Улаанбаатарын дүүргийн тухай Баянзүрх өгүүллээс үзнэ үү.

Баянзүрх (монгол бичгээр байанжирүхэ) нь Хөвсгөл аймгийн сум юм. 4,300 орчим км² газар нутагтай, үүнээс 2,600 км² нь бэлчээр болно. 2000 оны байдлаар тус сум 4202 оршин суугчтай байсны ихэнх нь дархад ястан байв. Сумын төв Алтрага нь Алтрага болон Бэлтэс голын бэлчирт, Дэлгэр мөрний ойролцоо, аймгийн төв Мөрөнгөөс баруун хойш 127 км, нийслэл Улаанбаатараас 798 км зайд оршино.

Баянзүрх сум
ᠪᠠᠶ᠋ᠠᠨᠵᠢᠷᠦᠭᠡᠰᠤᠮᠤ
Солбицол: 50°10′36″N 98°58′28″E / 50.17667°N 98.97444°E / 50.17667; 98.97444Солбицол: 50°10′36″N 98°58′28″E / 50.17667°N 98.97444°E / 50.17667; 98.97444
Улс Монгол
Аймаг Хөвсгөл
Байгуулагдсан1931 он
Газар нутаг
  Нийт4,299.1 км2 (1,659.9 миль2)
Хүн ам
 (2022)
  Нийт 4,088
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Түүх засварлах

Хөвсгөл аймаг 1931 онд байгуулагдахад Баянзүрх сум зохион байгуулагдсан. 1933 онд тус сумын ихэнх хэсгийг таслаж, Улаан-Уул сумыг байгуулжээ. Тэр жилийн тооллогоор Баянзүрх сум нь 499 өрхийн 1,100 оршин суугч, 49,000 орчим толгой малтай байв. 1952 - 1990 онд Баянзүрх суманд "Соёл" нэгдэл үйл ажиллагаа явуулж байлаа.

Эдийн засаг засварлах

2004 оны байдлаар тус сум 110,000 гаруй малтайгаас 55,000 нь хонь, 36,000 нь ямаа, 13,000 нь үхэр болон сарлаг, 6,000 нь адуу, 280 нь тэмээ байв[1].

Ном зүй засварлах

М.Нямаа, Хөвсгөл аймгийн лавлах толь, Улаанбаатар 2001, х.29

Эшлэл засварлах

  1. "Статистикийн Төв Газар: 2004 оны мал тооллого, х.111" (PDF). Archived from the original (PDF) on 2007-03-22. Retrieved 2007-03-22.