Зүрхний хилэн (кино)

Зүрхний хилэн - Монголын уран сайхны кино. Кино нь Жамбын Пүрэвийн зохиолоос санаа авч хийсэн кино. 2017 оны 9-р сарын 29-нд нээлтээ хийсэн энэ киноны найруулагчаар Бат-Өлзийн Тамир ажиллаж, гол дүрүүдэд Г.Золбоот, М.Баярбат, Э.Алдар, Б.Батсайхан, Б.Ганчулуун, Э.Одбаяр, Ж.Алтаншагай, Б.Барслхагва, Э.Долгор болон С.Идэрмаа нар тоглосон.

Эрболд алба гувчуураа нэхсэн манжийн худалдаачинтай сөргөлдөн Батгүн шоронд хоригдсон бөгөөд хэсэг нөхөдтэй хамт урд нь хэзээ ч хүн оргож зугтааж байгаагүй Батгүнээс зугтаж үйл явдал эхэлнэ. Монгол ноёдын амласан эрх чөлөөний бичгийг авахын тулд эрчүүд хамаг хүчээ дайчлах бөгөөд тэднийг барихын тулд Чин улсаас шинээр ирсэн амбан сайд Фун Жоу тэднийг барихын тулд хамаг аргаа хэрэглэнэ... Эрх чөлөө эх орон эр бие Монгол хүний арга ухаан Монгол ахуй зүрх сэтгэл нь юунд оршдог талаар өгүүлнэ.