Цэрэг Онолтын Улиастайн бослого

Цэрэг Онолтын Улиастайн бослого- 1880 онд хятад дах “Цагаан малгайтны бослого”-ыг даруулахаар Улиастайд цуглуулсан Монгол цэргүүд Онолтын удирдлаган доор бослого гарган тэмцсэн явдал юм.

Бослогын үйл явц

засварлах

Манж Чин улсын сүүлийн жилүүдэд хятад болон шинжаан зэрэг газарт удаа дараа үйл олныг хамарсан бослого, хөдөлгөөнүүд гарч байв. Эдгээр зэвсэгт бослогуудыг Монголоос татсан цэргийн хүчээр даржээ. Үүний хамгийн тод жишээ нь Тайпаны босогчдын үндсэн хүчний умар зүгт хийсэн давшилтыг Сэнгэринчен болон Ихдамба нарын удирдсан монголын цэргийн хүчээр сөрөг довтолгоон хийж зогсоосон бөгөөд улмаар эдгээр монгол цэргийн хүчээр бут цохисон түүхтэй.[1] Манжийн хааны зарлигийн дагуу 1880 онд Цагаан малгайтны бослого буюу Лалын шашинт Дунган нарын бослогыг дарах зорилгоор Улиастайн жанжны газарт халхын дөрвөн аймгаас цэрэг татан бөөгнөрүүлж байжээ. Улиастай дах монгол цэргийн хуарангийн байдал нэн дорой байсан төдийгүй задгай газар гэр, майханд байрлаж байсан бөгөөд хоол хүнсний хангамж муу байсанаас өвчин гарч байсан байна. Улиастайн цэргүүд ахуй нөхцлийн хүнд байдлаас гадна бослого даруулахаар алс хол явах хүсэлгүй байсан байна. Ийм нөхцөлд 1880 оны 7 дугаар сарын 12-нд Сайн ноёны хошууны харьяат цэрэг Онолтоор удирдуулан Сайн ноён, Хэвэй гүн Дарамбазарын хошууны цэргүүд босож манжийн цэргийг хаяж, Манжийн амбанд нутаг орондоо буцаах шаардлага тавьсан байна. Цэрэг Онолт нь тэр жил 30 настай байжээ. Олон тооны монгол цэргүүдийн энэхүү тэмцэлд балмагдсан манж амбан болон түүний цөөн тооны цэрэг монгол цэргийн өөдөөс эсэргүүцэл үзүүлээгүй бөгөөд тэд нарын таран эрч нь буурахыг хүлээн цаг хожих тактик барьсан байна. Манжийн амбан цэрэг Онолтыг хууран баривчлах зорилгоор цол зэрэг олгон дэвшүүлж байгаа тул Манж амбаны газар түүний ирэхийг урьсан байна. Монгол цэргүүд Онолтыг явуулаагүй бөгөөд нийтээрээ нутаг буцан таран оджээ.

Үүний дараа Манж амбан хошуу засаг нарт албан бичиг хүргүүлсэн байна. Уг бичигт цэргийн албыг хаяж явсан цэргүүдийг баривчлан Улиастайн амбаны газар ирүүлэхийг шаардсан байна. Үүний дагуу 1880 оны 10 дугаар сарын 6-нд Онолтыг цэргийн хорооноос мөрдүүлж, зам зуурт нь барьж Улиастайд авчран, хатуу эрүү шүүлт тулган байцааж байгаад, мөн оны 10 дугаар сарын 13-ны өдрийн туулай цагт Улиастайн баруун өмнө байх өндөр толгой гэх газарт аваачин зарлигийн илдээр цаазалж, монгол цэргүүдийг айлган сүрдүүлэх зорилгоор толгойг нь өндөр шон модонд өлгөж цээрлэл үзүүлжээ.

Түүхэн уг сурвалжийн бичээс

засварлах

“…Бадруулт төрийн 6 дугаар оны 8 сарын 21 буюу 1880 оны 9 дүгээр сарын 25-нд Улиастай дахь монгол цэргийн эрдмийг манж жанжин, хэвэй амбаны газраас түшмэл ирж байцаахад, Хөшөөт хэмээх газар суулгасан Сайн ноён Цэрэндондовын хошууны цэрэг Онолтын удирдлагаар цэргийн хүнс хомс учир нутагт буцсугай хэмээн хөдөлжээ. Тийнхүү Онолтын гэгдэх уг хөдөлгөөн нь эхний үедээ шийдвэр нэгтэй байсан хэдий ч, дараа дараачийн өдрүүдээс эхлэн дотроо санал нэгдэхгүй хуваагдаж энэ хооронд Манж цэргийн жанжны газраас Онолтыг бусад хамтран удирдагчидтай нь хамт салган барихаар шийдсэн бөгөөд эхний удаа “жинс хадуулж шагнана” хэмээн цэргийн хорооноос нь дуудахад цэргүүд гаргаж өгсөнгүй. Дараа нь Онолтыг уул нутагт нь буцааж, оронд нь төлөв томоотой цэрэг сольж ирүүлнэ хэмээн хуурахаар шийджээ. …“[2]

Хэзээ эхэлсэн

  1. Цэрэг Онолтын хөдөлгөөн
  2. "Archive copy". Archived from the original on 2017-10-27. Татаж авсан: 2017-10-07.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)

Гадаад холбоос

засварлах