Чи-Ха танк
97-р загварын Чи-Ха (九七式中戦車 チハ Kyunana-shiki chu-sensha chiha ) буюу товчоор Чи-Ха гэж алдаршсан Японы дунд танкийг 1936 онд зохион бүтээсэн байна. Энэ танкийг 1938-1943 онуудад нийтдээ 1,162 ширхгийг үйлдвэрлэн Японы эзэн хааны армийн зэвсэглэлд авсан. Энэ дунд танк нь Хятад-Японы хоёрдугаар дайн, Халхын голын байлдаан болон Дэлхийн хоёрдугаар дайнд оролцсон байна.
Тип 97 Чи-Ха | |
---|---|
Тип 97 Чи-Ха | |
Ерөнхий мэдээлэл | |
Бүрэлдэхүүн | 4 |
Урт | 5,52 м |
Өргөн | 2,33 м |
Өндөр | 2,38 м |
Жин | 15,6 тонн |
Хуяглалт ба зэвсэг | |
Хуяглалт | макс. 25 мм хуягны ган |
Үндсэн зэвсэг | 1 × 57-мм-их буу Тип 97 |
Туслах зэвсэг | 2 × 7,7-мм-пулемёт Тип 97 |
Хөдлөх чадвар | |
Хөдөлгүүр | 4-цилиндрт дизель хөдөлгүүр 125 кВт (170 мх) 2000/мин эргэлтэд |
Зөөллөгч пүрш | Өнцгөн хөшүүрэг |
Дээд хурд | 38 км/цаг |
Чадал/Жин | 10,9 кВт/т |
Туулах зай | 210 км |
Цахим холбоос
засварлах Commons: Тип 97 Чи-Ха – Викимедиа зураг, бичлэг, дууны сан