Чанчунь бомбын өрнө зүгт аялсан тэмдэглэл
Чанчунь бомбын өрнө зүгт аялсан тэмдэглэл (хятадаар:長春真人西遊記; пиньинь галиг:Zhǎngchūn zhēnrén xīyóu jì) бол 13-р зууны эхэн үеийн Монголын түүх, тэр дундаа Чингис хааныг амьд ахуйд уулзаж байсан Чанчунь бомбын Хятадын Шаньдун мужаас баруун зүгийн Гиндукушийн нуруунд байсан Чингис хааны аяны орд, түүнээс Алтан улсын нутагт буцан ирэх хүртэлх үйл явдлыг бичсэн аяны тэмдэглэл юм. Энэ номыг түүнийг дагаж явсан шавь Ли Жичан 1228 онд эмхтгэж бичсэн.
Орчуулсан нь
засварлахИнгэж хэвлэгдсэн ч 500 гаруй жил мартагдаад, 1795 онд Чин гүрний үед алдарт түүхч, яруу найрагч Цянь Дашинь, Дюань Юцай хоёр Сүжөүд байсан Сюаньмяо сүмээс олж илрүүлээд, Цянь Дашинь өөрийн гараар хуулан, тайлбар бичиж хэвлүүлжээ. Ингэж дахин хэвлэгдсэн энэ тэмдэглэлийг 1866 онд Оросын шашны хуврага, эрдэмтан Палладий Кафаров орос хэл рүү орчуулж, 1888 онд Балтийн Герман эрдэмтэн Эмил Бретшнайдер хятад хэлнээс Англи хэл рүү орчуулжээ. Харин 1997 онд Хятад хэлнээс Ц.Урангуа, 2010 онд Я.Ганбаатар, Ц.Ганбаатар нар Монгол хэл рүү орчуулж, тайлбар зүүлт хийж ном болгон хэвлүүлсэн.