Цэдэнгийн Жамц нь 1932 онд БНМАУ-ын баруун дөрвөн аймагт гарсан 1932 оны зэвсэгт бослогод идэвхитэй оролцон зохион байгуулж байсан нөлөө бүхий гол удирдагч нарын нэг юм.

Цэдэнгийн Жамц
жанжин
ТөрсөнЦэдэнгийн Жамц
1900 он
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сум
Нас барсан1933 оны 4 сар
БНМАУ, Улаанбаатар хот
Үхлийн шалтгаанЦаазлуулсан
Оршуулагдсан газарБНМАУ, Улаанбаатар хот
Яс үндэсхалх
Үндэстэнмонгол
Боловсролцэргийн
Он жил1932 он
Төлөөлөгчзэвсэгт бослого
Юугаараа алдаршсан1932 оны бослогын удирдагч
Түүнд нөлөөлсөнхамтралжуулалт, баячуудын хөрөнгө хураах, монголыг зөвлөлтжүүлэх
Улс төрийн хөдөлгөөнбаруун дөрвөн аймагт гарсан 1932 оны зэвсэгт бослого
ӨрсөлдөгчБНМАУ-ын удирдлага, Ардын арми
Шүтлэгбурханы шашин
Шашны бүлэгшарын шашин
Ял зэмхуулийн дээд хэмжээ
Ялын гүйцэтгэл1933 оны 4 сар
Ялын нөхцөлбуудах
Хамтрагчжанжин Түгж, Самбуу дүвчин

Шүүх ажиллагаа, оноосон ял

засварлах

1933 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн оройн дөрвөн цагт Ардын цэнгэлдэх улсын төв театрын байшинд БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлөөс томилогдсон тусгай өргөн шүүх таслах газрын хурал нээж, тус шүүхийн дарга н.Дэндэвээс “Өнгөрсөн 22 дугаар онд Хөвсгөл, Завхан, Архангай, Өвөрхангай зэрэг хэдэн аймгуудад ардын эрх чөлөө ба ардын хувьсгалт засгийг устгахаар зэвсэг барьж тэмцэлдсэн хувьсгалын эсэргүү хөдөлгөөий толгойлогчид ба идэвхтэн туслагчид болох бөгөөд БНМАУ-ын шүүх цаазны бичгийн 42, 43, 45, 47 дугаар зүйлүүдэд заасан гэмт хэргийг үйлдсэн тус улсын харъяат Чимэдийн Самбуу дүвчин, Самбуугийн Буриад, Чойжин, Аюурзана, Түгж нарын зэрэг 39 этгээдийн хэргийг мөрдөн байцааж, хууль цаазны ёсоор таслан шийтгэсэн байна. Шүүхийн дарга нь Дэндэв, гишүүд нь Гончигдорж, Дашзэвэг, Дэндэв, Цагаанхүү, Дансцоодол, Ядамсүрэн нар сууж улсын яллагчид прокурор Ядамсүрэн, Гомбожав нар, хэрэгтний өмгөөлөгчид Найдан, Дамдинсүрэн, Сүхжав, Гочоо нар тусгай асуултыг хянан боловсруулах экспертэд улаан цэргийн Цэрэндагва, Олон нийтийн өмнөөс шүүмжлэгч ба нэхэмжлэгчид Хөвсгөл аймгийн ардын төлөөлөгч Даваа, Архангай аймгийн ардын төлөөлөгч Пэрэнлэйням нар суужээ. Энэ хуралд хэрэгтэн нарын дотроос хоёр хүн хүнд өвчтэй байсан тул улсын прокурорын газраас тусгай байцаагч гаргаж хэргийг байцаалгасанд тэр хоёр хүн хуралд суухгүйгээр хэргээ таслуулахыг зөвшөөрсөн ба мөнхүү шүүхийн дарга, өмгөөлөгчид татгалзахгүй гэжээ. Улсын дээд шүүхээс зургаан шүүгдэгчийг суллах буюу тэнсэн өгч, 15 шүүгдэгчид хорих ял оногдуулж, 18-д нь цаазаар хороох ялыг амь гуйх эрхтэйгээр оноожээ. Энэхүү цаазаар хороох ялтаны нэг нь Ц.Жамц байсан байна.

Мөн үзэх

засварлах

Урлагийн бүтээлүүд

засварлах
  • Ч.Лодойдамба. Тунгалаг тамир. роман
  • Тунгалаг тамир. Уран сайхны кино.
  • Б.Чойжилсүрэн. Морин төвөргөөн. роман

Цахим холбоос

засварлах