Хайши тойрог
Хайши - Монгол-Төвөдийн өөртөө засах тойрог (хят. 海西蒙古族藏族自治州 Hǎixī Měnggǔzú Zàngzú Zìzhìzhōu; Өвөр Монгол дахь Монгол хэлээрх нэрийг Монгол бичгийн эрдэм шинжилгээний латин үсгээр бичвэл Qayisi-yin Mongɣol Töbed ündüsüten-ü öbertegen zasaqu jvu, кириллд буулгавал Хайшигийн Монгол Төвөд үндэстний өөртөө засах жуу гэж бичнэ[1][2]) — Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хөхнуур мужийн өөртөө засах тойрог. 325.8 мянган км² талбайт нутагтай. Дэлхий хотод засаг захиргааны газар төвлөрсөн байдаг.
Хайши - Монгол-Төвөдийн өөртөө засах тойрог Цайдам - Монгол-Төвөдийн өөртөө засах тойрог 海西蒙古族藏族自治州 Hǎixī Měnggǔzú Zàngzú Zìzhìzhōu Qayisi-yin Mongɣol Töbed ündüsüten-ü öbertegen zasaqu jvu | |
Солбицол: | |
---|---|
Улс | ![]() |
Муж | Хөхнуур |
Газар нутаг | |
- Нийт | 325,785 км² |
Цагийн бүс | UTC+8 |
Цахим сүлжээ: http://www.mw.haixi.gov.cn/ |
Хүн амЗасварлах
2010 оны тооллогоос үзвэл Хайшигийн нэгж тэгш дөрвөлжин километр талбайд 1.5 хүн оногдож, бүгд 489,338 хүн оршин сууж байна. Угсаатны бүтцийг 2000 оны тооллогыг үндэслэн доор хүснэгтлэв.
Угсаатан | Тоо | Эзлэх хувь |
---|---|---|
Хятад | 215,706 | 64.95% |
Төвөд | 40,371 | 12.16% |
Хотон үндэстэн | 39,644 | 11.94% |
Монгол | 24,020 | 7.23% |
Цагаан Монгол | 5,792 | 1.74% |
Салар | 3,569 | 1.07% |
Дуншян | 1,026 | 0.31% |
Манж | 544 | 0.16% |
Тужя | 422 | 0.13% |
Хасагууд | 380 | 0.11% |
Бусад | 620 | 0.2% |
Засаг захиргааны хуваарьЗасварлах
Хайши - Монгол-Төвөдийн өөртөө засах тойргийн нутаг дэвсгэр одоогийн байдлаар
2 шянийн энтэй хот, 3 шянь, 3 засаг захиргааны зөвлөлд хуваагдаж байгаа.
Map | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Засаг захиргааны нэгж | Хүн ам (2010) | Нутаг дэвсгэр (км²) |
Нягтшил (хүн/км²) | |||||
1 | Дэлхий (шянийн энтэй хот) | 78,184 | 27,613 | 2.83 | |||||
2 | Голмуд (шянийн энтэй хот) | 215,213 | 123,460 | 1.74 | |||||
3 | Улаан шянь | 38,723 | 10,784 | 3.59 | |||||
4 | Дулаан шянь | 76,623 | 50,000 | 1.53 | |||||
5 | Тяньжун шянь | 33,923 | 20,000 | 1.70 | |||||
6 | Ленхүгийн засаг захиргааны зөвлөл[3] |
2,434 | 21,000 | 0.12 | |||||
7 | Их Цайдамын засаг захиргааны зөвлөл[3] |
13,671 | 34,000 | 0.40 | |||||
8 | Магнайн засаг захиргааны зөвлөл[3] |
31,017 | 32,000 | 0.97 |
ТайлбарЗасварлах
- ↑ 1.0 1.1 Энэхүү Өвөр Монгол дахь Монгол хэлээрх нэр нь "Хайшигийн Монгол Төвөд үндэстний өөртөө засах жуу" гэж дуудагдана. Монгол бичгийн юникодоор ᠬᠠᠢᠢᠰᠢ ᠵᠢᠨ ᠮᠣᠨᠭᠭᠤᠯ ᠲᠥᠪᠡᠳ ᠦᠨᠳᠦᠰᠦᠲᠡᠨ ᠦ ᠦᠪᠡᠷᠳᠡᠭᠡᠨ ᠵᠠᠰᠠᠬᠤ ᠵᠸᠤ гэж бичигдэнэ.
- ↑ Кузьмин С.Л. Нууц Түвд орон. Тусгаар тогтнол ба эзэгнэлийн түүх. 2011. Улаанбаатар
- ↑ 3.0 3.1 3.2 Үнэхээр Засаг захиргааны зөвлөл гэдэг эсэхийг баримтаар батлах хэрэгтэй.