Зохиомол хэл
Зохиомол хэл гэдэг нь авиа зүй, дүрэм, үгсийн сан нь хэл болон хэлнүүдийн хөгжлийн явцаар хувьсаж буй болоогүй, харин ямар нэгэн зорилгоор тусгайлан төлөвлөж хүн зохиосон алив бүх хэлийг хэлнэ. Үүнд уран зохиолын дүр, газар орныг тодотгох үүднээс зохиосон уран зохиолын зохиомол хэл, тооцоолон бодох машины ажиллуулах зорилгоор зохиосон инженерийн хэл, хүн хоорондын хэл ярианы үүргээр зохиосон олон улсын туслах хэл зэрэг орно.
Уран зохиолын зохиомол хэлнүүд
засварлах- Күеня болон Синдарин хэлнүүдийг Ж.Р.Р Толкиен "Бөгжний Эзэн" романд зориулж зохиосон.
- Клингон хэлийг Марк Окранд 1985 онд шинжлэх ухааны уран зөгнөлт "Стар Трек" романд зориулж зохиосон
Инженерийн хэлнүүд
засварлах- Хөгжмийн зохиомол хэлнүүд
- Философийн зохиомол хэлнүүд
- Програмын хэлнүүд
Олон улсын туслах хэлнүүд
засварлах- Эсперанто хэл - 1887 онд Польшийн эрдэмтэн Л.Л. Заменхоф зохиосон. Дэлхий даяар хамгийн түгээмэл ашигладаг зохиомол туслах хэл.
- Волапук - Шашны хүрээнд ашиглахаар 19-р зуунд зохиосон хэл
- Слав хоорондын хэл - 2006-2017 оны хооронд Холландын хэл шинжлэлийн эрдэмтэн Я. Ван Стээнбэрген, Чехийн компьютер судлаач В. Мэрунка нарын зохиосон хэл. Эртний Христийн сүмийн славян хэлтэй төстэй хэл.