Улаанбаатарын дүүргүүд

Дүүрэг нь нийслэл Улаанбаатар хотын засаг захиргааны нэгж юм. Улаанбаатар хот 9 дүүрэгтэй бөгөөд тэдгээр нь цааш хороодод хуваагдана. Улсын Их Хурлын сонгуулиар дүүргийг дангаар нь эсвэл хүн амын тоог харгалзан нийлүүлж сонгуулийн тойрог болгодог.

Налайх болон Багануур дүүргийн нутаг дэвсгэрт орших Налайх, Багануур хотууд нь хот, тосгоны эрх зүйн байдлын хувьд Улаанбаатараас тусдаа хотод тооцогддог. Багахангай нь эргэн тойрон Төв аймгаар хүрээлүүлж, Багануур нь Төв болон Хэнтий аймаг аймагтай хил залган оршино.

Улаанбаатар хотын дүүргүүд[1]
Дүүргийн нэр Хорооны тоо Хүн ам 2021 оны байдлаар Хүн ам
2022 оны байдлаар
Хүн амын
өсөлт
(%)
Газар нутаг
км²
Хүн амын нягтрал
хүн/км²

2020 оны байдлаар

Багануур 5 29,433 29,341 -0.3 620.2 46
Багахангай 2 4,459 4,416 -1 140.0 26
Баянгол 34 236,385 246,886 4.4 29.5 9254
Баянзүрх 43 383,892 408,797 6.5 1,244.1 293
Налайх 8 38,929 39,579 1.7 687.6 55
Сонгинохайрхан 43 341,540 342,112 0.2 1,200.6 273
Сүхбаатар 20 144,542 142,444 -1.5 208.4 685
Хан-Уул 25 209,524 238,511 13.8 484.7 373
Чингэлтэй 24 150,548 144,249 -4.2 89.3 1625
Нийт 204 1,539,252 1,596,335 3.7 4,704.4 312

Татан буугдсан дүүргүүд

засварлах

Нийслэл 1992 онд 12 дүүрэгтэй байсан[2] бөгөөд 1995 онд Туул дүүргийг Хан-Уул дүүрэгт, Гачуурт дүүргийг Баянзүрх дүүрэгт, Жаргалант дүүргийг Сонгино хайрхан дүүрэгт нэгтгэсэн[3].

  1. Улаанбаатар хотын статистикийн газар, stat2701.pdf (Memento 19. Гуравдугаар сар 2007 цахим архивт) pop2006.01.01.pdf (Memento 22. Хоёрдугаар сар 2007 цахим архивт) ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ УЛСЫН ЭЭЛЖИТ ТООЛЛОГО /НИЙСЛЭЛИЙН НЭГДСЭН ДҮН/ https://www2.1212.mn/BookLibraryDownload.ashx?url=Ulaanbaatar_XAOCT_Negdsen_dun.pdf&ln=Mn Статистикийн мэдээллийн нэгдсэн сан https://www2.1212.mn/tables.aspx?TBL_ID=DT_NSO_0300_067V2
  2. "Улсын Их Хурлын Тогтоол. Дугаар 18". legalinfo.mn. 1992-08-18. Татаж авсан: 2024-06-16.
  3. "Улсын Их Хурлын Тогтоол. Дугаар 16". legalinfo.mn. 1995-01-16. Татаж авсан: 2024-06-16.