Фил Коллинс
Филип Дэвид Чарльз „Фил“ Коллинс LVO, CBE, (* 1951 оны нэгдүгээр сарын 30-нд Чизик, Лондон, Англи) нь Их Британийн бөмбөрчин, дуучин, дуу зохиогч, продюсер, жүжигчин бөгөөд 2012 оноос хойш мөн зохиол бичиж байна.
Phil Collins Фил Коллинс | |
Фил Коллинс, 2007 | |
Ерөнхий мэдээлэл | |
---|---|
Жинхэнэ нэр | Филип Дэвид Чарльз Коллинс |
Төрсөн өдөр | 1951 оны 1 сарын 30 |
Төрсөн газар | Чизик, Лондон, Англи |
Яс үндэс | Англи |
Ажил үйл | Дуучин, дууны үг-, ая зохиогч, жүжигчин, продюсер, зохиолч |
Урсгал | Рок, поп |
Танил үе | 1968 оноос хойш |
Намтар
засварлахСолгой гартай тэрбээр рок хамтлаг Женесисийн гишүүнээр ч тэр, соло уран бүтээлчээр ч тэр олны танил бөгөөд нийт 250 сая борлуулагдсан цомгийн тоогоороо дэлхий даяар энэ салбарт өндөр амжилт гаргасан хөгжимчний тоонд багтан, Биллбоард Hot 100 All-Time Top Artists (Бүх цаг үеийн шилдэг 110 уран бүтээлчийн жагсаалт) жагсаалтад 23-р байрт оржээ. Фил Коллинс нь Америкийн Миами хотод амьдардаг байна.
Хүүхэд байхдаа Коллинс эхний жүжиглэх туршлагаа цуглуулсан ба нэлээд шооч энтертайнер байсан гэдэг. Түүний 1984-1989 оны хооронд гаргасан синглээс 7 нь америкийн хитийг тэргүүлж байснаас гадна үүн дээр Женесис хамтлагийн нэг дуу бас тэргүүлж байлаа. Коллинс нь нэг удаа Оскар-, долоон удаа Грэмми-, хоёр удаа Алтан бөмбөрцөг шагнал, мөн Женесис хамтлагийн гишүүнээр 2010 онд Рок-н-Роллын алдрын танхимд бүртгэгдсэн, 2003 оноос дуу зохиогчийн алдрын танхмын гишүүн болсон.
Коллинсын дуулдаг дуунууд дотор бөмбөрийг нь онцолсон хүнд (In the Air Tonight) дуунаас эхлээд, хүний сэтгэл татсан поп дуу (You Can’t Hurry Love), цаашлаад улс төрийн агуулга бүхий баллад (Another Day in Paradise) дуу хүртэл бий. Тэрбээр зөвхөн соло дуулах болон Женесис хамтлагийн гоцлол дуучнаараа дуулаад байхыг хүсээгүй учраас 1980-аад оны эхээр өөрийн дуулах стилиэс давсан шинэ содон зүйлийг үргэлж хайн эрэлхийлж байв. Үүний дүнд Эрик Клэптон, Роберт Плант, Тина Төрнэр, Брэнд X, Филип Бэйли зэргийн нэр хүндтэй уран бүтээлчидтэй хамтран нэлээд хэдэн бүтээлүүд гаргажээ. Түүний зохиосон киноны хөгжмүүд нь нэлээд амжилттай байснаас үүдэн, Коллинс 90-ээд оны эхээр өөрийн гэсэн Биг Бэндийг байгуулжээ.
Коллинс нийт гурван удаа гэрлэсэн бөгөөд өөрөөс нь шалтгаантайгаар аль ч гэр бүл удаан үргэлжилж байсангүй.
Уран бүтээл
засварлахСтудийн цомог
засварлах- 1981 он: Face Value
- 1982 он: Hello, I Must Be Going!
- 1985 он: No Jacket Required
- 1989 он: …But Seriously
- 1993 он: Both Sides
- 1996 он: Dance into the Light
- 2002 он: Testify
- 2010 он: Going Back
Дэлгэцийн бүтээл
засварлах- 1964: Yeah Yeah Yeah (A Hard Day’s Night)
- 1968: Tschitti Tschitti Bäng Bäng (Chitty Chitty Bang Bang)
- 1985: Miami Vice (телевизийн цуврал)
- 1988: Buster
- 1994: Calliope (богино хэмжээний кино)
- 2003: The Jungle Book 2 (Lucky-Лаккигийн дууг оруулсан)
Хөгжимт жүжиг
засварлах- 2006: Тарзан (Нью-Йорк хот, АНУ)
Бие даасан уран бүтээлчээр авсан шагнал урамшуулал
засварлахHollywood Walk of Fame
- 1999 онд Фил Коллинс Hollywood Walk of Fame дээр түүний нэртэй одоор мөнхлөв
Айвор-Новелло шагналтан
- 2008: Олон улсын хамгийн өндөр амжилт
Грэммийн шагнал
- 1985: Попын шилдэг эрэгтэй дуучин (Against All Odds (Take a Look at Me Now))
- 1986: Оны шилдэг цомог (No Jacket Required)
- 1986: Попын шилдэг эрэгтэй дуучин (No Jacket Required)
- 1986: Оны шилдэг продюсер (No Jacket Required), Хью Пэдхамын хамт
- 1989: Шилдэг киноны дуу (Two Hearts Buster)
- 1991: Оны шилдэг сингл (Another Day in Paradise)
- 2000: Шилдэг киноны хөгжим(Тарзан-Soundtrack)
Цахим холбоос
засварлах- Албан ёсны цахим хуудас (англиар)
- Хит жагсаалтын эх сурвалж:
- Фил Коллинс Германы чартад, Musicline.de
- Фил Коллинс Германы чартад, OffizielleCharts.de
- Фил Коллинс Австрийн чартад, AustrianCharts.at
- Фил Коллинс Швейцарийн чартад, Hitparade.ch
- Фил Коллинс АНУ-ын чартад, Billboard