Эммануэль Адебайор
Эммануэль Шай Адебайор (фр. Sheyi Emmanuel Adebayor, 1984 оны хоёрдугаар сарын 26-нд төрсөн) — Тогогийн хөлбөмбөгчин бөгөөд Тоттенхэм Хотспур болон Тогогийн шигшээгийн довтлогч юм.
![]() Адебайор 2010 онд. | |||
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Бүтэн нэр | Эммануэль Шай Адебайор[1] | ||
Төрсөн огноо | 1984 оны 2 сарын 26 [2] | ||
Төрсөн газар | Того, Ломе | ||
Өндөр | 1.91 м | ||
Байрлал | Довтлогч | ||
Багийн мэдээлэл | |||
Одоогийн баг | Тоттенхэм Хотспур | ||
Дугаар | 10 | ||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа† | (Гоол)† |
2001–2003 | Мец | 44 | (15) |
2003–2006 | Монако | 78 | (18) |
2006–2009 | Арсенал | 104 | (46) |
2009–2012 | Манчестер Сити | 34 | (15) |
2011 | → Реал Мадрид (зээл) | 14 | (5) |
2011–2012 | → Тоттенхэм Хотспур (зээл) | 33 | (17) |
2012– | Тоттенхэм Хотспур | 46 | (16) |
Шигшээ баг‡ | |||
2000– | Того | 57 | (27) |
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 5 сарын 11. † Гараа (Гоол). |
Тэрээр Тогогийн шигшээ багт 2000-2009 оны хооронд тоглож байсан ба 2010 оны дөрөвдүгээр сарын 12-нд буюу өөрийн нь болон нутаг нэгт тоглогчдын сууж явсан автобус руу нээсэн галт халдлагын дараахь 3 сарынн дараа зодог тайлсан билээ. Адебайор Мец, Монако болон Арсенал багуудад тоглож байсан бөгөөд Африкийн Оны шилдэг хөлбөмбөгчингөөр 2008 онд нэрлэгдэж байв.[3]
ЗамналЗасварлах
2004 оны Аваргуудын лигийн шигшээ тоглолтонд Францын Монако багийг төлөөлөн оролцож[4] байсан Адебайор 2006 оны нэгдүгээр сарын 13-нд Арсенал багт 7 сая фунт стерлингээр[5] ирэхэд нь тус багийн домог болсон тоглогч Нванкво Канугийн залгамж халаа хэмээн "Кану жаал" хэмээн нэрлэж байв.[6] 2006 оны хоёрдугаар сарын 4-нд тэрээр анхны гараагаа Премьершипийн Бирмингем Сититэй хийсэн тоглолтонд үзүүлж багаа 2–0 харьцаагаар хожиход нэг гоол оруулж байлаа.[7]
Тэр Премьер лигийн улиралд 16 гоол оруулсан амжилтаараа Робин ван Персигийн 20 гоол оруулсан түүхэн амжилтын дараахь багийн хоёрдугаар шилдэг амжилтын эзэн болж байсан байна.[8]
2009 оны долоодугаар сарын 18-нд Адебайор Манчестер Сити багтай таван жилийн гэрээг 25 сая фунтээр байгуулсан[9] бөгөөд Ситгийн анхны гараагаа Блэкберн Роверс багийн эсрэг тоглож тоглолтын 3 дахь минутанд Пол Робинсоны хаалганд 16.4 метрийн зайнаас цохиж гоолджээ.[10]
2011 оны нэгдүгээр сарын 25-нд тэрээр Реал Мадрид багт зээлээр[11] очсон байна. Тус багт анхны гоолоо Испанийн цомын тэмцээнд Севилья багийн эсрэг Сантьяго Бернабеу цэнгэлдэхэд оруулжээ.[12]
ШагналуудЗасварлах
- Реал Мадрид
- Испанийн цом (1): 2010–11
- Хувийн
- Африкийн шилдэг хөлбөмбөгчин 2008
- Тогогийн шилдэг хөлбөмбөгчин: 2005, 2006, 2007, 2008
ЭшлэлЗасварлах
- ↑ Sheyi Emmanuel Adebayor (French). L'équipe.fr. 31 October 2010-д хандсан.
- ↑ Emmanual Adebayor. Player Profiles. Premier League. 13 June 2012-д хандсан.
- ↑ "Adebayor named Africa's best player for 2008,", Arsenal F.C., 11 February 2009. 2009-04-22-нд авсан.
- ↑ "Adebayor: Wanting more", Ngrguardiannews.com, 5 April 2009. 2009-04-22-нд авсан. [үхмэл линк]
- ↑ "Adebayor signs new Arsenal deal", BBC News, 22 May 2007. 2 May 2010-нд авсан.
- ↑ Arsenal-Mania.com – The Arsenal website for Arsenal fans – Emmanuel Adebayor Profile[үхмэл линк]
- ↑ Hodgson, Guy. "Birmingham City 0 Arsenal 2: Diaby and Adebayor hint at brighter Arsenal future", 6 February 2006. 2009-04-22-нд авсан.
- ↑ Dawkes, Phil. "Arsenal 3–0 Villareal", BBC Sport, 15 April 2009. 2009-04-22-нд авсан.
- ↑ "City Seal Adebayor Swoop", Sky Sports, 18 July 2009. 2009-07-18-нд авсан.
- ↑ Hughes, Ian. "Blackburn 0–2 Man City", BBC Sport, 15 August 2009. 2009-08-24-нд авсан.
- ↑ La Liga - Adebayor joins Real Madrid on loan. Yahoo! Sports (25 January 2011). 25 January 2011-д хандсан.
- ↑ Adebayor savours first Real goal. BBC Sport (3 February 2011). 5 February 2011-д хандсан.
ХолбоосЗасварлах
- www.emmanueladebayor.com Албан ёсны вэбсайт
- Эммануэль Адебайор Үзүүлэлт - Францын лиг (Франц)
- Адебайорын Манчестер Сити дахь бичлэгүүд
- Профайл Arsenal.com вэбсайт дахь
- FootballDatabase.com дахь статистик, намтар: Эммануэль Адебайор
- Эммануэль Адебайор - Soccerbase
- Эммануэль Адебайор — National-Football-Teams.com
- BBC World Service: African Footballer of the Year 2008
- ESPN Soccernet вэбсайт дахь Эммануэль Адебайорын профайл ба үзүүлэлт
Загвар:2002 оны Африк үндэстний цомд Тогогийн хөлбөмбөгийн шигшээ Загвар:2006 оны Африк үндэстний цомд Тогогийн хөлбөмбөгийн шигшээ Загвар:2006 оны ДАШТ-д Тогогийн хөлбөмбөгийн шигшээ Загвар:2010 оны Африк үндэстний цомд Тогогийн хөлбөмбөгийн шигшээ Загвар:2013 оны Африк үндэстний цомд Тогогийн хөлбөмбөгийн шигшээ