Улиастайн жанжны газар
Улиастайн жанжны газар нь 1733 онд Зүүнгарын Галданцэрэн хааны цэргийн хүчнээс сэргийлэн Хязгаар дахиныг тогтоогч зүүн этгээдийн туслагч жанжин хэмээх газрыг байгуулан ийнхүү нэрлэжээ. Энэ нэрийг товчлон Улиастайн жанжин гэж бас нэрэлдэг байв. Энэ нь өнөөгийн Улиастай хотыг үүсэхэд том нөлөө үзүүлсэн.
Зохион байгуулалт
засварлах„…Засагт хан, Сайн ноён хан хоёр аймгийг Улиастайн Манж жанжны газар шууд харъяалан захирч байсан аж. Улиастайн жанжны газрыг 1733 онд байгуулж, Хязгаар дахиныг тогтоогч зүүн этгээдийн туслагч жанжин гэсэн тамга олгожээ. Улиастайн жанжны дэргэд манж, монгол нэжгээд сайд суудаг байсныг хуувийн (зөвлөх) сайдууд хэмээжээ. Улиастайн Манж жанжны газар нь бас Хөвсгөл нуурын Урианхай, Тагнын Урианхайн хошууд, тэдний газар нутаг дээрхи өртөө, харуулуудыг харъяалан захирдаг байлаа…“
Манж нар 1750 онд Халхын 5000 цэргийг Улиастай, Ойгон, Тамир зэрэг газарт суулгаж байсан. Эдгээр нь Халхын дөрвөн аймгийн хошуудаас цуглуулсан цэргүүд байсан.
Орон тоо
засварлахУлиастайн жанжны дэргэд манж, монгол нэжгээд сайдтай. Дотоод журган, цэргийн журган, сангийн журган, монгол журган гэсэн дөрвөн хэлтсээс бүрэлднэ.[2] Хэлтэс бүрд нэжгээд дарга, жангуан, жяньбаньши түшмэдтэй. Мөн цэргийн тушаалтан болох шоубэй 1, мянгатын дарга 1, бажун 3, бага түшмэл 1 гэсэн орон тоотой байсан. Тагнын Урианхайн нийтийн дарга-5 түшмэл (хошуу бүрд 1 түшмэл), зүолин, бага тушаалын түшмэл нийт 25 хүн (тус бүр 5 хүн).
- Дотоод хэргийн журган: захирагч 1, бичээч 4 хүн
- Сангийн журган: захирагч 1, бичээч 4.
- Цэргийн журган: Сангийн жургантай адил байна.
- Монгол журган (理藩院衙門): захирагч 1, бичээч 4, жанжны туслах бага түшмэл 5 хүн.
Улиастайн жанжид
засварлахНайралт төв, Тэнгэр тэтгэгч хаадын үе
засварлахНэр | Овог | Харъяат газар | Томилогдсон хугацаа | Огцорсон хугацаа | Тайлбар |
эфү Цэрэн | Боржигин | Монголын Халхын Сайн ноён аймгийн хүн | 1733 | 1750 | |
Лувсан | Боржигин | Өмнөд Монголын Аохан хошуу | 1750 | 1750 | |
Цэнгүүнжав | Боржигин | Ар Монголын Сайн ноён аймаг | 1750 | 1754 | Цэрэнгийн хүү |
Цэрэн (策楞) | Ниохуру | Манжийн хөвөөт шар хошуу | 1754 | очоогүй | эргүүлэн татсан |
Ренчиндорж | Боржигин | Түшээт хан | 1754 | 1754 | түр зуур |
Банди | Боржигин | Монгол хөвөөт шар хошуу | 1754 | очоогүй | эгүүлэн татсан |
Амарсанаа | Хойд аймаг | Зүүнгарын Хойд аймаг | 1754 | 1754 | |
эфү Сэвдэнбалжир | Боржигин | Өмнөд Монголын Хорчин | 1754 | 1754 | |
Амарсанаа | Хойд аймаг | Зүүнгарын Хойд аймаг | 1754 | 1754 | |
Далданга | Ниохуру | Манжийн хөвөөт шар хошуу | 1755 | 1755 | Зүүнгарт томилогдсон |
Хадха | Гувалгиа | Манжийн хөвөөт шар хошуу | 1755 | 1757 | |
Цэнгүүнжав(2 дахь удаа) | Боржигин | Ар Монголын Сайн ноён аймаг | 1757 оны 8 сар | 1771 | |
Жалафунга | Хэсэри | Манжийн шулуун шар хошуу | 1763 | 1763 | Ховдын амбангаар сууж байхдаа。 Цэнгүүнжавыг Бээжин орох үед түр суусан. |
Цэвдэнжав | Боржигин | Ар Монгол Сайн ноён аймаг | 1771 | 1773 | |
Хутулинга | Манж | 1773 | 1776 | ||
Баюй | 1776 | 1780 | |||
Чингүй | Жангиа овогт | Манжийн хөвөөт шар хошуу | 1780 | 1781 | Инь жишангийн хүү |
Гүйлин | Фука | Манжийн хөвөөт шар хошуу | 1781 | 1785 | |
Фушин | Гувалгиа | Хөвөөт шар хошуу | 1785 | 1789 | |
эфү Лхавандорж | Боржигин | Ар Монголын Сайн ноён аймаг | 1785 | 1785 | Цэнгүүнжавын хүү |
Хөнрүй | Айсиньгиоро | Манжийн шулуун шар хошуу | 1789 | 1795 | |
Юнькүнь | Айсиньгиоро | Манжийн шулуун хөх хошуу | 1795 | 1795 | Хунжоугийн хүү. Дараа нь Хар мөрний жанжин болсон. |
Тусанга | Дун Е овог | Манжийн шулуун цагаан хошуу | 1795 | 1797 |
Холбоотой мэдээлэл
засварлахМөн үзэх
засварлахЭшлэл
засварлах- ↑ Монгол улсын түүх. УБ., 2003. IV боть. т.168
- ↑ mongoltoli.mn