Улаан зана, мөн Алтан цэгцүүхэй гэгдэх Carduelis cannabina, нь Бужиргынхан овгийн жижиг шувуу юм.

Улаан зана
эрэгчин
эрэгчин
Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Боршувуутан
Овог: Бужиргынхан
Төрөл: Carduelis
Зүйл: C. cannabina
Латин нэр
Carduelis cannabina
(Карл Линней, 1758)

Энэхүү шувуу Европ, баруун Ази , Африкийн хойд хэсгээр нутаглана. Тал хэсэг нь суурин ба зүүн болон умардын шувууд нь өмнө зүгт нүүдэллэдэг. Мод бутны мөчит дээр үүрэглэн сууна.

Улаан зана задгай газар бутлаг мод ихтэй газар үүрлэн 4-7 өндөг гаргана.

Үржлийн үеэс гадна олноороо сүрэглэн цуглах ба заримдаа уулын улаан залаат зэрэгтэй холилдсон байдаг.

Гадаад төрх засварлах

Энэ шувуу нь нарийн бие, урт сүүлтэй, нуруун хэсэг нь бор, хоолой хэсэг нь цайвар, хошуу нь саарал өнгөтэй. Зуны улиралд эрэгчин улаан зана саарал шилэн хүзүү, толгой болон цээж нь улаан болдог. Эмэгчин, залуу шувууд нь улаан өнгөгүй байна.

Идэш тэжээл засварлах

Газар, намхан бутны ёроолоор хоол тэжээл хайн иддэг. Сагаг, гич, балжингарам, зараа уул, шаралзгана, хус зэргийн жижиг үр тариагаар голдуу хооллох ба бага хэмжээний шавьж иднэ.


Зургийн цомог засварлах

Эшлэл засварлах

  • BirdLife International (2004). Carduelis cannabina. 2006. Байгаль Хамгаалах Олон Улсын Холбооны Ховордсон амьтдын улаан жагсаалт. IUCN 2006. www.iucnredlist.org. 12 May 2006-д авсан. Database entry includes justification for why this species is of least concern
  • Ageing and sexing (PDF) by Javier Blasco-Zumeta
  • RSPB A management guide to birds of lowland farmland

Цахим холбоос засварлах

  Commons: Carduelis cannabina – Викимедиа дуу дүрсний сан