Хамар даваа
Хамар давааны нуруу (Орос: Хамар-Дабан, бур. Хамар дабаан) бол Байгал нуурын өмнөд талд оршдог нуруу юм. Хамар давааны нуруу ноён оргил нь Байшинт уул (2995 м).
Хамар даваа | ||
---|---|---|
Хамар давааны баруун урд хэсэг (Улаан-Үдийн орчим) | ||
Ноён оргил | Байшинт уул (2995 м) | |
Газар орон | Буриад, Эрхүү муж (Орос) | |
Салбар | Өмнөд Сибирийн нуруу | |
| ||
Солбицол | 51° 17′ У, 104° 20′ З |
Газар зүй
засварлахХамар давааны нуруу нь өмнөд Сибирийн дэх Эрхүү муж ба Бүгд Найрамдах Буриад Улсын хооронд оршдог. Байгал нуурын эрэг дагуу буюу Хамар давааны бэлээр Сибирийн төмөр зам дайран өнгөрөх учир явган аялагч болон завьтай аялагчдын цуваа тасардаггүй.
Хамар давааны хойд хэсэг нь Ар Байгалийн чийглэг бүсийн (хур тунадас 1200 мм) ургамалтай ихтэй бол өмнөд хэсэг нь тундрын ургамалтай. Шилмүүст ой, улиас, хус ургахаас гадна уулын хяраар давжаа нарс ба давжаа хус үе үе тааралдана. Ойн хил нь 1500-аас 1800 өндөрт оршино. Нурууны төв хэсэгт 1968 онд Байгал нуурын Улсын Байгалийн Биосферийн нөөц газар бий болсон.
Хамар давааны нуруунд олон нуур бий. Хамгийн сайн мэдэгдэх нь Булгант нуур (Соболиное озеро). Жижиг нуурууд нь Патовое нуур (Патовое озеро), Боохолдойн нуур (Чёртово озеро). Гол горхинд Хөтөлөг гол (Утулик), Өлөнх гол (Снежная), Химни гол (Темник), Хар мөрөн (Хара-Мурин) орно. Хүрэн баавгай, хандгай, чоно, үнэг, хэрэм, эгэл сойр, бидэрт самарчшаазгай, тоншуул, хөх ногтруу зэргийн амьтдаас гадна хадран, зэвэг, ялаагана гэх мэтийн загастай.