Ши Пэйпү
Ши Пэйпү (Хятад: 时佩璞; 1938 оны 12 сарын 21, БНХУ, Күнмин — 2009 оны 6 сарын 30,[1] Франц, Парис) — Хятадын дуурийн дуучин, тагнуулч юм.
Ши Пэйпү | |
---|---|
Төрсөн | 1938 оны 12 сарын 21 |
Нас барсан | 2009 оны 6 сарын 30 (70 насалсан) Парис, Франц |
Харьяалал | Хятад |
Алма матер | Юньнаний Их Сургууль |
Мэргэжил | Дуурийн дуучин, тагнуул |
Partner | Бернар Бурсико |
Хүүхэд | Ши Ду Ду |
Намтар
засварлахШи Пэйпүний эцэг, эх сургуулийн багшаар ажиллаж байсан. Юннань дахь Күнмин хотод өнгөрсөн бага насандаа франц хэл сурч, Күнминий их сургуулийг төгссөн. Дараа нь Бээжингийн дуурийн дуучин болсон, бас хэд хэдэн жүжгийн зохиолууд бүтээснээр Бээжингийн Зохиолчдын Холбооны гишүүн болжээ.[2]
1964 онд Ши Бээжин дэх Франц элчин сайдын яамны хорин настай ажилтан Бернар Бурсикотой Зул сарын баярын үдэшлэгийн үеэр танилцсан. Яамны ажилтнуудын гэр бүлүүдэд хятад хэл зааж байсан Ши Бурсикод өөрийгөө үнэхээр бүсгүй хүн, харин эцэг нь хүү хүсч байснаас эр хүний хувцас өмсүүлдэг гэж хэлжээ. Удалгүй тэд хоёр янагийн холбоотой болж, харанхуйд энгэр зөрүүлэн, Бурсико Ши Пэйпүг эмэгтэй хүн гэж итгэжээ.[3] 1965 оны 12 сарт Ши "жирэмсэн" гэж Бурсикод өгүүлсэн. Дөрвөн жилийн хойно түүнд үнэхээр Шинжааны хэн нэгэн хятад эмчээс худалдан авсан "өөрийн" хүүг заажээ. Дараагийн 10 жилд Бурсико Франц улсын Азийн бусад улс дахь элчин сайдын яамдад томилогдсноос тэр хоёр ховор уулзаж байв.
Ши, Бурсикогийн харилцааны тухай Хятадын тагнуулын газар мэдмэгц Бурсикогоос элчин сайдын яамны баримт бичгийг дамжуулахыг шаардсан. Тиймээс Бээжинд ажилласан 1969—1972 оны үе, Улаанбаатарт суусан 1977—1979 оны үеэр Бурсико Хятадын тагнуулын газарт 500 гаруй баримт бичгээ өгсөн юм.[3]
1979 онд Бурсико Францад буцаж ирээд, 1982 онд Ши, "хүү" хоёртоо виз гаргуулж, тэднийг Парист хүргэв. Гэхдээ 1983 оны 6 сарын 30-нд тэр хоёулаа Францын тагнуулын газарт баривчлагдсан.[2] Шоронд байхдаа өгсөн мэдүүлгүүдийг нь сонсч, Шиг эрэгтэй хүн, "хүүхэд" нь Шинжаанаас худалдаж авсан хүүхэд гэж мэдсэн Бурсико амиа хорлохыг оролдсон боловч амьд үлджээ. 1986 оны 4 сард Франц улсын ерөнхийлөгч Франсуа Миттеран Ши Пэйпүг өршөөж, сулласны дараа тэрээр Парист үлдэн, хотын дуурьт дуучин болсон. Ши Пэйпү 2009 оны 6 сарын 30-нд нас баржээ.[2]
1993 онд АНУ-ын киноны найруулагч Дэвид Кроненберг Ши Пэйпүний намтраар "М. Эрвээхэй" хэмээсэн кино бүтээжээ.
Эшлэл
засварлах- ↑ "Shi Pei Pu - Telegraph". London: telegraph.co.uk. July 3, 2009. Татаж авсан: 2009-07-16.
- ↑ 2.0 2.1 2.2 Wadler J. «The True Story of M. Butterfly; The Spy Who Fell in Love With a Shadow», The New York Times, August 15, 1993. Accessed July 2, 2009.
- ↑ 3.0 3.1 Wadler, Joyce. «Shi Pei Pu, Singer, Spy and ‘M. Butterfly,’ Dies at 70», The New York Times, July 1, 2009. Accessed July 2, 2009.