Хезоллах (Араб: : ‮حزب الله‬) нь Ливанд голчлон үйл ажиллагаагаа явуулдаг Исламын Шийт урсгалын улс төрийн байгууллага юм.

Араб хэлээр "Бурхны нам" гэсэн утгыг илэрхийлнэ.

Танилцуулга

засварлах

1982 онд байгуулагдсан. Ирантай ижил, Исламын бүгд найрамдах засаглалыг Ливанд тогтоож, тус бүс нутгаас исламын бус нөлөөллийг хөөн зайлуулах зорилготой. Барууны орнуудын эсрэг бодлого явуулдаг ба Израйлийг устгах ёстой гэж үздэг. Иран ба Сири улсууд тус байгууллагыг дэмждэг гэгддэг бөгөөд ялангуяа Иран нь тус байгууллагыг байгуулахад оролцсон, мөн зэвсэг нийлүүлж, зарим ажиллагааг нь зааварладаг гэж үздэг.

Байгуулагдсанаасаа хойш дотоод гадаадад Барууны орнууд ба Израйлийн эсрэг довтолгоо, алан хядах үйл ажиллагаа явуулсаар ирсэн.

Хуулийн дагуух үйл ажиллагаа

засварлах

Хезоллах нь исламын хэт даврагч байгууллагад тооцогдох нь элбэг байдаг ч Палестины Хамастай адил улс төрийн сонгуульд оролцдог байгууллага юм. Ливаны парламентийн сонгуульд 1992 онд 8, 1996 онд 7, 2000 онд 12 суудал авах зэргээр тухай бүрт парламентэд төлөөлөлтэй болдог төдийгүй 2005 оны 7 сард эвслийн засгийн газрыг бүрдүүлэхэд оролцож байсан юм.

Мөн ядуусын боловсрол, нийгмийн халамжийн сүлжээ (2002 оны мэдээгээр 9 сургууль, 3 эмнэлэг, 13 амбулаторитой)-тэй учир ядуусын дэмжлэгийг их хүлээдэг.

Гадаад холбоос

засварлах