Харшанаа хөмрөг
Харшанаа хөмрөг, Emberiza rustica, урьд Цагаан хөмсөгт хөмрөг гэж байсан, нь Хөмрөгийнхөн овгийн шувуу юм. Тэд Европ, Азийн хойд хэсгээр нутаглаж, зүүн өмнөд Ази, Япон, зүүн Хятадад өвөлждөг. Ховор тохиолдолд баруун Европт хэрмэл байдлаар таарна.
Харшанаа хөмрөг | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||||
| ||||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||||
Emberiza rustica Pallas, 1776 |
Харшанаа хөмрөг чийглэг шилмүүст модон ойд амьдрах ба үүрээ газар, бутанд засаж 4-6 өндөг гаргадаг. Ангаахайгаа тэжээх үед хорхой шавьж авлах ба бусад үед голдуу ургамлын үрээр хооллодог.
Гадаад төрх
засварлахЭнэхүү шувуу нь Цагаанхүзүүт хөмрөгтэй хэмжээгээр адил юм. Өвөр хэсэг нь цагаан ба хажуу бөөр нь улаавтар. Хөл, эрүү нь ягаан байна. Зуны улиралд эрэгчин хөмрөг хар толгой, цагаан хоолойтой болдог.
Эмэгчин нь судалтай бор нуруу, бор нүүр, хажуу бөөр нь улаавтар судалтай.
Цахим холбоос
засварлах Commons: Харшанаа хөмрөг (Emberiza rustica) – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
- OBC 11 photographs (see pulldown menu at page bottom)