Хабаровскийн хязгаар

Хабаровскийн хязгаар (Хабаровын хязгаар; Орос: Хаба́ровский край) нь Оросын холбооны нэгж (нэгэн хязгаар) юм. Үүнээс гадна улсынхаа дорнод хэсгийн Оросын Алс Дорнод, Алс Дорнодын Холбооны тойрог, Алс Дорнодын Эдийн засгийн бүст багтдаг.

Хабаровскийн хязгаар (Монгол)
Хабаровский край (Орос)
Map of Russia - Khabarovsk Krai (2008-03).svg
ОХУ дахь Хабаровскийн хязгаарын байршил
сүлд далбаа
Krai Khabarovsk coat.png
Flag of Khabarovsk Krai.svg
Төрийн дуулал: n/a
Засаг захиргааны төв Хабаровск
Байгуулагдсан 1938 оны 10 сарын 20
Ангилал
Холбооны тойрог
Эдийн засгийн бүс
Хязгаар
Алс Дорнод
Алс Дорнод
Код 27
Газар орон
Нутгийн хэмжээ
- ОХУ дахь дэс
788,600 км²
788600
Хүн ам зүй (2002 оны тооллого)
Хүн амын тоо
- ОХУ дахь дэс
- Нягтрал
- Хотын
- Хөдөөний
1,436,570 хүн
35
1.8 хүн / км²
80.6%
19.4%
Албан ёсны хэл Орос хэл
Засгийн газар (2009 оны 5 сарын байдлаар)
Захирагч Вячеслав Шпорт (үүрэг гүйцэтгэгч)
Хууль тогтоох байгууллага Хууль тогтоох Дум
Дүрэм Хабаровскийн хязгаарын дүрэм
Албан ёсны цахим сүлжээ
http://www.khabkrai.ru/

Алс Дорнодын хязгаарыг Хабаровскийн, Приморийн гэж хуваах тухай ЗХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн зарлигаар 1938 оны 10 сарын 20-нд үүсгэн байгуулагдсан.

Хабаровскийн хязгаар Оросын холбооны 83 нэгжээс харьяалах газар нутгийн талбай (787,633 км²)-гаараа 4-р том нь, хүн амын тоогоороо (2010 онд 1,344,200) 34-р олон нь юм.

Хязгаарын төв Хабаровск хот 577.7 мянган хүн амтай (2010).[1]

Газар нутагЗасварлах

Газарзүйн байрлалЗасварлах

Хабаровскийн хязгаар нь ОХУ улсынхаа дорнод хэсэгт Алс Дорнодын холбооны тойрогт байрладаг. Улс дотроо хойгуураа Магадан муж, баруунаараа Бүгд Найрамдах Саха Улс, Амур муж, Еврейн өөртөө засах муж, урдуураа Приморийн хязгаартай хаяа залгадаг. Түүнээс гадна зүүнээрээ Агнуурын тэнгис, Япон тэнгисээр хэсэглэн хүрээлэгдэж, урдуураа харьцангуй бага зурвасаар БНХАУ (Хармөрөн муж) -тай улсаа төлөөлж хиллэдэг.

Хабаровскийн хязгаар бол Хар (Амар) мөрний доод биеийн сав газарт, Агнуурын тэнгисийн эрэг дагуу уулархаг нутагт оршино. Хойд хэсгээр нь тайга болон тундр үргэлжилж, төв хэсгээр нь намаг балчиг бүхий ой, өмнөд хэсгээр нь навчит ойн бүс бий.

Цагийн бүсЗасварлах

Хязгаарын хаана нь ч Владивостокийн цагт хамаарна. Иймээс Дэлхийн голдчийнхоос 11 (UTC+11), Москвагийнхаас (MSK+7) 7 цагаар түрүүлдэг.

Уур амьсгалЗасварлах

Хойноосоо урагш уур амьсгал өөрчлөгддөг. Тэгэхдээ бас далайтай ойр байгаа эсэх, газрын байцаас шалтгаална. Цас багатай, хахир, урт өвөл үргэлжилнэ. Нэгдүгээр сард дунджаар өмнөд газарт -22 ° C, умард газарт -40 ° C, эрэг газраа тус бүр -18 ° C, -24 ° C хүйтэн байдаг. Хамгийн хүйтэндээ -50 ° C хүрнэ. Зун нь халуун, чийглэг. Долоодугаар сард өмнөд нутгаараа дунджаар +20 ° C, умард нутгаараа дунджаар +15 ° C дулаан.

ЗурагЗасварлах

 
Хабаровск хот дахь Лениний талбай

Эх сурвалжЗасварлах

  1. Города с численностью населения 100 тысяч человек и более Информационные материалы о предварительных итогах Всероссийской переписи населения 2010 года