Жамбалын Шараа
Жамбалын Шараа (1938 оны 7-р сарын 11-нд Сүхбаатар аймгийн Асгат суманд төрсөн) - Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч.
Намтар
засварлахТүүнийг бага сургуульд сурч байхад клубийн эрхлэгч Буд гэдэг лимбэчин өвгөн лимбээр битүү үлээхийг анх удаа зааж өгч байжээ. Улмаар морин хуур хөгжмийг зааж өгсөн гэдэг. Ж.Шараа дунд сургийн 4-р ангиа онц төгсөөд Офицерын сургуульд хуваарилагдан нийслэл хотод ирэхдээ юу ч үгүй ирсэн ба тухайн үед түүний хөрөнгө гэвэл утаа суусан морин хуур, унинд хагссан хулсан лимбэ л байсан гэдэг.
Нийслэлд таних хүн байхгүй, бас газар мэдэхгүй учраас их хөлийн хот газар гадуур ч явж чадахгүй дэмий л хуураа тоглож, лимбээ гонгинуулж сургууль эхлэхийг хүлээж байсан түүнийг Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Цэнд-Очир гуай ажиж мэдээд эгчийг нь ятгаж байж Театр Хөгжмийн Дунд сургуульд хөтөлж оруулснаар түүний уран бүтээлийн замнал эхэлжээ. Тэрбээр Театр Хөгжмийн Дунд сургуулийг хийлч мэргэжлээр төгсөөд 1955 онд ЗХУ-ын Свердловск хотын М.П.Мусоргскийн нэрэмжит Уралын консерваторид (хөгжмийн дээд сургууль) хийл хөгжмийн мэргэжлээр Наум Абрахам Шварц багшийн удирдлага дор суралцаж 1961 онд амжилттай төгссөн. Ийнхүү гадаадад хийлийн мэргэжлээр дээд сургууль төгссөн анхны мэргэжилтний диплом өвөрлөж иржээ. 1969-1973 онд УБДС-ийн хөгжмийн зохиолч, удирдаачийн салбарыг хөгжмийн зохиолч мэргэжлээр (багш нь Л.Мөрдорж) төгсөв.
1961-1968, 1977-1981 онд ХБДС-д багш, 1975-1977 онд МҮЭ-ийн Соёлын төв ордонд уран сайхны удирдагч, 1981-1986 онд Дархан хотын хөгжмийн сургуулийн эрхлэгч, 1986-1990 онд Монголын Пионерын Ордонд уран сайхны удирдагч, 1990 оноос Хөгжим Бүжгийн Коллежид ажиллажээ.
1961 онд Монголын хөхгжмийн зохиолчдын холбоонд гишүүнээр элссэн.
Уран бүтээл
засварлахДан хөгжим
засварлах- “Монгол аялгуу” 1960 он
- “Гэгэлгэн аяз” 1961 он
- “Ноктюрн” 1962 он
- “Уянгын аяз” 1962 он
- “Бүүвэйн дуу” 1963 он
- “Найраглал” 1964 он
- “Аялгуу” 1965 он
- “Цоглог аяз” 1966 он
- “Оршил” 1966 он
- “Олон хоолойн аязууд” 1967 он
- “Хүүхдийн цомог” 1968 он
- “Хувилбар аяз” 1969 он
- “Шанзанд зориулсан 12 дасгал” 1970 он
- “Этюд” 1970 он
- “Эх орны уянга” симфониетта 1971 он 3 ангитай
- “Симфони чуулбар” 1972 он
- “Симфони дүрслэл” 1973 он
- “Хийлийн концерт” 1976 он
- “Уран сэтгэмж” 1985 он
- “Найраглал” 1986 он
- “Хүүхдийн симфони” 1992 он
- “Хийлийн гурвалсан концерт” 1992 он
- “Уран сэтгэмж” 1993 он
- “Симфони дүрслэл” 1993 он
- “Уянгын дуулал симфони” 1993 он
- “Реквием” 1999 он зэрэг 60 гаруй уран бүтээл.
Дуу
засварлах- “Хавар ирлээ шүү хүүхнүүдээ”- /Шүлэг. Б. Хаянхярваа/ 1962 он
- “Чиний минь хайр”- /Д. Намсрайжав/ 1962 он
- “Хар ус нуурын шагшуурга”- /Б. Явуухулан/ 1963 он
- “Миний ээж” - /Д. Нацагдорж/ 1963 он
- “Мөрөөдөл” ( Чамайгаа үгүйлнэ ) - /Л. Чойжилсүрэн / 1965 он
- “Миний хөөрхөн дүү” - /Д. Лхашид/ 1964 он
- “Сартай шөнийн дуу” - /Б. Явуухулан/ 1964 он
- “Гэгээн өглөө сайн байна уу” - /Д. Батсүрэн/ 1965 он
- “Хайрын сайхантай зүйрлэе” - /Б. Дамдин/ 1965 он
- “Чин зүрхний хайр” - /Н. Очирбат/ 1965 он
- “Уул, ус, харгуй” - /Д. Батсүрэн/ 1966 он
- “Чамайгаа үгүйлнэ” - /Л. Чойжилсүрэн/ 1966 он
- “Дуучин болов оо” - /Жам. Шагдар/ 1967 он
- “Бороо” - /Б. Заходер/ 1968 он
- “Амартүвшин” - /Д. Батсүрэн/ 1970 он
- “Солонго” - /М. Чимид/ 1970 он
- “Сүхбаатарын гавьяа” - /Т. Галсан/ 1973 он
- “Би хаана төрөө вэ” - /Б. Явуухулан/ 1980 он
- “Эх орны тухай дуу” - /Б. Явуухулан/ 1980 он
- “Би Монгол хүн” - /Ч. Чимид/ 1982 он
- “Ганга нуур” - /Б. Явуухулан/ 1983 он
- “Долоон нас” - /Д. Нямсүрэн/ 1988 он
- “Алтайн эгшиг” - /Д. Баатаржав/ 1989 он
- “Хослох заяа” - /Ж. Бадраа/ 1990 он
- “Дарьганга нутаг” - /Ш. Бадам/ 1995
- “Алтан соёмбо” зэрэг нийтийн дуу болон хүүхдийн 100 гаруй дуу.
Жүжиг, бүжгийн хөгжим
засварлах- “Бардам туулай” жүжгийн хөгжим - /И. Нямгаваа/ 1983 он
- “Татяна” жүжгийн хөгжим - /И. Нямгаваа/ 1983 он
- “Морьтой хүүхдүүд” бүжгийн хөгжим - /Ж. Жав/ 1967 он
- “Найрамдал сюит” бүжгийн хөгжим - /Д. Дамдин/ 1968 он
- “Ганга нуур” бүжгийн хөгжим - /М. Алтанцэцэг/ 1985 он
- “Долоон нас” бүжгийн хөгжим -/Ч. Жаргалсайхан/1989 он