Хар-Ус нуурын шагшуурга
Хар-Ус нуурын шагшуурга шүлэг нь Төрийн шагналт яруу найрагч Бэгзийн Явуухулангийн 1959 онд бичсэн шүлэг юм. Явуухулан энэ шүлгээ Ховдынхоны бахархал болсон Хар-Ус нуур ба түүний мандал, эргэн тойронд ургасан өндөр хулс, зэгсийг[1] хүний сэтгэлийн хөнгөн гунигтай холбон бичсэн байгалийн уянгын бүтээл юм.
Агуулга
засварлах- Хар ус нуурын шагшуурга
- Намрын салхинд исгэрнэ
- Харахад нэг л уйтгартай
- Намс намс бөхөлзөнө
- Нүдэнд торойх бараагүй
- Нуурын ус цэнхэртэнэ
- Нүцгэн уулс чимээгүй
- Өнгөн дээр нь сүүдэртэнэ
- Хээлэн үлээх салхи нь
- Нимгэн мандлыг нь бидэрлэнэ
- Зөөлөн исгэрэх шагшуурга
- Хөнгөн уйтгар төрүүлнэ
- Намрын сэрүүн унахлаар
- Нуурууд ийм л байдаг уу
- Хотон шувуудаа нүүчихлээр
- Хатан хар ус уйдаа юу
Бусад
засварлахХар-Ус нуурын шагшуурга шүлгэнд Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Жамбалын Шараа ая оруулсан ба энэхүү дуу нь монголын хорьдугаар зууны шилдэг дуунуудын нэгт багтдаг. Мөн түүнчлэн энэ дуунд зориулан Ховдынхон Хар-Ус нуурын захад хөшөөг босгосон[2] байна.
Цахим холбоос
засварлахЭшлэл
засварлах- ↑ bataar.mn[permanent dead link]: Хар-Ус нуурын шагшуурга дууны хөшөө Ховдод сүндэрлэжээ, бүтээн босгожээ, нийтлэгдсэн 2019-10-04, хандсан 2019-11-18
- ↑ khovdnews.mn: Хар-Ус нуурын шагшуурга дууны хөшөөг бүтээн босгожээ, нийтэлсэн сэтгүүлч Н. Батчимэг, Н. Лхагва, нийтлэгдсэн 2019-10-08, хандсан 2019-11-18