Кожон ван
Кожон ван бол Чусон улсын 26-р эзэн ван юм. Түүнийг 12 настай байхад 1864 онд вангийн суудалд залжээ. Түүний эцэг Хынсон тэвонгүн нь Инжо вангийн дүү Нынчан их гүнгийн 8 дахь үеийн ач юм. Тухайн үеийн Андун Ким овогтны сонголтоор Чусон улсын вангийн угсааны холын садан И Мёнбок сонгогдсон юм.
Засаглалын үе
засварлахТүүний засаглалын эхний 10-аад жилд түүний эцэг Хынсон тэвонгүн төрийн хэргийг удирдаж байв. Энэ үед Христын шашны эсрэг үйл ажиллагаа явуулсанд 1871 онд АНУ, Францын довтолгоонд өртөж, Канхвагийн гэрээгээр Пүсань, Воньсань, Инчон 3 боомтыг нээж өгсөн. 1880-аад оноос Японы түрэмгийлэлд өртөж, бүх талаар шахалтад орж, 1895-1897 оны Чин-Японы дайнд Чин улс ялагдснаар, Японы шахалтаар Чусон улсын нэрийг сольж, Их Хан улсыг байгуулжээ. Эцэстээ 1907 онд өөрийн суудлаа, хунтайж И Чок-д шилжүүлсэн. 1919 онд Японы эзэнт гүрний колони Кэйжо хотын Доксу ордонд таалал төгсжээ.
Холбоотой мэдээлэл
засварлахӨмнөх Чолжон ван |
Чусон улсын ван 1864-1898 |
Дараах Сүньжон ван |
Өмнөх Шинээр байгуулсан |
Солонгосын эзэнт улсын хаан 1898-1907 |
Дараах Сүньжон ван |