Эрдэнэбатын Оюун
Эрдэнэбатын Оюун(ᠡᠷᠳᠡᠨᠢᠪᠠᠲᠤ ᠣᠨ ᠣᠶᠤᠨ)(1918 оны 2-р сарын 2-нд Нийслэл хүрээнд төрсөн- 2001 оны 6-р сарын 23-нд нас барсан) БНМАУ-ын Ардын Жүжигчин, анхны Маршал Чойбалсангийн нэрэмжит шагналт болон УГЗ, зохиолч, найруулагч, урлаг судлаач, орчуулагч.
Эрдэнэбатын Оюун ᠡᠷᠳᠡᠨᠢᠪᠠᠲᠤ ᠣᠨ ᠣᠶᠤᠨ | |
---|---|
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | 1918 оны 2 сарын 02 Олноо Өргөгдсөн Монгол Улс Нийслэл хүрээ |
Нас барсан | 2001 оны 6 сарын 23 Монгол Улсын Улаанбаатар хот |
Үндэсний харьяалал | Монгол (БНМАУ → МУ) |
Улс төрийн нам | Монгол Ардын Нам |
Алма матер | 1934 онд Улаан-Үд хотын рабфакт, 1957-1960 онд Москва хотноо А.В.Луначарскийн нэрэмжит Театр урлагийн дээд сургуульд аспирантурт суралцсан |
Мэргэжил | Зохиолч, найруулагч, урлаг судлаач, орчуулагч |
Шагнал | Төр нийгмийн шан Төрийн шагналт 1946 МУГЖ 1942 МУАЖ 1945 |
“Буурал бүсгүй” хөгжимт драм, 1951 онд “Жаргалын зам” дуурийг найруулан тавьсан бөгөөд, “Евгений Онегин”, “Лусын дагина”, “Чио Чио Сан”, “Травиата”, “Богема”, “Октябрь”, “Игорь Ван” зэрэг 20 шахам дуурийн цомнолыг орчуулжээ.
Намтар
засварлах1918 он 2 сар 2-нд Нийслэл хүрээнд (ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠬᠦᠷᠢᠶᠡᠨ), эрдэмтэн Эрдэнэбатхааны том охин болон төржээ.
1934 онд Улаан-Үд хотын Монгол рабфакт, 1957-1960 онд Москва хотноо А.В.Луначарскийн нэрэмжит Театр урлагийн дээд сургуульд аспирантурт суралцсан.
1936 оноос Улсын төв театрт найруулагч, зохиолч, орчуулагч, 1960-62 онд Монгол кино үйлдвэрт уран сайхны удирдагч, 1963-75 онд Улсын Драмын эрдмийн театрт уран сайхны удирдагч, 1985 оноос Монголын Урлагийн ажилтны холбоог үүсгэн байгуулж, даргаар ажиллаж байсан. Тайзны урлагийг хөгжүүлэхэд бүх амьдралаа зориулжээ. Монголын театрын ардын үндэслэлүүд сэдвээр судалгаа хийсэн.
Ажилласан байдал
засварлах1936 онд Гэгээрлийн яаманд орчуулагч, 1936 оноос Улсын төв театрт найруулагч, зохиолч, орчуулагчаар, 1962 онд “Монгол кино” нэгтгэлд уран сайхны удирдагч, 1968 оноос УДЭТ-т уран сайхны удирдагч, 1975 оноос Монголын урлагийн ажилтны холбооны даргаар ажиллажээ.
Бүтээлүүд
засварлахЖүжигчин
засварлах- Бүрэлгэнийн төгөл (1952. Надежда) жүжгийн гол дүрд тоглосон.
Зохиолч
засварлах- Дэнсмаа (1938),
- Хот айл (1942),
- Нөхдийн уулзалт (1946),
- Арвижихын гэр бүл (1948, 1951. Ш.Нацагдорж, Д.Намдаг нартай хамтарсан),
- Залуус минь (1976),
- Амь биш (1977),
- Хайр (1979),
- Гарваа (1985),
- Хэзээ ч мартахгүй (1985) зэрэг жүжгийн зохиол,
- Гэм нь урдаа (1955),
- Манай аялгуу (1956) зэрэг киноны зохиолыг бичсэн.
- Зарцын охин (1975),
- Шуудан хүргэгч Цэрмаа (1961) зэрэг олон тууж, өгүүллэг туурвисан.
Найруулагч
засварлах- Залуу эх Замбага (1941. Г.Увароватай хамтарсан),
- Мандухай сэцэн хатан (1942. А.Рабиновичтай хамтарсан),
- Хатанбаатар Магсаржав (1943. А.Рабиновичтай хамтарсан),
- Шарай голын гурван хаан (1944. А.Рабиновичтай хамтарсан),
- Жаргалын зам (1951),
- Эмч нар (1953),
- Шинэ байшинд (1965),
- Гарын таван хуруу (1967),
- Ээдрээ (1968. Л.Вангантай хамтарсан),
- Өрсөлдөөн (1970),
- Арын албаныхан (1971),
- Нүд (1973) зэрэг олон жүжгийн найруулагчаар ажиллажээ.
Орчуулагч
засварлах- Н.Гоголийн Байцаагч түшмэл (1936),
- А.Островскийн Аянга,
- Лопэ дэ Вэгагийн Хонины булаг (1937),
- К.Колдонийн Хоёр эзний нэг зарц (1938),
- У.Шэкспирийн Лир ван,
- Фридрих фон Шиллерийн Хар санаа хайр сэтгэл (1963),
- Софоклын Эдип хаан зэрэг олон зохиолыг монгол хэлнээ хөрвүүлжээ.
Шагнал
засварлах- БНМАУ-ын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн (1942),
- БНМАУ-ын Ардын Жүжигчин (1945),
- Х. Чойбалсангийн нэрэмжит шагнал хүртсэн (1946).