Чүнсонь ван
Чүнсонь ван (충선왕; 忠宣王) нь (1275 оны 10 сарын 20 - 1325 оны 6 сарын 23) (1298, 1308-1313) Курё улсын Чүннёль вангийн монгол хатан Кутлукжэлмиш хатнаас мэндэлжээ. Төрсөн нэр нь анх Ван Вонъ (왕원; 王謜) гэж байснаа нэрийг нь сольж Ван Чан (왕장; 王璋) гэж өөрчлсөн. Курё улсын 26-р ван. Монгол нэр нь Ижирбуха (익지례보화, 益知禮普花 Ижир гэдэг нь жижиг гэх утгатай, нийлүүлж уншвал Жижигбух гэсэн үг болно).
1277 онд 2 настайдаа Курё улсын хунтайж болсон.
1296 онд Өлзийт хааны зарлигаар Гамала вангийн охин Будаширийг хатан болгон, хурим найр хийв.
1297 онд төрсөн эх нь өөд болсны дараа 1298 онд ван эцэг нь хөвүүндээ өөрийн ван суудлыг залгамжлуулахыг Төмөр Өлзийт хаанд гуйж зөвшөөрүүлсэн. Гэтэл тэр улсын ван болсон даруйдаа олон яам, хэлтэс нэмж байгуулаад, түшмэл ихээр тавьж төрийн бүтэцэд өөрчлөлт хийж эхэлсэн нь хуучин ноёд сайд нарын эсэргүүцэлтэй тулгарчээ. Ингээд Курёгийн ноёдын олон удаагийн огцруулах хүсэлтийг Юань Улс руу илгээснээр тус жилдээ Чүнсонь ванг огцоруулж, Дайду хотод дуудан ирүүлж, гэрийн хорионд оруулсан.
1298 оны сүүлээр Төмөр Өлзийт хааны зарлигаар Чүннёль ванг дахин Курёгийн вангийн сууринд залсан. 1308 онд эцэг нь нас барсан учир, дахин Курё улсын ван болгов. Гэтэл дахин өмнөх үйлдлээ давтсан шалтгаанаар Аюурбарбад буянт хааны зарлигаар 1313 онд огцруулаад, хөвүүн Ван До-г курё улсын вангаар өргөмжлөн нутаг руу нь илгээсэн. Буянт хааны зарлигаар Түвэдийн нутаг руу цөлсөн. 1321 онд Гэгээн хаан, сууринд суусны дараа Дайду хотод дуудаж суулгасан. 1325 онд Даду хотноо Есөнтөмөр хааны Тайдингийн хоёрдугаар онд нас барсан. Нас барсны дараа Сонъхё их ван (선효대왕; 宣孝大王) хэмээн өргөмжлөн оршуулсан.
Гэр бүл
засварлах- Эцэг: Чүннёль ван (충렬) (1236 – 1308)
- Өвөө: Воньжон ван (원종) (1219 – 1274)
- Эмээ: Кёнжу Ким овгийн Жонсүнь хатан (정순왕후 경주 김씨) (1222 – 1237)
- Эх: Жанмок хатан Хутлугжэлмиш (장목왕후 패아지근씨) (1251 – 1297)
- Нагац өвөө: Хубилай хаан (1215 – 1294)
- Нагац эмээ: Чаби хатан (1216-1281)
- Хатад хөвүүд:
- Боржигин овгийн Будашир гүнж (寶塔實憐) (?-1315): Жинь ван Гамалагийн охин.
- Ыиби татвар эм Есүжин (也速眞 懿妃) (?-1316): Монгол гаралтай, овог аймаг нь тодорхойгүй.
- Ван Гам, Гваннын гүн (왕감 광릉군)
- Ван До, Чүнсук ван (왕도 고려 충숙)
- Кэсон Ван овгийн Жонби татвар эм (정비 개성 왕씨) (?-1345)
- Пунян Жо овгийн татвар эм (조비 풍양 조씨)
- Намян Хон овгийн Сүнъхва Вонби татвар эм (순화원비 남양 홍씨) (?-1306)
- Янчонъ Хо овгийн Сүнби татвар эм (순비 양천 허씨) (1271 – 1335)
- Оньян Ким овгийн Сүкби татвар эм (숙비 언양 김씨)
- Угсаа гарал тодорхойгүй татвар эм
- Ван Хэ, Докхын гүн (덕흥군 왕혜)
- Сүчүнь гүнж (수춘옹주)
Өмнөх Чүннёль ван |
Курё улсын ван 1298; 1308-1313 |
Дараах Чүнсук ван |