Төв Азийн нүүдэлч ард түмний дунд МЭ VIII-IХ зууны үед ээлжит төр улсаа байгуулан 100 орчим жил оршин тогтнож байсан Уйгурын хаант улсын нийслэл Орду балык буюу нутгийнхны нэршлээр Хар балгас гэдэг их хотын нуранхай Архангай аймгийн Хотонт сумын нутагт, Хархориноос зүүн хойш 40 км-т Орхоны хөндийд байдаг.

Орду Балык
Ordu-Baliq
Гадаад хэрмийн Баруун хаалганаас Төв цайз руу харсан байдал
Хар балгас, Эх газрын Ази
Хар балгас
Монгол дахь байршил
Хар балгас, Монгол
Хар балгас
Хар балгас (Монгол)
Хоёр дахь нэрХар балгас
БайршилМонгол
Солбицол47°25′52″N 102°39′34″E / 47.431111°N 102.659444°E / 47.431111; 102.659444
Хар балгасын ерөнхий байдал. Баруун урдаас

Уйгурын Яглакар овгийн ноён Пэйло 744 онд биеэ Күтүлүг Билгэ Күл хаан (744-747) хэмээн өргөмжилж хаан ширээнд суусан байна. Түний удирдсан хүч 745 онд Түрэгийн хаант улсыг бүрмөсөн бут цохиж Уйгур улсыг байгуулав. Тэрээр 751 онд Орхоны хөндийд Орду Балык буюу Балыклик (Хар балгас) хэмээх хот цогцлон байгуулж улсын нийслэл болгожээ. Энэхүү хот нь Хөх Түрэгийн хаант улсын нийслэл хотын туурин дээр байгуулагдсан гэж үздэг. VIII зууны дунд үед Уйгур улс хүчирхгийнхээ туйлд хүрсэн бөгөөд Алтайн уулсаас Хянган, Говиос Саяны уулсын хоорондох нутгийг эзлэх болжээ. Хөрш орнуудтай эдийн засаг, соёлын харилцаа өрнүүлж, ялангуяа согд, хятад урчуудын хүчийг ашиглан хот суурингуудыг барьж байгуулсан байна. 821 оны үед Хар Балгасыг Арабын түүхч Тамим ибн Бахр ал-Муттавихаадын хот” хэмээн нэрлэж баян тансаг, үзэсгэлэнт сайхан хот гэж тодорхойлсон байдаг.

820 он Ажо хэмээх Енисейн киргизүүдийн захирагч Монголд засаглалаа тогтоохын төлөө Уйгурын хаант улсын эсрэг дайтаж эхэлсэн байна. Орду балыкт эхэлсэн өөр хоорондын байлдаан хямрал, киргизүүдэд амжилт олохын үндэс болов. Уйгурын цэргийн жанжин Кюлүг 840 онд самуун гаргасан ба хааны зөвлөх бөгөөд холын хамаатан, Хятадын тал баримтлагч Бага Тархан нартай хүчээ нэгтгэсэн Ажо Уйгурын нийслэл Орду балык хотыг эзлэн авсан ба Уйгурын хаан тулалдаанд алагджээ.

Хар балгасын байдал

засварлах
 
Хар балгасын хэрмийн байдал

Судалгааны байдлаас үзэхэд Уйгур улсын нийслэл Хар балгас буюу эртний уйгур хэлээр Орду Балык хотын ор үлдэц нь 32 км2 талбай эзэлсэн асар том хот байсан нь мэдэгддэг. Хотын талбай нь худалдаа, гар үйлдвэрийн хэсэг, хааны орд харш, сүм дуган зэрэг хэсгүүдээс бүрдэнэ. Хааны орд нь тусгайлж барьсан цайзат хэрэмтэй, хойт, урд хоёр талдаа тус бүр хоёр том хаалгатай байсан бөгөөд цэрэг дайны зорилгоор цайзны ханыг тойруулан олон цонж, цамхаг барьсан байжээ.

