Халтарын Дамдин
Халтарын Дамдин (1939 онд Улаанбаатар хотод төрж, 2015 оны 11-р сарын 16-нд нас барсан) нь Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цолтой кино найруулагч, зураглаач.
1957 онд нийслэлийн 5-р дунд сургуулийг төгсөөд шууд ЗХУ-ын БХКУДС-д нэрт оператор профессор Б.И.Волчекийн урланд орж суралцан 1962 онд кино оператор (зураглаач) мэргэжлээр амжилттай төгсжээ. Дипломын ажил нь найруулагч Р.Доржпаламын найруулсан "Энэ хүүхнүүд үү" киноны зураг авалт байлаа.
1962-1971 онд "Монгол кино" үйлдвэрт зураглаач, 1971-1993 онд ерөнхий найруулагчаар Монголын киночдын нийгэмлэгийн тэргүүн ,1994 оноос “ Харцага ”, Радио Телевизийн-ийн дээд сургуулиудад багшлан Монголынхоо мэргэжлийн кино найруулагч,зураглаачдыг бэлтгэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулан ажилласан байна.
Уран бүтээл
засварлахЗураглаач
засварлах- 1963 он "Энэ хүүхнүүд үү"
- 1964 он "Ховдгийн гай"
- 1966 он "Нөмрөг хадны цуурай"
- 1967 он "Төгсгөл"
- 1970 он "Дайны тухай өгүүллэгүүд" (Далайд дусал нэмэр) зэрэг кинонуудад ерөнхий оператороор ажиллаж зургийг нь авчээ.
Найруулагч
засварлахХ.Дамдин гуай 1970-аад оноос найруулагч болохоор шамдан хүүхдийн зохиолч Д.Содномдоржийн "Навсайдамба ба түүний нөхөд" зохиолоор "Улаан дарцаг" киног бие даан найруулсан нь олон сайхан кино найруулах эхлэл байжээ.
- 1971 он "Улаан дарцаг"
- 1974 он "Нэг ангийн хоёр"
- 1975 он "Мартагдашгүй намар"
- 1977 он "Зуслангийн найзууд"
- 1979 он "Газрын үнэр"
- 1980 он "Эргэж бодох бодол"
- 1983 он "Үүр цайхын өмнө"
- 1984 он "Загийн алим"
- 1985 он "Бид мартахгүй"
- 1987 он "Мандах нарны туяа"
- 1988 он "Амьдралын нахиа"
- 1990 он "Сүүн цагаан өргөө"
- 1992 он "Ингэ буйлах нутагт"
- 1993 он "Амилсан чөтгөр"
- 1993 он "Эр хүн"
- 1998 он "Салж чадахгүй хайр" зэрэг кинонуудад ерөнхий найруулагчаар ажиллажээ.
Кино зохиол
засварлах- 1974 он "Нэг ангийн хоёр"
- 1977 он "Зуслангийн найзууд"
- 1988 он "Амьдралын нахиа"
- 1992 он "Ингэ буйлах нутагт"
- 1993 он "Амилсан чөтгөр"
- 1993 он "Эр хүн" зэрэг кинонуудынхаа зохиолыг бие дааж болон бусадтай хамтран бичжээ.
Ном
засварлахХ.Дамдин найруулагч Монголын кино урлагийн хөгжлийн төлөө 1970-аад онд "Гадаадын шилдэг кино зохиол" номыг санаачлан, өөрөө нэг зохиолыг нь орчуулан эрхлэн гаргаж байсан. Мөн гэрэл зургийн гарын авлага болон "Сэтгэлийн өглөг" ном бичжээ.