Улаан мөнгөн усны дуулианууд
Улаан мөнгөн усны дуулиан-ЗХУ-ыг задран унасны дараа зүүн Европ болон хуучин социалист байсан улсуудад болон зарим нэг орнуудад янз бүрийн стратегийн түүхий эд, техник, технологийг нууцлагдмал хар захын худалдаагаар арилжих асуудал түгээмэл байсан бөгөөд түүнд гэмт хэргийн бүлэглэлүүд, хууль бус наймаа эрхлэгчдид төдийгүй жирийн иргэд, төрийн байгууллагын ажилтан албан хаагчид, цэрэг, цагдаа, тагнуул зэрэг тусгай албаныхан хүртэл оролцож байсан хуурамч түүхий эдийн наймааны тухай хуурамч цуурхал юм. Улаан мөнгөн ус гэдэг нэр томъёо 1980-д оны сүүлээс анх хэвлэлд гарсан байх анх 1970 -д онд тусгай тайлан илтгэлүүдэд дурдагдаж байжээ. Түүнийг цөмийн зэвсэг хйихэд хурдасгуур болгон ашигладаг талаар ярьдаг боловч батлагдаагүй. Монгол оронд нийгмийн хувьсал явагдсан 1990 оноос хойш зах зээлийн систем нэртэйгээр ажилгүйдэл, эмх замбараагүй байдал, худал цуу яриа, хар захын буюу хууль бус арилжаа наймаа, луйвар зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүд эрс хүчтэйгээр нийтэд түгээмэл болсон байлаа. Энэ үед улаан мөнгөн усны тухай монголд анх цуу яриа гарч эхэлсэн юм. Мөн энэхүү улаан мөнгөн ус нь орост байдаг тэндээс нууцаар монголд оруулж ирж чадвал түүнийг монголд ирсэн хятадуудад маш өндөр үнээр зарж болно гэж цуу яриа тарсан байжээ. Хялбар аргаар хурдан баяжихыг мөрөөдсөн хүн бүхэн улаан мөнгөн усны эрэлд гарч зарим нь орос руу наймаанд явахдаа түүнийг асууж сурж байлаа. Мөн 1990 оноос хойш Монгол улс урд хөрш БНХАУ-тай сайн харьцаа тогтоох зорилгоор хоёр орны иргэдийг харилцан нэвтрэх асуудлыг харьцангуй чөлөөтэй болгосон тул энэхүү улаан мөнгөн усыг худалдан авах зорилготой хятадууд бас монголд ирж байжээ. Улаан мөнгөн устай холбоотой нууц наймааны тухай цуу яриа нь Монгол улсын цагдаа, тагнуулын байгууллагуудын хараанд өртсөн байна.
1993 оны үед байх Цагдаагийн дарга асан генерал Пүрэв хил дээр хураагдсан их хэмжээний улаан мөнгөн усыг Засгийн Газрын зөвшөөрөлгүй дур мэдэн хятадуудад дамалсан хэрэг гарав. Хэд хэдэн хуулийн заалт зөрчсөн энэ хэргийг цагдаа биш жирийн иргэн үйлдсэн бол тэр дороо л баривчлагдан шоронд суух байсан нь тодорхой. Улаан мөнгөн ус гэгч энэ бодисийг яг юунд ашигладаг болохыг иргэд төдийлөн сайн мэддэггүй ч их үнэ хүрдэг, ховор бараа гэдэг нь тодорхой байдаг. Хэвлэлд бичигдэж байснаас үзвэл хөлөг онгоцны доод хэсгийг буддаг бололтой. Мөнгөн усыг хятадуудад худалдах ажлыг зохион байгуулсан хүмүүсийн нэрс дотор XLT компанийн захирал Батболдын нэр гол үүрэг гүйцэтгэгчээр бичигдсэн нь бий. Төрийн эрх мэдэлтнүүд тухайн үедээ том том дугарч байсан ч тэгэсхийгээд л нам болсон.