 
Хар балгас. Төв цайз

Хар балгасны цайзат хэрэм хэмжээгээр ихийн /0,6х0,6 км/ дээр нэлээд нурсан боловч одоо арваад метр өндөр, цайз нь 12 м, хэрмийн төвд байсан том цайз /хараат/ 14 м байна. Хэрмийн дээгүүр 14 цонж цамхагийн оромтой ба гурван талаасаа шуудуугаар хүрээлэгджээ. Цайзат хэрмэнд Уйгурын хааны орд харш байсан нь малтлагын олдвороос мэдэгддэг. Хэрмийн дотор малтахад сайхан үзэмжит чимэглэлтэй ордны барилгын ор олдсон нь Хятадын Тан улс (618-907)-ын үед холбогдох зүйл. Түүнээс гадна хааны ордонд хамаарах бурхан шүтээнийг агуулж байсан бололтой хэрэм бүхий дуган сүм байсны ор олджээ. Үүний үүдэнд согд, хятад, орхон-енисейн бичигтэй гэрэлт хөшөөнүүд тавиастай байжээ. Тэдгээр хөшөөг Уйгурын хаадад зориулан босгодог байжээ. Цайзат хэрмийг тойрон тусгай шороон цонж байсан ба цайзын гадаад буланд налуулан хийсэн тусгай цонжийг цэргийн зорилготой гэж үзсэн зүйл бий. Цайзат хэрмийн үүдэнд цэцэрлэг зугаалгын газар байсан бололтой. Хар балгасны баруун хойт, баруун хэсэгт худалдаа, гар үйлдвэрийн хэрэм барилга олон байжээ. 1949 оны малтлагаар эндээс төмөрлөгөөр юм дархалж байсан баримт болох лав, хавтгай хүрэл, хүрэл хайлж байсны үлдэц олдсоноос гадна 840 онд холбогдох хятад зоос олджээ. Хар балгаснаас олддог уйгурын ваар сав нь янз бүрийн хэлбэр хэмжээ, зориулалттай байжээ. Эдгээр бүх сав суулгыг хүрдэн оньсон дээр үйлдсэн, жигд сайн шатаалттай, сайтар хольж нягтруулсан саарал шавраар хийсэн ба хээтэй, хээгүй янз бүр байсан нь тус тусдаа өөр зориулалттай юм. Хөндлөн зураастай зэрэгцээ шугам, дарж гаргасан хонхортой хөндлөн зураас, ороолдож сүжилдсэн болон дугуйрсан гэх мэтийн олон хэлбэрийн хээ байна. Энэ нь Дундад Азийн нутгаас олддог сав суулгын хээтэй ижил байдгийг Уйгурын соёлд согд нарын нөлөө оролцоо их байснаар тайлбарлаж болох юм. Түүхэн сурвалжийн мэдээгээр Хиргис нар Уйгурын улсыг мөхөөн дараад Хар балгасыг ихэд эвдэн сүйтгэсэн гэдэг. Энэ их эвдрэлийн ор мөрийг одоо ч Хар балгасны байдлаас харж болно. Эдүгээ Хар балгасны зөвхөн хэрэмт хэсэг нь л бүтэн үлдэж, бусад хэсгүүд нь ихэд эвдрэн сүйдсэн ба ялангуяа баруун болон өмнөд хэсгийн хорооллууд Хар хорины тариан талбайд орж хагалагдан хотын соёлт давхрага ихээр эвдэрч сүйдсэн.

Хотыг дахин барьсан буюу хожим эзлэн суурьшсан талаархи археологийн судалгааны нотлох баримт хомс. Гэвч Киданчууд дахин ашиглаж байсан шинж тэмдэг бий. Өгэдэй хааны үед монголчууд дахин ашиглаж байсныг нотлох түүхийн эх сурвалжууд нь эргэлзээтэй бөгөөд олон утгатай юм.

Хар балгасыг судалсан түүх

засварлах
 
Хар балгасын туурийн дэвсгэр зураг

1871 Оросын аялагч Падерин аяллынхаа үед анх нутгийнхнаас сонсож, очиж үзсэний дараа Европт энэ талаар мэдээлсэн байна. 1891 оны 7-р сарын 16-нд Оросын түрэг судлаач, эрдэмтэн Вильхельм Радловын удирдсан шинжилгээний анги Харбалгасанд хүрэлцэн ирж судалснаар энэхүү балгасын үлдэгдлийг судлах ажил эхэлжээ. Уг шинжилгээний анги 1891 онд балгасын үлдэгдлийг 12 хоногийн турш үзэж уг хотын анхны дэвсгэр зургийг үйлдсэн бөгөөд “Монголын хуучны дурсгалт зүйлсийн атлас“ бүтээлдээ нийтлүүлсэн. Экспедицийн гишүүдэд хотын ор үлдэгдэл гүнзгий сэтгэгдэл төрүүлсний адил юуны өмнө тэнд байсан хагархай чулуун хөшөөний бичээсийг шинжлэх ухааны үүднээс онцгойлон сонирхсон. Орхоны түрэг, согд, хятад гурван хэлээрх бичээст хөшөө нь хэдэн хэсэг хуваагдан хэдэн зууны турш газар хэвтэж байсныг Радловыг ирэхээс 2 жилийн өмнө 1889 онд Оросын Н.М.Ядринцев үзээд нутгийханд хэлэлгүй согд хятад бичээстэй 2 том хагархайг Санкт-Петербург хотноо аваачсан нь тэр үеийн өрнөдийн судлаачдад танил болсон.

