Enkhsukh.b
Хууль эрх зүйн хэлбэр | хувьцаат компани |
---|---|
Аж үйлдвэрийн салбар | автомашины эд анги |
Үүсгэн байгуулагдсан | 1931 оны 3 сарын 1-нд Японы Күрүмэ хот |
Үүсгэн байгуулагч | Ишибаши Сожиро |
Төв байр | Япон, Токио, Кёобаши |
Үйл ажиллагааны бүс | Дэлхий даяар |
Бүтээгдэхүүн | автомашины дугуй |
Ажилчид | 139,822 |
Цахим хуудас | bridgestone.com |
Бриджстоун (Bridgestone, ブリヂストン) бол Япон улсад 1931 онд Ишибаши Сожиро үүсгэн байгуулсан, өдгөө олон улсад үйлдвэр, худалдааны сүлжээ бүрдүүлж амжсан автомашины дугуй үйлдвэрлэдэг хувьцаат компани (корпораци) юм.
Үүсгэн байгуулагчийн овог Иши-баши нь «чулуун гүүр» гэсэн үг болохоор компаниа англиар Bridge-stone хэмээн нэрийджээ.
Бриджстоун нэрийн дугуй дэлхий даяар өргөн хэрэглэгдэж байгаа бөгөөд дэлхийн зах зээлийн 18-20% ханган нийлүүлж байна. 27 оронд 150 гаруй үйлдвэртэй, 123,000 ажилтантай юм.
Түүх
засварлахҮүсэн байгуулагдсан нь
засварлахТокио дахь төв оффис. Bridgestone-ий хамгийн анхны дугуйг 1930 оны 4 сарын 9-нд “Таби” Socks Tire алба үйлдвэрлэсэн. Сүүлд, 1931 оны 3 сарын 1-нд үүсгэн байгуулагч Шожиро Ишибаши “Таби” Socks Tire албыг тусд нь гаргаж Bridgestone Tire компанийг Фүкүока мужийн Күрүмэ хотод байгуулсан. “Bridgestone” нь үүсгэн байгуулагч Шожиро Ишибашигийн (Иши = Чулуу, Баши = Гүүр) нэрээр нэрлэгдсэн юм. Дээр дурьдсан Европын болон Америкийн технелогиос бие дааснаар зөвхөн Японы дугуй үйлдвэрлэлийн технелогит анхаарлаа хандуулсан юм. Салан тусгаарласан компани нь эхэн үедээ бүтээгдэхүүний борлуулалт болон технелогийн тал дээр олон олон хүндрэлүүдтэй тулгарч байсан юм. Эцэст нь чанар болон үйлдвэрлэлийн процесс дахь бүтээгдэхүүн хөгжүүлэлт амжилтанд хүрч дотоод төдийгүй гадаад зах зээлд бизнесийн цар хүрээг хурдацтай тэлэхэд нөлөөлсөн юм. Дэлхийн 2-р дайны дараах үеийн бэрхшээл Бүх Японд дайны үеийн хууль дүрмийг мөрдөж байсан бөгөөд дугуйг ч бас эдгээр хууль дүрэм, эрх зүйн хүрээнд үйлдвэрлэж байсан. Үүний үр дүнд компаний бараг бүх бүтээгдхүүнийг цэргийн хүчний хэрэгцээг хангахад хэрэглэж байв. Зэвсэгт мөргөлдөөн 1945 онд эцэслэсэн боловч дайны уршгаар компани бүр сүйрч гүйцсэн байлаа. Агаарын бөмбөгдөлтийн довтолгоонд Токио дахь удирдах байр сүйрч, бүх хилийн чанад дахь хөрөнгө сөнөсөн байв. Азаар Күрүмэ болон Ёокохама дахь үйлдвэрүүд эвдрэлгүй үлдсэн ба дайн дуусахад үйлдвэрлэл хурдан сэргэх боломж олгосон юм. Үүний дараачаар 46 өдөр үргэлжилсэн үйлдвэрчний эвлэлийн бослогыг ажралгүй компанийг улам хүчирхэгжүүлсэн юм. Дэлхийн 2-р дайны дараа Bridgestone мотоцикл үйлдвэрлэж эхэлсэн боловч гол орлого нь өрсөлдөгч мотоцикл үйлдвэрлэгчид болох Хонда, Сүзүки болон Яамахад дугуй нийлүүлэлтээс орж ирж байсан ба удалгүй мотоциклийн үйлдвэрлэлээ зогсоосон байна. Технелогийн шинэчлэл
Дэлхийн хоёрдугаар дайн

Технелогийн дэвшил
засварлах1951 онд Bridgestone анх удаа Японд троссон утастай дугуй зарж эхэлсэн компани болсон бөгөөд бүтээгдэхүүн хийх тоног төхөөрөмжүүдийг орчин үежүүлэх төслийг эхлүүлсэн. Тухайн жилдээ Токиогийн Киобашид Bridgestone-ий музейтэй барилгаа нээсэн. 1953 онд борлуулалт 575 сая долларийг давж Bridgestone Японы дугуй үйлдвэрлэлийн хамгийн шилдэг нь болсон ба Күрүмэд компани үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойг тэмдэглэх баярын арга хэмжээг зохион байгуулав. 1959 онд нийлэг эдээр хийсэн дугуйг борлуулалж эхэлсэн ба хурдацтай өсч буй автомашин үйлдвэрлэлийн зах зээлтэй хөл нийлүүлэхээр Токиод шинэ үйлдвэр барих ажлыг эхлүүлж, энэ нь хожим 1960 онд нээлтээ хийсэн.
Гадаад зах зээлийн тэлэлт
засварлахФайрстоуныг худалдан авсан нь
засварлахБриджстоун дэлхий дахинд
засварлахБриджстоун Монголд
засварлахБриджстоун дугуйг Монголд Таван Богд ХХК оруулж ирдэг.