Цагаанхөмсөг хөмрөг

Цагаанхөмсөг хөмрөг, Emberiza cia, нь Хөмрөгийнхөн овгийн шувуу юм. Тэд Африкийн баруун хойд, өмнөд Европ, зүүн ба төв Ази, Монгол, Гималайн нуруу зэрэг газраар тархан амьдардаг. Цагаанхөмсөг хөмрөг нь задгай, хад чулуутай уулархаг хуурай газар нутаглана. Газар эсвэл намхан бутанд үүр засаж, 3-5 сааралдуу өндөг гаргах ба ангаахайгаа өсгөх үедээ хорхой шавьж барьдаг. Бусад үед голдуу үр тариагаар хооллоно.

Цагаанхөмсөг хөмрөг

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Боршувуутан
Дэд баг: Дуучшувуу
Овог: Хөмрөгийнхөн
Төрөл: Emberiza
Зүйл: E. cia
Латин нэр
Emberiza cia
(Карл Линней, 1766)
Emberiza cia

Гадаад төрх

засварлах

Энэхүү шувуу нь 16 см урт, үржлийн улирлын үед эрэгчингийн нуруун хэсэг хүрэн, толгой нь цайвар саарал өнгөтэй ба хар судалтай байдаг.

Эмэгчин нь өвөр хэсэг нь цайвар, бор сааралдуу нуруутай ба нас бие гүйцээгүй залуу шувуутай адил зүстэй байна. Гэхдээ залуу хөмрөгийн толгой нь судалтайгаар ялгаатай. Өдний өнгө зүсээр ялгасан нийт 4 угсаа бий.

Цахим холбоос

засварлах
  Commons: Цагаанхөмсөг хөмрөг (Emberiza cia) – Викимедиа зураг, бичлэг, дууны сан