Чинзаяатын Мөнхшүр
Чинзаяатын Мөнхшүр (1956 онд төрсөн) Монгол Улсын Ардын жүжигчин, дуурийн дуучин.
Чинзаяатын Мөнхшүр | |
Төрсөн он | он |
---|---|
Төрсөн газар | Монгол улсын Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сум |
Яс үндэс | Монгол үндэстэн |
Улсын иргэн | Монгол (БНМАУ → МУ) |
Ажил үйл | дуучин |
Урсгал | Дуурь, нийтийн |
Алдар цол | |
Төр нийгмийн шан МУГЖ 1998 МУАЖ 2006 |
Боловсрол
засварлахНийслэлийн 21 дүгээр дунд сургуулийг 1966 онд төгсөж, Ардын цэргийн дуу бүжгийн чуулгад бүжигчин болж ажил амьдарлын гараагаа эхэлжээ. 1965-1967 онд Хөнгөн үйлдвэрийн ТМС, Долоон жил хэртэй бүжиглэж байгаад Улсын багшийн дээд сургуулийн дуулаачийн ангид оюутан болж, 1976 онд ЗХУ-ын Ленинград хотын Хөгжмийн дээд сургуульд шилжин суралцаж 1981 онд төгсчээ. Сургуулиа дуурийн дуулаач мэргэжлээр төгсөж, Дуурь бүжгийн эрдмийн театрт гоцлол дуучин болсон байна.
Ажилласан байдал
засварлах1970-1975 онд ЦДБЭЧ-д бүжигчин, 1981 оноос УДБЭТ-т гоцлол дуучнаар ажилласан.
Амжилт
засварлах1996 онд СТА цол, 1998 онд МУГЖ, 2006 онд Монгол улсын Ардын жүжигчин цол хүртсэн.
Бүтээсэн Дүрүүд
засварлах- Сэмбийн Гончигсумлаа “Үнэн” - Отгон 1980 онд
- М.Кобаль “Чоно ба долоон ишиг” -Эх ямаа 1983 онд
- Пётр Чайковский “Иоланта” 1984 онд
- Жорж Бизе “Кармен” -Кармен 1984 онд
- Дагвын Лувсаншарав “Нүцгэн ноён” Гилийн хатан 1985 онд
- Жузеппе Верди “Риголетто” -Мадалена, Чепрона 1986 онд
- Х.Билэгжаргал “Ламбугайн нулимс” -Хатан, Эх 1986 онд
- Пётр Чайковский “Евгений Онегин” -Ольга 1988 онд
- Жакомо Пуччини “Чио чио сан” -Сузуки, Кейт 1991 онд
- Вольфганг Амадей Моцарт “Увидаст лимбэ” -хоёрдугаар хатан 1993 онд
- Д.Жанчив “Хөх торгон дээл” -Дагина 1994 онд
- Жузеппе Верди “Трубадур” -Азучена 1994 онд
- Цогзолын Нацагдорж “Гэсэр” -Арлангоо 1995 онд
- Билэгийн Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” -Хоролмаа 1997 онд
- Б.Ямпилов “Шидэт ваар” -эхнэр 1984 онд
- Дагвын Лувсаншарав “Хар хорум” -Будлан 2002
- Гэсэржавын Пүрэвдорж "Дэлхийн ээжийн төрсөн өдөр"- Намар авхай 2002 онд
- Бямбасүрэнгийн Шарав “Чингис хаан” - Өэлүн ээж