Хадны жижир (Monticola saxatilis), урьд Цохионы хөөндэй гэж байсан, нь Намнаахайнхан овгийн шувуу юм.

Хадны жижир
Эрэгчин (төв), эмэгчин (доод) залуу шувуу (дээд).
Эрэгчин (төв), эмэгчин (доод) залуу шувуу (дээд).
Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Боршувуутан
Овог: Намнаахайнхан
Төрөл: Monticola, Жижир
Зүйл: M. saxatilis
Латин нэр
Monticola saxatilis
(Карл Линней, 1766, Switzerland)
Monticola saxatilis

Тэд Европын өмнөд хэсэг, төв Ази, Хятадын хойд хэсгээр нутаглах ба өвлийн улиралд нүүдэллэн Африк, Сахарын цөлийн өмнөд хэсгээр өвөлждөг.

Хадны жижир 17-20 см урт, зун эрэгчин жижир хөх саарал толгой, улбар шардуу цээж, хэвлий, бор далавч, цагаан нуруутай байна. Эмэгчин ба залуу шувууд нь бор нуруу, цайвар бор гэдэстэй. Сүүлний гадаад өд нь эрэгчинтэй адил улаавтар юм.

Энэхүү шувуу нь голдуу 1500 м дээш, хад цохиотой хуурай газар амьдрах ба үүрээ засаж, 4-5 өндөг гаргана. Янз бүрийн хорхой шавьж, жимс, жижиг хэвлээр явагчаар хооллодог.

Цахим холбоос

засварлах
  Commons: Хадны жижир – Викимедиа дуу дүрсний сан
Дүрс, бичлэг
  1. Видео - Handbook of the Birds of the World[permanent dead link]
  2. Видео- Birdguides
  3. Видео- Macaulay Library at Cornell Lab or Ornithology[permanent dead link]
  4. Дуу ба зураг - Mangoverde; direct link here