Харгол (киргизээр Каракол, хуучнаар Пржевальск) — Киргиз улсын Ысыккөл мужийн харьяанд байх, мужийн засаг захиргааны төв, 63 мянган хүнтэй хот.

Харгол
мужийн хот
кир. Каракол
Үнэн алдартны сүм
Үнэн алдартны сүм
Харгол is located in Kyrgyzstan
Харгол
Харгол
Киргиз орон дахь Харгол хотын байрлал
Улс Киргиз Киргиз (БНКирУ)
Муж Ысыккөл муж
Хот Харгол
Газар нутаг 48 км²
Газрын байц д.т.д. 1760 м
Хүн ам (2009) 63,400 хүн
Ард түмэн Киргиз, орос ...
1969 онд байгуулагдсан
Цагийн бүс Киргизийн цаг (ГЦ+6)

Бишкекээс 380 км зайд Ысык нуурын зүүн эрэгт ойрхон оршдог.

Газар зүй

засварлах
 
Хөвч хангай

Харгол хот мужийнхаа дорнод этгээд, Ысык нуур (Ысык-Көл) нуурын зүүн эрэгт, Терскей Ала-Тоо нурууны өвөрт далайн түвшнээс дээш 1690—1850 м өндөрт оршдог. Хотоос холгүй буюу 12 км зайтай газраар Хар гол урсан Ысык нуурт цутгадаг. Бишкекээс 400 км, Балыкчаас 220 км галт тэргээр явж Харголд хүрнэ.

Харголд олон орны уулчид ирж авирах болсон.

Хүн ам зүй

засварлах

Харголд 2009 оны тооллогоор 66,294 хүн оршин сууж байв.[1]

Үүнээс 69 хувь нь киргизүүд, 17 хувь нь орос болох ба 544 хотон халимаг бий.

1869 онд Оросын А. Каульбарсын цэрэг шивээлэн суурин үүсгэжээ. Хотын ойрх голоор «Каракол» (Харгол) хэмээсэн бол 1889 онд Н. Пржевальский эрдэмтний нас барсаны дараа Оросын Эзэн хааны зарилгаар «Пржевальск» (Пржевальскийн суурин) болов. 1922-1939 онд эргээд дахин Харгол нэртэй байфгаад Зөвлөлтийн үед 1939-1992 онд дахин Пржевальск гэгдээд Киргиз улс тусгаар тогтносны дараа дахин уламжлалт Харгол нэрээ буцаан авсан түүхтэй.

Цахим холбоос

засварлах
  Commons: Karakol – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Лавлах бичиг

засварлах
  1. "Перепись населения Киргизии 2009. Иссык-Кульская область" (PDF). Archived from the original (PDF) on 2011-08-10. Татаж авсан: 2011-08-10.