Хятад Тажикстаны маргаантай газар нутгууд
Нутаг дэвсгэрийн маргааны түүхэн уг сурвалж нь 19 дүгээр зууны үеэс эхэлдэг. Тухайн үед хүч нь суларсан байсан Манж Чин гүрэн, колончлолоо Ази руу идэвхитэй тэлж байсан Хаант Орос улсуудын ашиг сонирхол энэ бүсэд тулжээ. Хил тогтоолт Хаант Оросын давамгайллаар өндөрлөж Манжийн тал сэтгэл дундуур үлдсэн.
Энэ асуудал 100 гаруй жил үргэлжилж ЗХУ-ын үед ч шийдэж чадаагүй юм. Харин 1990-ээд оны үед ЗХУ бутарснаар олон салангид бие даасан улсууд бий болж хилийн маргааныг шийдвэрлэхэд Хятадад илүү хялбар болсон байна.
Нөгөө талаас БНХАУ нь өөрийн хамгийн тогтворгүй эмзэг бүс нутаг болох Шинжаантай залгадаг хилийнхээ асуудлыг яаралтай тодорхой болгож авах сонирхолтой байжээ.
Иймээс Казахстан, Киргизстан улсуудтай маргааныг шийдвэрлэснийхээ дараа 2011 оны нэгдүгээр сард Тажикстан улстай 1877 оноос хойш тодорхойгүй байсан Памирын уулсын бүс дэх хилийн зурвасыг асуудлыг өрийн асуудалтай уяолуулдан шахалт үзүүлэн тохиролцож чадсан байна.
Тохиролцооны дүнд 1358 хавтгай дөрвөлжин км нутаг БНХАУ-ын харъяанд орсон түүхтэй. Тажикстаны гадаад хэргийн сайдын мэдээлснээр энэ нутаг нь Хятадтай маргаантай байсан нийт газрын 5.5 хувь болж байгаа аж.
Түүх
засварлахГорно-Бадахшан нь хөрш Хятад, Тажикистаны хилийг бүрхэн оршдог 64200 км хавтгай дөрвөлжин газартай бүс нутаг юм Душанбегийн эрх баригчид үүнээс 1500 гаруй км хавтгай дөрвөлжин газар нутгийг Бээжингийн захиргаанд шилжүүлсэн бөгөөд Душанбегийн эрх баригчдын энэ үйлдлийг түр шилжүүлсэн байх гэж олон улсын ажиглагчид таамаглаж байна. Памирын нуруунд байрладаг Горно- Бадахшан /Уулын Бадахшан/ нь хэдийгээр уулархаг бүс нутаг ч Хятадын хувьд стратегийн маш чухал ач холбогдолтой бүс нутаг Горно-Бадахшан нь Тажикистаны газар нутгийн 45 хувийг эзэлдэг ч хүн амынх нь ердөө гурван хувь нь тэнд оршин суудаг.
Өөрөөр хэлбэл Горно-Бадахшаны уугуул иргэд энд голдуу суурьшдаг байна Хятадын Засгийн газар энэ бүс нутагт өөрийн цэргүүдээ оруулж эхэлсэн нь Хятадын аж үйлдвэрлэл хөгжих, хятад иргэдийн суурьших урьдач нөхцөл болж байгаа нь хэнд ч ойлгомжтой. Гэхдээ Тажикистаны эрх баригчид дээрх олон зуун га газраа гадаад өрөө төлтлөө Бээжингийн талд шилжүүлж хөгжүүлээд авья гэсэн бодол тээж магад. Учир нь Душанбегийн эрх баригчдыг 20 гаруй жилийн тусгаар тогтнолын тэмцлийн дүнд захиргаандаа нэгтгэсэн томоохон хэмжээний газар нутгаа Бээжинд тийм ч амархан өгчихгүй байх гэсэндээ олон улсын ажиглагчид түр шилжүүлээд хөгжүүлээд авах бодол тээж байгаа гэж таамаглав Эсвэл Душанбегийн эрх баригчид одоо ч эсэргүүцэлтэй тулгарч Горно-Бадахшанаас 1500 гаруй км хавтгай дөрвөлжин газар нутгийг Бээжинд нэгмөсөн шилжүүлж олон тэрбум ам.