Шивэр намнаахай

Шивэр намнаахай (Muscicapa sibirica) нь Намнаахайнхан овгийн шувуу юм. Тэд Ази тивд өргөн тархсан ба өвөл болоход өмнө зүг нүүдэллэнэ.

Шивэр намнаахай

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Боршувуутан
Овог: Намнаахайнхан
Төрөл: Muscicapa , Намнаахай
Зүйл: M. sibirica
Латин нэр
Muscicapa sibirica
Gmelin, 1789

Биеийн урт нь 13-14 см.

Дэд зүйл болох M. s. sibirica Сибирь, Байгал нуур болон Монгол, Хятадын зүүн хойд, Хойд Солонгос , Японд нутаглана. M. s. rothschildi нь Хятадын баруун хэсэг, Мьянмарт. M. s. gulmergi нь Афганистанаас Кашмир хүртэл, M. s. cacabata нь Гималайн нурууны зүүн талаас Төвөд хүртэл тархжээ.

Өвөлждөг бүс нь Энэтхэг, Бангладеш, өмнөд Хятад, Тайвань , Жава, Филиппин зэрэг болно. Шивэр намнаахай шилмүүст болон холимог ой модонд, уулархаг газар амьдарна.

Зан авир

засварлах

Тэд модны мөчир дээр суун хүлээж байгаад ялаа шавьж нисэн өнгөрмөгц хөөн ангуучилдаг. Аяга хэлбэрийн үүр засаж, улаавтар толботой цайвар ногоон 3-5 өндөг гаргана.

Цахим холбоос

засварлах
Викизүйлд Muscicapa sibirica-тай холбоотой мэдээлэл байна.
  Commons: Muscicapa sibirica – Викимедиа зураг, бичлэг, дууны сан