Зөвлөлтйин эрдэмтэн Д.Д.Букинич 1934 онд Харбалгасын үлдэгдэлийг судлан 8 цооног малтсан бөгөөд харамсалтай нь хаана, хэдий хэмжээгээр малтсан, ямар ямар зохион байгуулалттай, ямар олдвор гарсан, илрүүлсэн, олдвороо чухам хаана өгсөн, тэр нь одоо хаана байгаа талаар ямарч мэдэлэл үгүй.

Зөвлөлтийн археологич, профессор С.В.Киселев, Х.Пэрлээ нарын удирдсан монгол зөвлөлтийн шинжилгээний анги 1948-1949 онд Монгол оронд явуулсан археологийн судалгааны нэгээхэн хэсгийг Хар балгасны үлдэгдэл дээр хийсэн. Энэ тухайгаа “Зөвлөлтийн археологи“ сэтгүүлийн 1957 оны 2 дугаарт нийтлүүлсэн “Монголын эртний хотууд” өгүүлэлдээ Харбалгасд хийсэн ажлынхаа тухай дурьдсан байдаг. Энэхүү өгүүлэлд 1891 онд В.В.Радловын экспедицийн судалгаа ба Клеменцийн тодорхойлолтыг нягтлахад ажлаа чиглүүлсэн гэдгээ дурдаад юуны өмнө тэр үед хийгдсэн хотын дэвсгэр зургийг дахин нарийвчлан тодруулж, малтлагын ажлыг Хар балгасны зөвхөн их хэрмийн гол төв хэсэгт явуулсан тухайгаа мэдээлсэн. Түүний малтлага хийсэн газраас олдсон зүйлүүд Тан улсын /618-907/ үед холбогдох барилгын чимэглэл, дээврийн ваар, 840 оны үед холбогдох зоос тэргүүтэн байжээ.

1976 ба 1979 оны зун археологич Д.Цэвээндорж, Ю.С. Худяков нар Харбалгасны үлдэгдлийг шинжин үзэж, гол хэрэмт байгууламжийн тойм зураглал хийсний зэрэгцээ шавар вааран эдлэл голдуу түүвэр олдвор цуглуулсан байна. Энэ судалгааны ажлын үр дүнд 1982 онд монгол орос хоёр эрдэмтний хамтран бичсэн “Ордубалыкийн керамик”, 1990 онд Ю.С.Худяковын “Монгол дахь Уйгурын соёлын дурсгалууд“хэмээх өгүүлэл нийтлэгджээ. Энэ үеийн чухал нээлтийн нэг бол Хар балгасны 2р түрэг бичээс хэмэн нэршсэн хөшөөг олж судалсан явдал.

2007 оны зун Монгол-Германы Орхон Экспедици зохион байгуулагдсан ба 2009 оноос эхлэн Герда Хенкель сангаас санхүүжүүлж буй “Орхоны хөндий- Харбалгас“ хэмээх төсөлийг Монгол улсын Шинжлэх Ухааны Академийн Археологийн Хүрээлэнтэй хамтын ажиллагаа явуулан хэрэгжүүлж байна. Энэ төлийн судалгаагаар Хуучны судалгаагаар хотыг 25 орчим ам дөрвөлжин км гэж байсан бол агаарын лазейрскийн судалгааны үр дүнгээр Харбалгас нь дор хаяж 32 км хавтгай дөрвөлжин талбайг эзлэн оршино гэж үзсэн.

Эх сурвалж

засварлах

Мөн үзэх

засварлах
  • Minorsky, V. (1948). "Tamīm ibn Baḥr's Journey to the Uyghurs". Bulletin of the School of Oriental and African Studies (Cambridge: Cambridge University Press) 12 (2): 275–305. ISSN 0041-977X. Retrieved 2006.
  • Drompp, Michael Robert (2005). Tang China and the Collapse of the Uighur Empire: A Documentary History. Brill. p. 366. ISBN 90-04-14129-4

Гадаад холбоос

засварлах