долларын гадаад өрөө тэглэхийг зорьсон байж магадгүй юм. Нөгөө талаас Хятад Тажикистантай 100 орчим жил хилийн маргаантай байж, түрэмгийлэн суурьших бодлого баримталж ирсэн гэхэд болно Өөрөөр хэлбэл, хилийн хяналт гэхээр юмгүй Тажикистаны Хятадтай хиллэдэг бүс нутаг буюу Горно-Бадахшаны зүүн хэсэгт Хятадын иргэд хэдийнэ суурьшиж эхэлжээ. Тиймээс Тажикистаны Засгийн газар энэ бүс нутгийг оруулаад 1500 км гаруй хавтгай дөрвөлжин газар нутгийг Бээжингийн захиргаанд шилжүүл жээ. Гэхдээ л Горно-Бадахшан Хятадаас гадна Тажикистанд стратегийн чухал ач холбогдолтой Учир нь энэ бүс нутаг хөрш хоёр орны хувьд бие биерүүгээ гарах гарц болдог. Тиймээс аль аль тал нь энэ бүс нутагт гуравдагч этгээд”-ийг оруулахыг хүсэхгүй Тэгвэл хоёр орны худалдаа, бараа ч эргэлт саарч, цаашлаад харилцаа холдох муу талтай. Тиймээс энэ бүс нутгийг дорвитой ашиглаж чадахгүй байгаа Тажикистан Бээжинд ашиглуулсан нь дээр гэж үзсэн бололтой. Дан ганц ОХУ болон тэдгээрийн холбоотон орнуудаас хамааралтай Тажи кистан улс сүүлийн жилүүдэд ялангуяа 2010 он гарсаар Горно Бадахшаныг алдах тун дөхсөн. Уг бүс нутгийн зэвсэгт бүлгийн толгойлогч Толиб Аёмбеков болон Душанбегийн эрх баригчдын хооронд 2012 онд үл ойлголцол үүсч зэвсэгт мөргөлдөөн дэгдсэн 2012 оны долдугаар сарын сүүлээр болсон тулалдааныг баруун орнууд 2010 оноос хойшхи Тажикистаны хамгийн цуст тулалдаан гэж дүрсэлсэн юм Хэдийгээр энэ тулалдаанд тийм ч олон хүн амь үрэгдээгүй ч тусгаар тогтносон, харьцангуй тайван орны хувьд сүүлийн жилүүдэд гарсан хамгийн ноцтой мөргөлдөөн байсан юм. Уг тулааны үеэр амь үрэгдсэн болон шархадсан хүмүүсийн тоон дээр маргалддаг Душанбегийн Засгийн газраас 17 Горно-Бадахшанаас 30 цэрэг тус бүр амь үрэгджээ. Түүнчлэн хоёр талаас оролцсон цэргийн хүч тодорхойгүй ба Душанбегийн Засгийн газрын 23 цэрэг шархаджээ. Уг тулаан Тажикистаны тагнуулын ерөнхий газрын Горно-Бадахшан дахь салбарын тэргүүн, хошууч генерал Абдулло Назаровын үхлээс үүдэн дэгджээ. Түүнийг Горно Бадахшаны Ишкошим хотод үл таних этгээдүүд автомашинаас нь гаргаж амь насыг нь хөнөөжээ. Уг хэрэгт Засгийн газар Толиб Аёмбековыг буруутгасан бол тэр үүнийг эсэргүүцсэн юм.
