Батболдын Түгж буюу ногоон хочит Түгж, мөн жанжин Түгж нь 1932 онд БНМАУ-ын баруун дөрвөн аймагт гарсан 1932 оны зэвсэгт бослогод идэвхитэй оролцон зохион байгуулж байсан удирдагч нарын нэг юм.

Ардын сайн дурын цэрэг захирагч
Батболдын Түгж
Батболдын Түгж
Жанжин ногоон Түгж
ТөрсөнБатболдын Түгж
1892 он
Засагт хан аймгийн Эрдэм Дүүргэгч Вангийн хошуу Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум
Нас барсан1933 оны 4 сар
БНМАУ, Улаанбаатар хот
Оршуулагдсан газарБНМАУ, Улаанбаатар хот
Яс үндэсХалх
Боловсролгэрийн боловсрол
Ажилмалчин
Он жил1932 он
Төлөөлөгчзэвсэгт бослого
Юугаараа алдаршсан1932 оны бослогын жанжин, олон хүнийг зүрхийг нь сугалж хөнөөсөн
Түүнд нөлөөлсөнХамтралжуулалт, ажилсаг чинээлэг давхаргын хөрөнгө хураан дээрэмдэж харгис хэрцгий дураар авирлах Монгол орныг зөвлөлтжүүлэх зорилгоор нийгмийг анги давхаргад хувааж нийгмийн гарлаар нь ялгавартай хандаж гадуурхах, шашин шүтлэгийг үл хүндэтгэн бурхан тахил хураан устгасныг эсэргүүцэн боссон.
ХэргэмЖанжин
Улс төрийн хөдөлгөөнБаруун дөрвөн аймагт гарсан 1932 оны ард түмний зэвсэгт бослого
ӨрсөлдөгчБНМАУ-ын удирдлага, Ардын арми
ШүтлэгБурханы шашин
Шашны бүлэгШарын шашин
ХамтрагчСамбуу Дүвчин,

Намтар засварлах

Батболдын Түгж Засагт хан аймгийн Эрдэм Дүүргэгч Вангийн хошуу буюу одоогийн Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд 1892 онд төрсөн байна. Их хотгойд овогт, Ногоон хочит бөгөөд бичиг үсэггүй нэгэн байжээ. Бага залуудаа айлын зарц явсан ба хурц ухаантай сэргэлэн, овсгоотой нэгэн байсан байна. Хувийн малаа маллаж, ан гөрөө хийн аж төрдөг, багын залжин, овсгоо сүйхээтэй, үүгээр түүгээр хэсэмтгий, хэлэмгий доломгой, баяд ноёдод таагүй, архи уучихдаг, холхон явж хазаар гүйлгээд, олсон олзоо олонтой хуваачихдаг сайн эр, тэр хэмжээндээ тодорхой хүрээлэлтэй, түүнийхээ дотор нөлөө бүхий билиг танхайдуу нөхөр байсан гэдэг. Ялангуяа ан авд адтай, онц сайн бууддаг байжээ.

Баруун дөрвөн аймагт гарсан 1932 оны зэвсэгт бослогод анх Самбуу дүвчингийн шар цэрэгт 1932 оны 4 сард элсэн орсноор бослогод оролцож эхэлсэн байна. Самбуу дүвчингийн цэрэгт байхдаа Ардын улаан цэрэгтэй хийсэн 10 орчим тулалдаанд эрэлхэг зоригтой тулалдсан тул Жанжин цол авч өргөмжлөгдсөн байна. Түүнээс хойш бослогод идэвхитэй оролцон голлох толгойлогч нарын нэг болсон бөгөөд МАХН-ын гишүүн, идэвхитэн, ардын цэргийн албан хаагч болон Ардын засгийг талархагч гээд 100 орчим хүнийг өөрийн гараар зүрхийг нь сугалах зэрэг зэрлэг аргаар амь насыг нь хороосон байна.[1] Бослогын гол хүчийг зэвсгийн хүчээр 1932 оны 8 сард дарсанаас хойш бут цохиулсан цэргээсээ үлдсэн цөөн тооны хүний хамт уул хадаар нуугдан байж байгаад баригдсан байна.

