Фридрих фон Шиллер

Иоханн Кристоф Фридрих фон Шиллер (герман. Johann Christoph Friedrich von Schiller; 1759 оны 11-р сарын 10-нд Неккар дахь Марбах (герм. Marbach am Neckar) төрсөн -1805 оны 5-р сарын 9-нд Ваймар хотод нас барсан) -германы яруу найрагч, гүн ухаантан, урлагийн онолч, жүжгийн зохиолч, түүхийн профессор болон цэргийн эмч.

Фридрих фон Шиллер (1759–1805)

Ф.Шиллер дэлхийн уран зохиолын түүхэнд хүмүүнлэгийн галт тэмцэгчийн дүрээр үлджээ. Амьдралынхаа сүүлийн арван долоон жилийн хугацаанд (1788-1805) тэрээр Иоханн фон Гётетэй найз байсан бөгөөд түүнийг бүтээлүүдээ дуусгахад нь ихэд түлхэц болдог байжээ. Хоёр яруу найрагчийн нөхөрлөлийн энэ үе, тэдний уран зохиолын маргаан Германы уран зохиолд "Ваймарын классикизм" нэрээр орж үлдсэн. Яруу найрагчийн өвийг Ваймар дахь Гёте, Шиллерийн архивт хадгалан судалж байгаа ажээ.

Тэрээр бага боловсролоо Лорх хэмээх жижиг хотод авсан бөгөөд 1764 онд Шиллерийн эцэг Иоханн Каспар Шиллер (1723—1796) ажилд зуучлагчийн ажилтай байжээ. Түүнд орон нутгийн ламтан Мозер 2 жил голчлон герман хэл уншиж, бичиж сургаж латин хэлний анхны мэдлэгтэй болгосон байна.

1766 онд Шиллерийн гэр бүл Людвигсбургт буцаж ирэхэд Фридрихийг Латин сургуульд оруулжээ. Сургуулийн сургалтын хөтөлбөр хялбар байсан байна: долоо хоногийн таван өдөр латин хэл, баасан гарагт төрөлх хэл, ням гарагт шашины хичээл ордог байв. Шиллер ахлах сургуульд байхдаа латин сонгодог бүтээл болох Овид, Виргил, Горацийг судлах сонирхол нь нэмэгдэж байв. Латин сургуулийг төгсөөд дөрвөн шалгалтыг бүгдийг нь онц дүнтэй өгсний дараа 1772 оны 4-р сард Шиллерийг протестант шашинд өргөмжилсөн байна.

Шиллерийн уран бүтээлийн тухай

засварлах

Шиллерийн бүтээлийг зөвхөн Герман төдийгүй Европын бусад орнуудад маш их талархалтай хүлээж авсан. Зарим нь Шиллерийг эрх чөлөөний яруу найрагч гэж үздэг байсан бол зарим нь хөрөнгөтний ёс суртахууны тулгуур үзэл гэж үздэг байв. Хэлний хүртээмжтэй хэрэгсэл, оновчтой харилцан яриа нь Шиллерийн олон мөрийг сэтгэл татам тогтсон хэллэг болгон хувиргасан. 1859 онд Шиллерийн мэндэлсний 100 жилийн ойг Европ төдийгүй АНУ-д тэмдэглэж байв. Фридрих Шиллерийн бүтээлүүдийг цээжээр сурч, 19-р зуунаас эхлэн сургуулийн сурах бичигт оруулсан байна.

Монголд

засварлах

Ф.Шиллерийн "Хар санаа, хайр сэтгэл" (Герман: Kabale und Liebe) зохиолоор 1963 онд Сангижавын Гэндэн, 2004 Найдангийн Ганхуяг Ф.Шиллерийн энэхүү бүтээлийг Монгол Улсын Улсын драмын эрдмийн театрын тайзнаа найруулан тавьжээ.