Хошууд тойрог
Хошууд тойрог эсвэл Хошууд шянь (мо.б. ; хят. 和硕县 Héshuò Xiàn; уйг. خوشۇت ناھىيىسى Hoşut Nahiyisi) — БНХАУ-ын ШУӨЗО-ы Баянгол - Монголын өөртөө засах тойрогт харьяалагддаг сиан (эсвэл шянь, хошуутай тэнцэх нэгж).
Солбицол: | |
---|---|
Улс | ![]() |
Өөртөө засах орон | Шинжаан |
Өөртөө засах тойрог | Баянгол |
Газар нутаг | |
- Нийт | 12,753 км² |
Хүн ам | |
- Нийт (2003) | 68,374 |
- Нягтрал | /км² |
Цахим сүлжээ: hoxut.gov.mn (хятадаар) |
Эх газрын хуурай, дулаан уур амьсгалтай. Жилийн дундаж дулааны хэм +8.6°C байдаг бол хамгийн хүйтэндээ -31.6°C, хамгийн халуундаа +39.2°C хүрнэ. Баруун урд талын захаараа Бост нуурын эрэгтэй нийлдэг. Сианы төв нь өөртөө засах орны төв Өрөмч хотоос урагшаа 384 км, өөртөө засах тойргийн төв Хүрэл (эсвэл Хорол) хотоос зүүн хойш 98 километр явж хүрэх зайнд байдаг.
Хошууд шяний 12,753 тэгш дөрвөлжин километр талбайд 2003 оны байдлаар 68,374 хүн оршин сууж байна. Олонх болсон Хятад үндэстнээс гадна 8514 Уйгур, 5192 Монгол, 5592 Хотон хүн цөөнх хувийг голлон бүрдүүлж байна.[1] Баянголын Монголчууд, тухайлбал энэхүү Хошууд шяний Монголчуудыг 1774 онд Ижил мөрний эргээс Увш ханаар удирдуулан ирсэн Ойрадын (түүн дотроо Хошууд ястан) хойчис гэдэг. Тэд албан ёсны худам үсгээс гадна тод үсгээрээ бичдэг.
ЗүүлтЗасварлах
- ↑ "Baidu" сүлжээний мэдээлэл: Хошууд шянь (Хятад хэлээр)
Цахим холбоосЗасварлах
- hoxut.gov.mn - Хошууны засаг захиргааны цахим сүлжээ (Хятад хэлээр), Нүүрэндээ Худам монгол үсгээр бичсэнийг Монгол кирилд буулгавал
"Хошууд шяний ардын засгийн ордон" гэжээ. - Google Maps дахь Англи үсгээрх хошууны газрын зураг, дүрс