Баригдсаны дараа мөрдөн байцаалтанд Батболдын Түгж: ”Энэ хаврын адаг сарын (1932 оны дєрєвдvгээр cap) хорьдоор Сангийн далай гэдэг газар Доржхvv гэгч айлд очоод байтал хэдэн хvн Бор гэгээний цэрэгт татаж яваа тул "чи оч" гэсэн ёсоор тэдний цэрэгт очсон. Бор гэгээн Самдан олонд хандаж vг хэлэхдээ "Ардын засаг унаж, өөр засаг байгуулах цаг тvvх болсон. Ногоон малгайт Дамдинсvрэн Архангайд, миний бие Хөвсгөл аймагт тус тус заагдан гарч ирсэн... Банчинбогд олон цэрэгтэй ирэн Улаанбаатарыг эзэлж авсан Бурханд сvсэг муутай байвал бууны сум, тэнгэрийн аянга, хэцvv євчин эмгэгт vрэгдэнэ" гэж ярьсан гэсэн бол 1933 оны хоёрдутаар сарын 16-нд мэдvvлэхдээ "миний бие чадвал шар цэрэгт идэвхтэй явж хувьсгалт засгийг устгаж шажинтай тєр байгуулж жаргал эдлэх, ядавч vхэн vхтлээ идэвхтэй байлдаж хувьсгалч нарыг алсаар эцэст нь амиа өгч хойд тєрєлдєє сайн оронд тєрєх зорилготой явсан. Улаан цэргийн отрядтай арван удаа байлдсан бєгєєд улаан цэргээс хэдийг алснаа мэдэхгvй"“Хөвсгөл аймаг Эрдэнэ-Уул сум, Хөвсгөл аймгийн Жаргалант сумыг эзлэн авч, сумын дарга Галрагчаа, нарийн бичгийн дарга Жигжидсүрэн нарыг буудан алсан. Бүрэнхаан сумын дарга Дамбажав нарын арваад хүнийг алж, заримыг Самбуу дүвчин, Бор гэгээн, Ээмэгт лам нарт хүргүүлсэн. Рашаант сумыг эзлэн арваад хүнийг алаад байтал Ээмэгт лам ирж дахин арваад хүнийг нэмэн барьж алсан. Түгж би арвыг буудаж алсан ба бусдыг Ээмэгт лам буудаж алсан. Би улаан цэрэгтэй Бүрэнхааны хүрээн дээр хоёр, Тэсийн хүрээнд гурав, Баянхайрхан суманд дөрөв, Цагаан бургаст тав, Шар бэлчирт зургаа, Асгатад гурав, Шар бодонд тав, Хөх цавт нэг удаа тус тус байлдсан. Би өөрийн гараа алсан 10 хүн, бусадтай хамт алалцсан 40-өөд хүн, бусдад тушаал өгч алуулсан хүн 60. Мансаа гэгч ламын борвийг огтолж зүрхийг сугалж, хамтралын ажилчин Даш, Намжил, Завханы нэг ламын зүрхийг өөрөө сугалж алсан ба Нямдаш, Хөвсгөлөөс ажлаар явсан нэг хүн, Жаргалант сумын нэг залуу нарыг бусдад тушаал өгч зүрхийг сугалуулж алсан. Өөрөө ба бусдад тушаал өгч зүрхийг сугалуулж алсан хүн найм. Тэс сумын төлөөлөгч Данааг буудаж шархдуулан 32 сумтай сэлээдий нэг, ланжуу тав, бирдан 14-ийг хураан авсан. Данааг шархтай орхисонд Норовсамбуу алсан байна билээ. Харин бичиг баримтыг Баярхайрхан сумын мээрэн байсан Лут-Очирт үзүүлж, шатаалгасан. Би Ээмэгт лам, Бор гэгээн Самдан хоёрын тушаалаар жанжин болж, Дугар, Тарав, Норовсамбуу нарын гурван жанжинтай нийлж олон цэрэг, эмэгтэйчүүдийг дагуулж эмэгтэйчүүдээс хүүхэд гаргахад нь байлдааны үе гэж хээр хаяж явсан үнэн. Хүний ганцхүүгээр туг тахидаг учиртай гэж хэлсэн учир би өөрөө хүний ганц хүү учир айхдаа бусдын зүрхийг сугалж байсан ба өөрөө дөрвөн хүний зүрхийг амьдаар нь сугалж, нэг хүний борвийг огтолж алсан юм. Мөн эмэгтэй хүнийг ч алж байсан” гэж мэдүүлсэн байдаг.

