Фүс
Фүс нь Манж Чин гүрний үеийн ноёдын хэргэмийг илэрхийлэх хүрмэн дээр хаддаг байсан элдэв зүйлийн амьтны дүрсийг оёж хатгасан дөрвөлжин торгон тэмдэг юм.
Чин ван хүн 2 эсрэг харсан, 2 зөрүү харсан нийт 4 луут фүс хаддаг байсан бол жүн ван хүн 4 зөрүү харсан луут фүстэй байдаг байжээ. Бэйл хүн 2 эсрэг харсан луу, Бэйс хүн хоёр зөрүү харсан лууг хаддаг байсан байна.