Фёдор Ростиславич Чёрный

(Хар Фёдор-с чиглүүлэгдэв)

Фёдор Ростиславич Чёрный Англи: Theodore the Black нь ойролцоогоор 1240 төрж, 1299 нас барсан, Алтан Ордын үеийн ярославын, можайскийн ван (Орос: князь) ба смоленскийн их ван (Орос: великий князь). [1] Оросын зарим түүхчдийн, тухайлбал Широкорадын бүтээлээс үзэхэд Чёрный гэдэг хоч нь эртний орос хэлний Чермный буюу царайлаг гэсэн утгыг илэрхийлнэ гэж дурьдсан байдаг.[2]

1240 оны орчимд (өөр эх сурвалжид 1233 оны 9-р сарын 1-нд) Смоленскд, смоленскийн ван Ростислав Мстиславичийн гурав дахь хүү болон төрсөн.

1260 оны үед ярославын гүнж Анастасия Васильевнатай гэрлэсэн ба тэдний дундаас 1260-аад оны эхээр хоёр охин, 1265 онд хүү Михаил төрсөн гэж домогт гардаг.

1266 онд Алтан Ордод ирж бараалхсан ба тэрээр Мөнхтөмөр хаан ба Жижэг хатанд таалагдаж, тэд охин Аннаг түүнтэй сүй тавиулжээ. Удалгүй анхны эхнэр Анастасия нас барсан. Фёдор Ярославль уруу буцах гэсэн боловч, бага настай Михаилыг Ярославын вангаар өргөмжилсөн Анастасиягийн ээж Ксения гүнж ба бусад түшмэд саад болсон түүхтэй. Фёдор Алтан Ордод үлдэж, Мөнхтөмөр хааны охин Анна гүнжтэй гэрлэсэн. Анна гүнжийн гарлын тухай энэ хувилбарыг Иоанн (Вендланд К. Н.) тод тэмдэглэсэн байдаг.[3] Анна нь мөн алтан ургийн Ногай түмтний охин гэдэг хувилбарыг бараг орхисон байдаг. Анна гүнж нь Тогтох хааны (Мөнхтөмөр хааны хүү, Алтан ордын хаан) охин гэдэг хувилбар мөн оршдог.[4] Хүргэн нь болсон түүнд Мөнхтөмөр хаан маш том шагнал болох 36 хотыг захирах эрхийг цолын хамт олгосон. Фёдор ба Анна хоёрын дундаас Давид ба Константин хоёр хүү төрсөн ба удалгүй түүний ууган хүү Михаил нас баржээ. Фёдор 1276 оныг хүртэл буюу 10 жил Алтан Ордод Аннагийн хамт амьдарсан.

1277-1278 онуудад Фёдор бусад вангуудын хамт Алтан ордын ясууд (одоогийн Осет) ба волгын булгарын эсрэг хийсэн аян дайнд оролцож байсан. Энэ дайны үед Дедяков хотыг эзлэсэн. Сартаг ханы хүргэн, Белозёрскийн ван Глеб Василькович мөн энэ аян дайнд оролцож байсан түүхтэй.

1278 ба 1279 онуудад түүний ах/дүү Глеб ба Михаил нас барж, Смоленскийн ванлиг Фёдорын захиргаанд шилжсэн байдаг. 1279—1281 онуудын хооронд Смоленскд, 1281—1292 онуудад Алтан Ордод байхаас гадна зүүн хойд оросын Андрей ба Дмитрий Александровичуудын хоорондын мөргөлдөөнд (1281—1293) оролцсон.

1285 түүний хамаатан Роман Глебович Смоленскийг довтолсон нь амжилтгүй болжээ.

1293 онд тэрээр ван Андрей Александрович Городецкийн хамт Алтан Ордын Тогтох хааны ах/дүү Тудан/Түдэн ноёны аян дайнд туслан оролцсон. Энэ дайны үед, Владимир, Суздаль, Юрьев, Переславль, Дмитров, Москва, Коломна, Можайск, Волок зэрэг 14 хотыг эзэлсэн.[5]

1299 онд Фёдор ван насан нөгчиж,[6] Чингисийн Алтан Ургийн гүнж болох Аннагаас төрсөн түүний хүү Давидад вангийн суудал шилжин очжээ.

Эхнэр Анна гүнж

засварлах

Өмнөх хэсгийг орос википедиагаас орчуулсан ба оросууд Анна гүнжийн гарал үүслийн тухай ийнхүү үнэн түүхийг дурьдсан нь ховор тохиолдол юм. Тэд, Алтан Ордын үеийг Монголо-Татарское Иго буюу Монгол-Татарын дарлал гэж орчин цагийн сурвалж бичгүүддээ нэрлэдэг. Гэтэл Иго гэдэг ойлголт Оросын түүхийн эх сурвалжуудад огт дурьдагдаагүй байдаг ба энэ ойлголт нь XV зууны сүүл XVI эхэн үед Польшийн түүхийн эх сурвалжуудад бий болсон байдаг. Уг ойлголтыг анх 1479 онд Ян Длугош («iugum barbarum», «iugum servitutis») ба 1517 онд Краковсковын Их Сургуулийн профессор Матвей Меховский нар ашигласан байдаг.[7] 1575 онд jugo Tartarico гэдэг томъоёлол Даниель гүнгийн Москва хот уруу хийсэн дипломат айлчлалынхаа тухай бичсэн бичмэлд ашиглагдсан байдаг.[8]

Чингис хаан ба Бөртэ үжин (Хонгирад) нараас төрсөн том хүү Зүчи (Чингис хааны ууган хүү), Зүчи хан ба Ухаа үжин (Хонгирад) нараас төрсөн хүү Бат хан (Зүчийн 40 орчим хүүгийн нэг)[9], Бат ханы хүү Тогой хан[10], Тогой хан ба Буха үжин (Ойрад)[11] нараас төрсөн Мөнхтөмөр хан, Мөнхтөмөр хан ба Жишэг/Жижэг хатан нараас Анна гүнж төрсөн юм.


