by several thousand people in the world as a mother tongue.")
  4. 63,000 −50%/+200%: "Nova takso: 60.000 parolas Esperanton" [New estimate: 60,000 speak Esperanto] (эсперанто хэлээр). Libera Folio. February 13, 2017. Архивласан огноо February 13, 2017. Татаж авсан: February 13, 2017.
  5. Wandel, Amri (2014). "HOW MANY PEOPLE SPEAK ESPERANTO? OR: ESPERANTO ON THE WEB". Interdisciplinary Description of Complex Systems. A simple calculation accompanied by reasonable refinements leads to a number of approximately two million Esperanto users within the internet community alone, probably significantly more worldwide
  6. What is UEA? Архивлагдсан Зургаадугаар сар 26, 2015 at the Wayback Machine, Universal Esperanto Association, 2018. Retrieved July 21, 2018.