Харин Душанбе болон Горно-Бадахшаны хооронд 1992-1997 оны хооронд хамгийн олно хүн амь үрэгдсэн тулаан болсон юм. Таван жил үргэлжилж 50-100 мянган хүний аминд хүрсэн уг мөргөлдөөн ОХУ- ын эрх баригчдын зуучлалаар төгссөн юм. Өөрөөр хэлбэл, Тажикистаны Засгийн газар эдийн засгийн энэ хүнд үеэс гарч чадахгүй бол Горно-Бадахшаныг алдах нь бараг тодорхой болоод байгаа юм. Тиймээс Горно- Бадахшаныг эдийн засгийн эргэлтэд оруулахаар болсон бололтой. Нөгөөтэйгүүр 250 мянга орчим хүн амтай Горно-Бадахшан нь байгалийн баялгийн нөөцтэй аж. Гэхдээ олборлоход тун хүнд бөгөөд Тажикистаны хамгийн бага судлагдсан газар нутаг гэнэ. Мөн мал, ан амьтан, уул, ус, ой мод, газар шорооны нөөцтэй. Ялангуяа үнэт чулуу, ашигт малтмал, эрдсийн олон том ордтой. Хятадын Засгийн газар Тажикистаны хяналт жилээс жилд суларч буй маргаантай бүс нутаг Горно- Бадахшаны багахан хэсгийн аюулгүй байдлыг хянаж, хяналтаа тогтоох нь цаашлаад бүхэлд хяналтаа тогтоож эзэмшихээс гадна Афганистан уруу сунгах боломжтой. Афганистан нь газар тос, хар тамхи, очир алмазын өлгий нутаг Ойрхи-Дорнодын томоохон газар нутагтай орны нэг ч олон жил үргэлжилсэн дотоодын тэмцлийн улмаас хилээ хянах чадваргүй байгаа юм. Тиймээс Хятад улс Горно-Бадахшаныг Тажикистанаас салгах дэс дараатай төлөвлөгөө ирэх жилүүдэд эрчимтэй хэрэгжүүлж эхлэх болов уу.
Ингэхийн тулд олон улсын санхүүгийн байгууллагаас анхааруулсаар байтал Хятадаас авах зээлийнхээ хэмжээг бууруулж, зогсоон төлж эхлэх нь битгий хэл нэмж авсаар байсан Душанбегийн эрх баригчдыг Бээжин улам “эрхлүүлж, тансаглуулсаар” Горно- Бадахшаныг түүхий эдийнхээ суурь, барааныхаа зах зээл болгон хувиргана. Одоогийн байдлаар Хятад улс Тажикистаны гадаад өрийн 50 орчим хувийг дангаараа бүрдүүлж байна. Энэ нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнээс хэдийнэ давсан үзүүлэлт бөгөөд Хятад улс хөнгөлөлттэй зээл, худалдааныхаа нийлүүлэлтээр Тажикистаныг өөрөөсөө бүрэн хараат болгох эхлэл тавигдаж байна. Тажикистаны Засгийн газар Горно-Бадахшаныг тасалж өгч байгаатай холбогдуулан Хятадтай залгаа хилээ нээсэн бөгөөд хэр хэмжээний үйлдвэр болон хятад иргэд байрших нь тодорхойгүй Үүнд Тажикистаны Засгийн газар хяналт тавьж чадахгүй бөгөөд эл хэлбэрээр ч Хятадад илүү том газар нутаг эзэмших гэж байна Тодруулбал, Тажикистаны Засгийн газар гадаад өрөндөө Хятадад газар нутгийнхаа 5.5 хувь буюу 1000 км хавтгай дөрвөлжин газар нутаг эзэмшүүлэхээр парламен таараа хэлэлцэж баталсан ч Хятадын тал үүнийг нэмсээр 1500 км гаруй болгосон. Ямартай ч, 5.5 хувийн тооцоогоор Хятадын хил Тажикистан уруу 20 гаруй км-ийн өргөнөөр тэлэх нь. Үүнд Мургаб хэмээх тосгон багтаж байгаа бөгөөд энэ бүс нутаг алтны нөөцтэй. Тиймээс өнгөрсөн 100 орчим жилийн хугацаанд Хятад Мургаб орчмын газар нутгийг хяналтдаа авахын тулд хилийн маргаан дэгдээж, түрэмгий суурьшлын бодлого явуулж ирсэ байна. Харин Тажикистан Шанхайн хамтын ажиллагааны байгуул лагын нэг гишүүн, эдийн засаг ялангуяа эрчим хүч, дэд бүтцийн салбарынх нь хамгийн том хөрөнгө оруулагч Хятад улстай дээрх маргаанаа цэгцлэх үүднээс алтаар баялаг Мургабыг өгөхөөр болжээ. Хятадын Гадаад хэргийн яам хоёр талын энэхүү гэрээний талаар нууцалж, олон улсын хууль дүрмийг баримтлан гэрээ байгуулж, маргаанаа шийдвэрлэсэн гэв.