Шүүх ажиллагаа, оноосон ял засварлах

1933 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн оройн дөрвөн цагт Ардын цэнгэлдэх улсын төв театрын байшинд БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлөөс томилогдсон тусгай өргөн шүүх таслах газрын хурал нээж, тус шүүхийн дарга н.Дэндэвээс “Өнгөрсөн 22 дугаар онд Хөвсгөл, Завхан, Архангай, Өвөрхангай зэрэг хэдэн аймгуудад ардын эрх чөлөө ба ардын хувьсгалт засгийг устгахаар зэвсэг барьж тэмцэлдсэн хувьсгалын эсэргүү хөдөлгөөий толгойлогчид ба идэвхтэн туслагчид болох бөгөөд БНМАУ-ын шүүх цаазны бичгийн 42, 43, 45, 47 дугаар зүйлүүдэд заасан гэмт хэргийг үйлдсэн тус улсын харъяат Чимэдийн Самбуу дүвчин, Самбуугийн Буриад, Чойжин, Аюурзана, Түгж нарын зэрэг 39 этгээдийн хэргийг мөрдөн байцааж, хууль цаазны ёсоор таслан шийтгэсэн байна. Шүүхийн дарга нь Дэндэв, гишүүд нь Гончигдорж, Дашзэвэг, Дэндэв, Цагаанхүү, Дансцоодол, Ядамсүрэн нар сууж улсын яллагчид прокурор Ядамсүрэн, Гомбожав нар, хэрэгтний өмгөөлөгчид Найдан, Дамдинсүрэн, Сүхжав, Гочоо нар тусгай асуултыг хянан боловсруулах шинжээчээр улаан цэргийн Цэрэндагва, Олон нийтийн өмнөөс шүүмжлэгч ба нэхэмжлэгчид Хөвсгөл аймгийн ардын төлөөлөгч Даваа, Архангай аймгийн ардын төлөөлөгч Пэрэнлэйням нар суужээ. Энэ хуралд хэрэгтэн нарын дотроос хоёр хүн хүнд өвчтэй байсан тул улсын прокурорын газраас тусгай байцаагч гаргаж хэргийг байцаалгасанд тэр хоёр хүн хуралд суухгүйгээр хэргээ таслуулахыг зөвшөөрсөн ба мөнхүү шүүхийн дарга, өмгөөлөгчид татгалзахгүй гэжээ. Улсын дээд шүүхээс зургаан шүүгдэгчийг суллах буюу тэнсэн өгч, 15 шүүгдэгчид хорих ял оногдуулж, 18-д нь цаазаар хороох ялыг амь гуйх эрхтэйгээр оноожээ. Энэхүү цаазаар хороох ялтаны нэг нь Жанжин хэмээх Батболдын Түж байсан байна.

Сүүлийн үг засварлах

Батболдын Түгж нь өөрийн сүүлчийн үг болгон "Ардын Нам, Ардын засаг Үндэсний гэх юм бүхнээ уландаа гишгэж, Улаан Оросын үзэл номлолыг дагаж дарвин, Ард түмнээ хар, шар, баян тарган хэмээн ялгаварлан харгислаж, яргалаагүй бол, үе улирсан сүлд тахилга, судар ном, сүм хийд, шашин, соёлын өвийг устгаагүй бол Бослого хөдөлгөөн гарах шаардлага байгаагүй. Харин ч бид Ардын Нам, Ардын засгийг эсэргүүцээд байх зүйлгүй тул дэмжиж байлаа" гэж хэлсэн гэдэг. [2][3]

Мөн үзэх засварлах

Урлагийн бүтээлүүд засварлах

  • Ч.Лодойдамба. Тунгалаг тамир. роман
  • Тунгалаг тамир. Уран сайхны кино.

Эшлэл засварлах

  1. Монгол Британика. хураангуй толь. 2 боть. хуудас 558
  2. "Archive copy". Archived from the original on 2014-03-02. Retrieved 2014-04-30.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  3. Кузьмин С.Л., Оюунчимэг Ж. Социализмын эсрэг 1932 оны Монгол дахь бослого. Улаанбаатар: Мөнхийн Үсэг, 2014. [1]

Цахим холбоос засварлах