Халк (хөлбөмбөгчин)
Халк (англ. Hulk) хочтой Живанилдо Виейра де Соуза (порт. Givanildo Vieira de Souza, 1986 оны долоодугаар сарын 25-нд Кампина Гранди хотод төрсөн) — Португалын хөлбөмбөгчин бөгөөд Зенит болон Бразилын шигшээд тоглодог.
![]() Халк 2014 онд. | |||
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Бүтэн нэр | Живанилдо Виейра де Соуза | ||
Төрсөн огноо | 1986 оны 7 сарын 25 | ||
Төрсөн газар | Бразил, Кампина Гранди | ||
Өндөр | 1.80 метр[1] | ||
Байрлал | Довтлогч | ||
Багийн мэдээлэл | |||
Одоогийн баг | Зенит | ||
Дугаар | 7 | ||
Өсвөрийн баг | |||
2001–2002 | Вилановенсе | ||
2002 | Сан Пауло | ||
2003–2004 | Виториа | ||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа† | (Гоол)† |
2004–2005 | Виториа | 1 | (0) |
2005–2008 | Кавасаки | 11 | (1) |
2006 | → Консадоле (зээл) | 38 | (25) |
2007 | → Токио (зээл) | 42 | (37) |
2008 | Токио | 13 | (7) |
2008–2012 | Порто | 99 | (54) |
2012– | Зенит | 42 | (23) |
Шигшээ баг‡ | |||
2012 | Бразил (23-) | 6 | (1) |
2009– | Бразил | 33 | (8) |
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 5 сарын 15. † Гараа (Гоол). |
ЗамналЗасварлах
Эцэг эхээс долуулаа-ганц эрэгтэй Халкыг Виториад бэлтгэжээ. Японы II дивизионы Консадоле Саппоро болон Токио Вердид зээлээр 2005-2008 онд 99 тоглолтонд 71 гоолдсон түүний төлөө Португалийн аварга горилогч Порто гурвалсан гэрээний (уругвайн Рентистас болон гуравдагч тал) 5.5 сая еврог Токио Вердид төлж, дөрвөн жилээр гэрээлжээ.[2] 2010-2011 онд 53 гараанд 36 бөмбөг, 21 дамжуулалт хийсэн эрэлттэй довтлогч Халкыг 100 сая еврогоор үнэлэв.
2012 оны есдүгээр сарын 3, Оросын Зенит Халкын төлөө Портод 60 сая евро төлөв.
ШигшээЗасварлах
2009 оны арваннэгдүгээр сарын 14, Англи, Бразилын нөхөрсөг тоглолтод Халк анх гараалжээ.[3] 2012 оны тавдугаар сарын 26-нд Данийг Герман Имтех Аренад 3-1 харьцаагаар ялахад анх гоолдсон.[4]
АмжилтЗасварлах
- Порто
- Португалын аварга (3): 2008/09, 2010/11, 2011/12
- Португалын цомын эзэн (3): 2008/09, 2009/10, 2010/11
- Португалын супер цомын эзэн (3): 2009, 2010, 2011
- Европын лигийн түрүү: 2010/11
- Зенит
- Оросын АШТ-ий мөнгөн медаль: 2012/2013, 2013/2014
- Бразил
- Олимпын наадмын мөнгөн медаль: 2012
- Холбоодын цомын түрүү: 2013
ЭшлэлЗасварлах
- ↑ Hulk. fifa.com. FIFA. 21 January 2014-д хандсан.
- ↑ "Comunicado", FC Porto, 25 July 2008. 25 September 2010-нд авсан. (Portuguese)
- ↑ White, Duncan. "England 0 Brazil 1: match report", The Daily Telegraph, 14 November 2009
- ↑ Denmark 1–3 Brazil: Hulk delivers clinical double to hamper Euro 2012 plans of Olsen's men; Goal.com, 26 May 2012