 
 
 
 
 
 
Чингис хаан
 
Бөртэ үжин
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ухаа үжин
 
Зүчи
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
?
 
Бат хан
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Тогой хан
 
Буха үжин
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Жишэг хатан
 
Мөнхтөмөр хан
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Анна гүнж

Үр, хойч үе

засварлах

Фёдор ван ба түүний эхнэр Анна гүнж хоёроос төрсөн хоёр хүүгийн нэг Давид (Алтан Ордын Мөнхтөмөр хааны зээ) Ярославын ван/гүн болж, аавынхаа ширээг залгамжилсан. Давид 1321 онд нас нөгчсөн тухай түүхэн баримт байдаг.[12] Давид нь түүний хоёр хөвүүн болох Ярославын ван Догшин Харцат Василий, Мологийн ван Мологийн ван Михаил нарт өөрийн захиргааны нутгийг хуваан захируулсан.[12] Василий, Михаил нарын ээжийн тухай мэдээлэл олдоогүй ба тэр нь Монголын Алтан Ургийн гүнж байх магадлал маш өндөр.

Орос википедиад дурьдсанаар Догшин Харцат Василий 1321-1345 онуудын хооронд Ярославын ван байсан ба энэ үед Алтан ордыг Узбек хан (Мөнхтөмөр ханы ач) захирч байсан.[13][14][15][16]

XIV—XV зууны хооронд оршин тогтнож байсан, Алтан Ордын үед байгуулагдсан нэгэн ванлиг болох Мологийн ванлигийг Михаил ван (Мөнхтөмөр ханы зээнцэр) захирч байсан. 1362 онд Михаил ван Донын их ван Дмитрийтэй хамт тухайн үеийн Алтан Ордын Амарт ханд хүндэтгэл үзүүлэн бараалхаж байжээ.[17] Михаил вангийн нас барсан он (1362 оны үед гэж үздэг) тодорхойгүй ба түүнээс гурван хүү үлдсэн — Фёдор, Иван ба Лев. Тэдний ээжийн тухай баримт мөн олдоогүй. Мологийн вангийн удам болох Прозоровский, Сицкий, Ушатый овгийн гүн ба вангуудаас түүхэнд нэрээ үлдээсэн нь цөөнгүй. Англи википедиад Прозоровский овгийг Descendants of Genghis Khan буюу Чингис хааны удам ангилалд хамруулсан байдаг нь тохиолдлын зүйл биш юм.

  1. Рудаков В. Е. Смоленская земля // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  2. Широкорад, А. Б.. Альтернатива Москве. Великие княжества Смоленской, Рязанское, Тверское. М.:АСТ, 2010.
  3. Князь Фёдор. Исторический очерк. Ярославль, 1990. хуудас 31-37.
  4. Александров Д. Н., Пчелов Е. В. О происхождении ярославских князей от Чингизидов // Ярославская старина. 1994. Вып. 1. хуудас 37-38.
  5. Русские летописи о белозерских князьях и крае (до XV века)
  6. Святой князь Феодор Смоленский
  7. Малов Н. М., Малышев А. Б., Ракушин А. И. «Религия в Золотой Орде».
  8. Prinz [Printz], Moscoviae ortus, et progressus, p. 203, as reprinted in Scriptores Rerum Livonicarum, vol. 2, p. 721. хуудас 58.
  9. Рашид-ад-Дин 1960, с.65.
  10. David Morgan, The Mongols, p. 224
  11. Rashid al-Din - Universal History, Vol. II, p 102
  12. 12.0 12.1 Экземплярский А. В. Ярославские князья // Русский биографический словарь : в 25 томах. — СПб.М., 1896—1918.Категория:Материалы РБСП
  13. "Узбек — хан Золотой Орды и положение в русских княжествах и соседних странах — Литве и Польше (1312—1341 годы)". Эх хувилбараас архивласан: 2014-04-02. Татаж авсан: 2017-01-24.
  14. Encyclopedia of Mongolia and Mongol Empire, see: Golden Horde
  15. Mihail-Dimitri Sturdza, Dictionnaire historique et Généalogique des grandes familles de Grèce, d’Albanie et de Constantinople (English: Great families of Greece, Albania and Constantinople: Historical and genealogical dictionary) (1983), page 373
  16. Saunders, John Joseph (2001). The history of the Mongol conquests. University of Pennsylvania Press. ISBN 978-0-8122-1766-7.
  17. Прод. Нест. лет., стр. 99; Карамз. т. VI, гл. 12.

Эх сурвалж

засварлах