Чүнхэ ван
Чүнхэ ван (солонгосоор: 충혜왕, хятадаар: 忠惠王) Ван Жон (왕정, 王禎) (1315-1344) нь Гуулин улсын 28 дугаар ван бөгөөд 1330-1331, 1340-1344 онуудад тус улсыг захирч байсан. Чүнсук вангийн Хон овогтой солонгос хатнаас нь 1315 оны 2 сарын 22-ны өдөр төрсөн. 1344 онд хорлогдсон. Таалал төгссөний дараа Хоньхё их ван (헌효대왕, 獻孝大王) гэж нэхэн өргөмжилсөн.
Намтар
засварлахМонгол нэр нь Будашири (보탑실리, 寶塔實里, самгарди хэлээр: बुद्ध श्री) болно. Чүнсук вангийн хон овогт Гонвонь хатнаас төрсөн. 1330 онд эцэг нь өөрийн вангийн сууриа өөрийн хөвүүнд шилжүүлснээр Чүнхэ ван цолтойгоор курёгийн эзэн болсон.1332 онд Тугтөмөр хааны зарлигаар огцорч, эцэг нь ахин улсын ван болсон. Харин тэрээр Ханбалиг хотод амьдрах болсон. 1339 онд эцэг нь таалал төгссөний дараа Юань улсаас эргэн ирж вангийн сэнтийд заларчээ. Жэн ши у жин ван Чосбалын охин Ринчинбан гүнжтэй хуримлаж, 1337 онд Ван Хын гэх хөвүүн төрсөн.
Түүний талаар Курёса хэмээх сударт садар самуун явдалтай, охин эмэгтэйчүүдийг хүчирхийлдэг, ёс суртахуунгүй нэгэн байсан талаар бичсэн байдаг. Жишээлбэл 1340 онд эцгийнхээ татвар эм байсан Кёнхва гүнж Баянхутагийн хамт нэгэн орой найрлаж байхдаа согтоож байгаад хүчинджээ. Баянхутаг гүнж энэ явдлын дараа Курё улсад сууж байсан даргач ноёнд гомдол мэдүүлж, курёгоос зугтахад нь туслахыг гуйжээ. Харин Чүнхэ ван энэ хэргийг нуун дарагдуулахын тулд ордонд нь хорьсныг мэдсэн монгол даргач ноён энэ асуудлыг Юань улсад мэдэгдэн, элч илгээж, улмаар хэдэн жилийн дараа 1343 онд Юань улсаас ирсэн элч нар түүнийг баривчлан, Дайду руу илгээн шоронд хорьсон. 1344 онд Юань улсад цөллөгт байхдаа нас барсан. Түүнийг Ринчинбан гүнжээс төрсөн хунтайж Ван Хын залгамжилсан.
Гэр бүл
засварлах- Эцэг: Чүнсук ван (충숙)
- Өвөө: Чүнсонь ван (충선)
- Эмээ: Ыиби татвар эм Есүжин хатан (의비)
- Эх: Гонвонь хатан (공원왕후 홍씨)
- Нагац өвөө: Хон Гюү (홍규)
- Нагац эмээ: Гванжу Ким овгийн Самхан ахайтан (삼한국대부인 광주 김씨)
- Хатад, хөвүүд:
- Докнён гүнж Ринчинбал (덕녕공주 보르지긴씨; ?-1375): Агругчи вангийн ач хөвүүн Жэн ши у жин ван Чосбалын охин.
- хунтайж Ван Хын (태자 왕흔)
- Жаннён гүнж (장녕공주)
- Папён Юнь овгийн Хуйби (희비 윤씨; ?-1380)
- Ван Жо (왕저)
- Намян Хон овгийн Хваби (화비 홍씨)
- Им овгийн Ынчон ахайтан (은천옹주 임씨)
- Ван Сокги (왕석기)
- Кёнхва гүнж Баянхутаг (백안홀도 경화공주; ?-1344)
Өмнөх Чүнсук |
Курё улсын ван 1330-1331 |
Дараах Чүнсук ван |
Өмнөх Чүнсук ван |
Курё улсын ван 1340-1344 он |
Дараах Чүнмуг ван |