Хүрээлэн буй орчны инженерчлэл
Хүрээлэн буй орчны инженерчлэл гэдэг нь хүрээлэн буй орчны танин мэдэхүйд тулгуурласан инженерийн мэргэжлийн чиглэл юм.
Тойм ойлголт
засварлахХүрээлэн буй орчны инженерчлэл нь амьд биет болон хүрээлэн буй орчны тэнцвэртэй байдлыг хангах, сайжруулах зорилгоор хими, биологи, экологи, гидравлик, микробиологи, математик гэх шинжлэх ухааны өргөн салбарыг ашиглан оновчтой шийдэл боловсруулж хэрэгжүүлдэг. Хүрээлэн буй орчны инженерчлэл бол барилга болон химийн инженерчлэлийн дэд салбарыг хэлнэ. Барилгын инженерчлэлийн чиглэлээр ажиллахад хүрээлэн буй орчны инженерчлэл нь нийгмийн эрүүл мэндийн инженерчлэл дээр голчлон анхаардаг.
Хүрээлэн буй орчны инженерчлэлийг шинжлэх ухаан ба инженерчлэлийн зарчмыг хөгжүүлэхэд ашигладаг бөгөөд хүний эрүүл мэнд, байгалийн үр өгөөжтэй экосистемийг хамгаалах болон хүрээлэн буй орчинтой холбогдолтой хүний амьдралын чанарын өсөлтийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.
Хүрээлэн буй орчны инженерчлэлийн мэргэжилтнүүд нь бохир усны зохицуулалт, ус болон агаарын бохирдлын удирдлага, дахин боловсруулалт, хог хаягдлын хяналт болон нийгмийн эрүүл мэндэд чиглэсэн шийдлүүдийг гаргадаг. Тэд хотын усан хангамж, үйлдвэрийн хаягдал усыг цэвэрлэх системийг зохион байгуулах, усаар дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон хот, хөдөө, амралт зугаалгын бүс дэх ариун цэврийн байгууламжийг сайжруулах үүрэгтэй. Мөн тэд аюултай хог хаягдлын менежментийн тогтолцоо, тэрхүү аюулын ноцтой байдлыг үнэлэх, эмчилгээ, хязгаарлалтын талаар зөвлөгөө өгөх, ослоос урьдчилан сэргийлэх зохицуулалтыг боловсруулах ажлыг хийдэг. Үүнээс гадна тэд санал болгосон барилгын төслийн байгаль орчин үзүүлэх нөлөөллийг үнэлж байгаль орчны инженерийн хуулийг хэрэгжүүлдэг.