Фрэйзер арал
Фрэйзер арал (Англи: Fraser Island) нь Австрали улсын Квинсланд мужийн зүүн эргийн ойролцоо оршдог арал бөгөөд Брисбейнээс ойролцоогоор 300 км алслагдсан байдаг. 120 км өргөнтэй уг арал 1992 онд Дэлхийн өвд бүртгэгдсэн. 1840 км² нутаг дэвсгэртэй Фрэйзер арал нь дэлхийн хамгийн том элсэн арал гэж хүлээн зөвшөөрөгддөг. 2006 оны хүн амын тооллогоор уг арал дээр 360 оршин суугч амьдарч байгаагийн 11 нь Абориген хүн байв. Фрэйзер аралд элсэн манхануудаар хүрээлүүлсэн 100 гаруй нуурууд оршдог бөгөөд ус нь маш сайн шүүгдсэн цэвэр тунгалаг байдгаараа гайхагддаг.
Фрэйзер арал* | |
---|---|
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв | |
Энэтхэг толгойгоос Фрейзер арал | |
Улс | Австрали |
Төрөл | Байгалийн |
Шалгуур | vii, ix |
Дугаар | 630 |
Бүс** | Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд |
Бүртгэсэн түүх | |
Бүртгэсэн | 1992 (17-р чуулган) |
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу. ** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу. |
Цахим холбоос
засварлах Commons: Fraser Island – Викимедиа дуу дүрсний сан
- Fraser Island Guided Tours
- Fraser Island Self Drive 4WD Tours
- Official Website of the QPWS for more information and camping permits
- World heritage listing for Fraser Island
- Satellite image from Google Maps
- Fraser Island travel photos including gallery of all of Australia.
- FraserIsland.info Offers extensive information about all aspects of Fraser Island