Цэвдгийн ахууна
Цэвдгийн ахууна, Lagopus muta, урьд Цэвдгийн цагаан ятуу гэгдэж байсан, нь дундаж хэмжээний Tetraonidae овгийн шувуу юм. Хойд Америк, Еврази, Гренландын хадтай, уулархаг газар, тундрт амьдарна. Мөн Пиренейн уулс, Альпийн нуруу, Уралын нуруу, Алтайн нуруу, Япон улс зэрэг өргөн тархжээ.
Цэвдгийн ахууна | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
(Lagopus muta japonica) Намрын улиралд.
| ||||||||||||||
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||
Lagopus muta (Montin, 1781) | ||||||||||||||
Дэд зүйлүүд | ||||||||||||||
20-30, доорхийг оролцуулаад:
| ||||||||||||||
Ижил утгатай нэршил | ||||||||||||||
|
Гадаад төрх
засварлахЭнэ шувуу нь 31-35 см урт, улирлаас хамааран өд сөд нь гуужин солигддог. Өвөл болоход цагаан, зуны улиралд бор өнгөтэй. Эрэгчин нь сааралдуу ар нуруу, далавч болон өвөр хэсэг нь цагаан юм. Цагаан ахуунаас амьдралын зуршлаар буюу илүү өндөрлөг газарт нутаглах, мөн үл ялиг жижиг биеэр ялгарна.
Идэш тэжээл
засварлахЦэвдгийн ахууна голдуу хус, уд модны навч, холтос, бургасны гөлөг зэргээр хооллоно. Мөн янз бүрийн ургамлын үр, навч, цэцэг, жимс иддэг. Дэгдээхэйгээ өсгөж бойжуулахдаа шавьж хорхой барьдаг байна. Цэвдгийн ахууны гол дайсан нь Цармын бүргэд ажээ.
Зургууд
засварлах-
Lagopus muta
-
Исландад, зуны өд сөд.
-
Зуны өд сөд.
-
(Lagopus muta helvetica), зун.
-
Өвлийн өд сөд.
Цахим холбоос
засварлах- Page from the Grouse Specialist Group
- Stamps: Rock Ptarmigan (worldwide); with world RangeMap
- Ptarmigan videos, photos & sounds on the Internet Bird Collection
- RSPB
- Rock Ptarmigan-Lagopus muta photo gallery VIREO
- [1]Монгол орны шувууд