Уэмбли цэнгэлдэх хүрээлэн
Уэмбли цэнгэлдэх хүрээлэн (англи. Wembley Stadium; [ˈwɛmbli ˈsteɪdiəm), мөн «Шинэ Уэмбли» (англи. New Wembley) гэдэг) нь Английн Лондон хотын Уэмбли цэцэрлэгт хүрээлэнд байрлах хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн юм. 1923 онд анхлан баригдсан Уэмбли цэнгэлдэх хүрээлэнг засаж сайжруулан 2007 онд шинээр ашиглалтанд оруулсан нь өдгөөгийн Уэмбли цэнгэлдэх хүрээлэн билээ. 2003 онд нураах хүртэл «Эмпайэр Стейдиум» (англи. Empire Stadium) цэнгэлдэх хүрээлэн гэгддэг байсан бөгөөд дэлхийн хамгийн алдартай хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнгийн нэг байсан юм.
Байрлал | Англи, Лондон |
---|---|
Барьж эхэлсэн | 2003 |
Барьж дууссан | 2003–2007 |
Нээгдсэн | 2007 |
Эзэмшигч | Английн хөлбөмбөгийн холбоо |
Оператор | Уэмбли үндэсний цэнгэлдэх хүрээлэн |
Гадаргуу | Десо Грасмастър |
Байгуулсан зардал | 900 сая фунт (2007) (1.57 тэрбум доллар) |
Архитектур | Фостер энд Партнерс[1] |
Барилгын инженер | Мот Макдональд |
Гэрээ байгуулагч | Мультиплекс Констракшн |
Багтаамж | 90,000 (Хөлбөмбөг, регби лиг, регби холбоо) 86,000 (америк хөлбөмбөг) 75,000-90,000 хүний суудалтай ба 15,000 хүн зогсоогоор (концертийн зориулалтаар) 68,400-72,000 (тэмцээн) |
Талбайн хэмжээ | 105 x 69 м |
Түрээслэгч | |
Английн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг (2007–одоо) Үндэсний хөлбөмбөгийн лигийн цуврал тэмцээн (2007–одоо) 2011 оны УЕФА Аваргуудын Лиг шигшээ тоглолт 2012 оны Лондоны олимп 2015 оны Регбийн ДАШТ |
Шинэ Уэмбли нь 90,000 хүний багтаамжтай бөгөөд Европ дахь Камп Ноугийн дараа орох хоёр дахь том цэнгэлдэх хүрээлэн юм. Энд Английн хөлбөмбөгийн шигшээ баг гэрийн тоглолтоо хийдэг юм. Цэнгэлдэх хүрээлэнгийн эзэн нь Английн хөлбөмбөгийн удирдах байгууллага болох Английн хөлбөмбөгийн холбоо (FA) юм.
2012 онд тус цэнгэлдэх хүрээлэнд 2012 оны Зуны Олимпийн наадмын хөлбөмбөгийн шигшээ тоглолтыг зохион байгуулсан. Уэмблид шигшээ багийн тоглолтуудаас гадна Английн цомын хагас шигшээ болон шигшээ тоглолтууд, Английн супер цомын тоглолтууд, хөлбөмбөгийн лигийн цом, хөлбөмбөгийн лигийн цомын шигшээ тоглолтууд, хөлбөмбөгийн лигийн плей-оффын тоглолтууд болдог. 2011 онд тус цэнгэлдэх хүрээлэнд УЕФА Аваргуудын Лигийн финалын тоглолт болсон. 2013 онд Уэмбли дахин УЕФА Аваргуудын лигийн шигшээ тоглолтыг зохион байгуулсан.
Цэнгэлдэхийн нээлт
засварлахШинэ цэнгэлдэх хүрээлэнг 2007 оны 3-р сарын 9-нд ашиглалтад оруулж, FA-д хүлээлгэн өгсөн. Цэнгэлдэх хүрээлэнгийн албан ёсны вэбсайт дээр 3-р сарын 3-нд Уэмбли зочдод нээлттэй болно гэсэн мэдээ гарч байсан боловч үнэн хэрэгтээ энэ нь 2 долоо хоногийн дараа буюу 3-р сарын 17-нд болсон юм.
2007 оны 5-р сарын 11-нд цэнгэлдэх хүрээлэнгийн үүдний өмнө суурилуулсан Бобби Мурын хөшөөний нээлтийн ёслол болсон. Уран барималч Филип Жексоны хүрэл хөшөөг сэр Бобби Чарлтон нээжээ. Бобби Мур 1966 оны дэлхийн аваргад түрүүлсэн Английн шигшээ багийн ахлагч байв. Цэнгэлдэх хүрээлэнгийн албан ёсны нээлтийн ёслол 2007 оны 5-р сарын 19-нд шинэ Уэмбли цэнгэлдэхэд Английн цомын финалын тоглолт болсон.
Зургийн цомог
засварлахЭшлэл
засварлах- ↑ "Projects : Wembley Stadium". Populous.com.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(help)
Цахим холбоос
засварлах- Албан ёсны вэбсайт
- Интернэт худалдаа
- Уэмблитэй холбоотой мэдээлэл
- [1]
- NFL буюу Үндэсний хөлбөмбөгийн лигийн тэмцээний Фэйсбүүк дэх булан
- Уэмбли хүрэх аялалын хөтөч
- Уэмбли цэнгэлдэх хүрээлэнгийн архитектур
- Уэмбли цэнгэлдэх хүрээлэн дэх үйл ажиллагаанууд LondonEvents2011.com вэбсайт дахь
- Уэмбли цэнгэлдэх хүрээлэн Wikistadiums.org дахь