Ысык нуур
Ысык нуур (Англи: Yssyk-Kul, Орос: Иссы́к-Ку́ль, кир. Ысык-Көл-«халуун нуур» гэж орчуулна, монгол. Дулаан нуур[баримт хэрэгтэй]) — Киргиз улсын нутаг дахь хамгийн том нуур болно. Дэлхийд усны эзлэхүүний хэмжээгээр эхний 10-т, талбайн хэмжээгээр эхний 25-т, гүний хэмжээгээр 6-д ордог бол Каспийн тэнгисийн дараа 2-рт ордог давстай нуур юм. Далайн түвшинээс 1609 м өргөгдсөн. Ойролцоогоор 80 орчим бага хэмжээний гол горхи цутгадаг. Томоохон цутгал нь дорно зүгээс нийлэх Тюп болон Жаргалан голууд. Нуураас гадагш урсгал байхгүй боловч зарим судлаачид газрын гүнээр дамжин ойролцоох Чу голруу нэвчдэг гэж үздэг. Давстай устай (эрдэстэй-5,90 ‰).
Иссык-куль нуур | |
---|---|
Сансраас авсан зураг, 1992 оны 9-р сар | |
Нуурт цутгах | Мөсөн голууд |
Нуураас гарах | Ууршилт |
Ус цуглуулах талбай | 15844 км2 |
Ай савд багтдаг орон | Киргиз улс |
Урт | 182 км |
Өргөн | 60 км |
Талбай | 6236 км2 |
Дундаж гүн | 270 м |
Хамгийн гүн цэг | 668 м |
Усны хэмжээ | 1,738 км³ (416.97 миль³) |
Эргийн урт1 | 688 км |
Хөвөөний түвшин | 1607 м |
Эргийн суурин | Харгол |
1 Эргийн урт нь нарийн хэмжүүр биш. |
Усны багтаамж 1738 км³, гадаргын талбай — 6236 км², эргийн шугамын урт — 688 км, дундаж гүн — 278 м, хамгийн гүн цэг нь 702 м. Дорноос өрнө зүгт 182 км урт сунасан, өмнөөс умард зүг — 58 км өргөн.
Өвөл хөлдөдгүй энэ нуур 2023 оны 1-р сард цаг агаарын хэм -30 С хүрч ойрын 20 жилд болоогүй хүйтэрсэн гэж нутгийн хүмүүс ярьдаг. Нуур давстай тул хөлддөггүй.
Нэрний тухай
засварлахТэнгэр уулын бүс нутаг нь эртнээс Хүннү, Хар Хятан, Их Монгол улс, Цагаадайн хант улс, Моголистан, Зүүнгар зэрэг Монголын төрт улсуудын эзэмшил нутаг байсан бөгөөд түүхэн Монгол нэр нь Төмөртэй нуур юм.[баримт хэрэгтэй] "Томортуй нур" нэрээр оросын сурвалж бичгүүдэд олонтой дурдагдсан байдаг.[баримт хэрэгтэй] Одоо зүүн өмнө зүгт нь суурьшдаг Сарт-хальмаг буюу калмак Монголчууд болон эргэн тойрны газар ус, худаг булаг, хот суурингуудын Монгол нэрээр уугуул Монгол нутаг гэдэг нь илэрхий байдаг билээ. Жишээ нь Харгол, Өртөө-тохой, Улаанбулаг зэрэг суурин газар, Харгол, Жаргалан гол зэрэг болно. Киргиз хэлээрх нэр нь түрэг хэлний "ысык көл" буюу халуун нуур[баримт хэрэгтэй] гэсэн утгатай. Учир нь энэ нуур мөнх цастай сүрлэг уулсаар хүрээлэгдсэн боловч өвлийн улиралд хөлддөггүй байна. Учир нь тогтуун дулаан цаг агаар, эргэн тойрноос цутгах халуун рашаанууд, давс ихтэй уснаасаа болоод хөлддөггүй ажээ.
Түүх
засварлахНуур орчмын нутаг нь Зүүнгарын хаант улсын Цоросын нутаг бөгөөд энэ орчим тод бичиг болон, төвөд үсгээр бичсэн хадны бичиг дурсгалууд түгээмэл буй.
МЭӨ 2-р зууны сүүл үеийн Хятадын түүх сударт Ыссык нуурын тухай анх дурдсан байдаг бөгөөд түүнийг Же-Хай гэж нэрлэдэг бөгөөд энэ нь "дулаан тэнгис" гэсэн утгатай байжээ. Харин 19-р зуунд Оросын эрдэмтэд, тэр дундаа Николай Пржевальский энэ нуурыг шинжлэх ухааны үндэслэлтэй судалж эхэлсэн гэж үздэг. Түүнийг өөрийн гэрээслэл үлдээсний дагуу уг нуурын эрэг дээр оршуулжээ.
Аялал жуулчлал
засварлахДалайн болон уулын уур амьсгалын ховор хослол нь олон тооны жуулчдын анхаарлыг татдаг. Нуурын эрэг дагуу олон тооны сувилал, амралтын газар байдаг. Киргизийн аялал жуулчлалын орлогын гол эх үүсвэр бол Иссык нуур болдог юм. Гэсэн хэдий ч Иссык нуурын эрэг дээр олон хөгжөөгүй газрууд байсаар байгаа бөгөөд тэдгээр газар аажмаар шинэ амралт зугаалгын газрууд гарч ирж байна.
Нуурын эргийн шарлагын аялал жуулчлал нь гол төлөв Тамчы тосгоноос хойд эргийн Корумду тосгон хүртэл төвлөрдөг. Энэ улирал 6-р сарын дундаас 8-р сарын сүүл хүртэл үргэлжилдэг байна.
Үлгэр домгууд
засварлахДоголон Төмөр хаантай холбоотой
засварлахСарт халимагууд
засварлахХотон халимаг буюу Сарт халимагууд.
Харгол хот
засварлахСарт халимагуудын нутаг Каракол буюу Харгол
Эргэн тойрны Монгол нэртэй газар ус
засварлахТүүхийн хуудаснаа
засварлахЭнэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.